x

УИХ хэдэн гишүүнтэй байвал бид сайхан амьдрах вэ?

Аз жаргалын индексээр тэргүүлдэг орнуудын парламентын гишүүдийн тоог сонирхож үзлээ.

Финланд улс 5.5 сая хүн амтай, парламент нь 200 гишүүнтэй. Дани улс 5.8 сая хүн амтай, 179 гишүүнтэй. Швейцар улс 8.7 сая хүн амтай, 246 гишүүнтэй. 640 мянган хүн амтай Люксембург улс 60 гишүүнтэй. Дунджаар 20-25 мянган иргэдийг нэг гишүүн төлөөлж байна.

Гэхдээ парламентын гишүүдийн тоо, аз жаргалын түвшин шууд хамааралтай юу? Гишүүдийн тоог ямар нөхцөлд өөрчлөх боломжтой эсхүл шаардлагатай байдаг зэрэг асуултад хариулах гэж оролдлоо.

Гадна, дотнын судалгааг үзэхэд парламент буюу хууль тогтоох төлөөллийн байгууллага хэдэн гишүүнтэй байвал оновчтой, үр дүнтэй байх талаар тодорхой шийдэл дэвшүүлсэн нь маруухан байдаг аж. Хүн амын тооноос хамаарч тогтоож болох талаар 1970-аад онд (Таагепера, 1972) бичиж байсан. Зарим судлаач хүн амын тооноос гадна улс төрийн намуудын тоо, улс орны хөгжлийн түвшин, улс төр, эдийн засгийн хараат бус байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлнө гэж дүгнэжээ.

1800-2014 оны хооронд дэлхийн улс орнуудад хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг тоог хэрхэн тогтоож байсан талаар судалгаа (Кристоф, 2015) хийжээ. Энэхүү судалгаанд дүгнэснээр дийлэнх орнуудад хууль тогтоох байгууллага нь анх байгуулагдахад гишүүдийн тоог хүн амын тооноос шууд хамааралтайгаар тогтоож байсан бол нэгэнт байгуулагдсан хууль тогтоох байгууллагын гишүүдийн тоог хожим нь өөрчлөхөд хүн амын өсөлтөөс гадна бусад хүчин зүйлс нөлөөлдөг болохыг дурдсан байна.

Дээрх судалгааны үр дүнгээс харахад дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд парламентын гишүүдийн тоог нэмдэг байна.

Үүнд:

Нэгдүгээрт, эрх баригч буюу том намууд ирэх сонгуульд ялагдах нөхцөл бүрдсэн гэж үзсэн үедээ суудлын тоогоо нэмэгдүүлэх аргаа хайдаг бол жижиг намууд нэг ч гэсэн суудал илүү авах хүсэлтэй. Энэ хоёрын уулзвар дээр сонгуулийн тогтолцооны хэлбэр, парламентын гишүүдийн тоог өөрчлөх тохиол бүрддэг.

Хоёрдугаарт, одоогийн сонгуулийн тогтолцоо, тоо үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон; Жижиг тойргоос тухайн тойргийн сонгогчдын саналын 50 хувийг ч авч чадаагүй "сураггүй" нэр дэвшигч ялаад гараад ирэхээр иргэдийн "жинхэнэ" төлөөлөл гарч чадаж байна уу гэх эргэлзээ олон нийтэд үүсдэг. Энэ нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх сэдэл болдог.

Гуравдугаарт, Сонгогчдын улс төрчид, төрийн институтэд үзүүлэх итгэл алдагдаж, эрс шинэчлэлийг шаардах болсон.

Тэгвэл манай улсын хувьд дээрх бүх нөхцөл бүрдсэнийг өрнөж буй үйл явдлаас дүгнэж болохоор байна.

Тухайлбал, улсын хөгжлийн үзүүлэлтүүд бүгд уруудсан, сонгогчдын эрх баригчдад үзүүлэх итгэл алдарч, шинэ улс төрийн хүчнийг хүсэмжлэх болсон зэргээс үүдэлтэйгээр эрх баригч нам дараагийн сонгуулиар олонх болох эргэлзээтэй болсон, гуравдагч хүчнүүд сонгуульд амжилт үзүүлэх боломж нэмэгдсэн, одоогийн сонгуулийн тогтолцоогоор иргэдийн жинхэнэ төлөөлөл гарах боломжгүй, тойргоо сольж зугтаадаг, иргэдийг бодитоор төлөөлж, эргэх холбоотой ажиллаж чадахгүй байна гэж үзсэн сонгогчдын дургүйцэл зэрэг нь УИХ-ын гишүүдийн тоог эргэн харах нөхцөлийг бүрдүүлжээ гэж дүгнэж болохоор байна.

Тоо хэд байвал оновчтой вэ?

Хууль тогтоох байгууллага хэдэн гишүүнтэй байвал зохистой байх талаар судлаачид олон арга ашиглан тооцоолж үзсэн боловч төгс аргачлал хараахан олоогүй байна.

Хүн амын тоо болон улс төрийн намуудын тоо хоёрыг илүү бодитой хүчин зүйл гэж дүгнэдэг аж. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог олон хувьсагч ашиглан тооцоолж гаргаж болох ч төгс тоо байх эсэх нь эргэлзээтэй.

Иймд иргэдийг боломжийн хэмжээнд төлөөлж чадахуйц, гаднын нөлөөнд автахгүй байхаар тооцож, УИХ-ын байнгын хорооны гишүүдийн 50 хувиас доошгүй нь тухайн байнгын хорооны чиглэлийн мэргэжлийнх байх түвшинд УИХ-ын гишүүдийг тоог тогтоох боломжтой.

Тоо нэмснээр ард түмний амьдрал сайжрах уу?

Гишүүдийн тоо нэмэгдсэний маргааш автомашины түгжрэл арилж, орчны бохирдол арилж, хавдрын өвчлөлгүй орон болж чадахгүй нь ойлгомжтой. Харин гишүүдийн тоог нэмснээр доорх болон бусад шууд үр дүнг авчирдаг. Үүнд:

  • Нэг гишүүний нөлөө, эрх мэдэл буурч авлига, эрх мэдэлтний хулгай хумигдана;

  • Нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж, хууль тогтоох байгууллагын бүтээмж нэмэгдэж, бодлого, хууль тогтоомжийн чанар сайжирснаар амьдралд ойр байж хэрэгжих боломжтой болно. Хууль тогтоомж нийгмийн харилцааг оновчтой зохицуулснаар амьдралын чанарт мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэг. Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцооны шинэчлэл хийгдсэн, гэмт хэргийн тоо буурсан, хувийн хэвшил дэх төрийн оролцоо буурсан гэх мэт эерэг үр дүн гарсан жишээ олон бий;

  • Нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо багассанаар гишүүд болон сонгогчдын эргэх холбоо сайжирч, олон нийтийн санал, санаачилга төрийн бодлого, шийдвэрт тусдаг болно;

  • Олон намын төлөөлөл УИХ-д багтсанаар МАНАН, шударга бусын хонгил гэх мэт үгсэж хуйвалдсан мафийн бүтэц бий болох эрсдэл буурна;

  • Улсын төсөв батлах, зарцуулахад тавих хяналт нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах, байгалийн баялгаас орж ирэх орлогыг шударга хуваарилах нөхцөл бүрдэнэ.

Гэх мэтээр эерэг дүнг харуулсан урт жагсаалт гарна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ дархлаа бий болгохоо мартаж болохгүй. Эрх мэдэлд хүрсэн нам, улс төрчид байр сууриа бататгахыг хүсэх нь зайлшгүй. Ингэхдээ хуулийн хийдэл, цоорхойг юуны өмнө хайна.

Гишүүдийн тоог нэмэхдээ сонгуулийн пропорционал буюу хувь тэнцүүлсэн тогтолцоотой хамтад нь Үндсэн хуульд "уяхгүй" бол дараагийн УИХ нь сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад тоог нь хэвээр үлдээгээд, тогтолцоог нь дахин өөрчилж нэг нэр дэвшигч ердөө 10,000 сонгогчийн саналыг худалдаж аваад гараад ирдэг болох эрсдэл байгааг тооцох буй за.

Хуульч, дипломатч П.Баяр /iKon.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Олон хулгайчтай л болно !!!
    2023 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 59 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 59 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 1 цаг 0 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 1 цаг 0 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 1 цаг 2 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 1 цаг 2 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 1 цаг 3 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 1 цаг 4 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 1 цаг 5 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 1 цаг 6 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 7 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 1 цаг 22 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 1 цаг 42 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 1 цаг 58 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 24 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 3 цаг 26 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 27 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 3 цаг 27 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 28 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 3 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top