x

Х.Булгантуяа гишүүний үлээсэн "ШҮГЭЛ"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Иргэдийн амьдралд нийцсэн, бодитой хэрэгжиж болохуйц бодлого гаргана” гэж амласнаас гурав хоногийн дараа УИХ-ын эмэгтэй гишүүд Төрийн ордонд шүгэл үлээв. Харамсалтай нь шүгэл дуугарсангүй. Яг жинхнээсээ дуугараагүй юм шүү, ёжилж байгаа ч юм биш. Зохион байгуулалттай бүлэг этгээд зориуд гишүүдийн аман дахь шүгэл рүү цаас чихсэн байх.

Боомтын сайд Х.Булгантуяа Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “Хүчирхийлэлд өртсөн үед хүүхэд хамгаалах шүглийг үлээнэ. Энэ бол их энгийн шүгэл. Эцэг эхчүүд хүүхэддээ энэ шүглийг авч өгөх ёстой” гэж ярьжээ. Энэ зүгээр ч нэг уриалга, сануулга биш, “Шүгэл” нэртэй төсөл хэрэгжүүлэх гэнэ. Бас нэг хэдэн төгрөг хусах нь л дээ.

Сануулахад, хүүхдийн хүчирхийлэл гэдэг зүйл манайд цоо шинэ зүйл биш. Хүүхэд гадаа гудамжинд гэхээсээ илүү гэр бүл, ойр дотнын хүмүүс дотроо, эцэг эх, хамаатан садныхаа дунд байхдаа хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл, статистикийг олон ч жил ярьж байна. Хамгийн сүүлийн жишээ, энэ сарын 6-нд ээжийнхээ хамтран амьдагчид зодуулж, тархи, нугасандаа гэмтэл авсан гурван настай хүү өнөөдрийг хүртэл эмнэлгийн орон дээр ухаангүй байгаа. Төрсөн эцэг нь хүүхдээ Турк улсад эмчлүүлэхээр хандив тусламж гуйгаад явж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтэй шүгэл үлээсэн төдийгөөр тэмцэхгүй ээ гэсэн үг.

Уг нь бол хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг зохицуулсан маш олон хууль манайд бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд баталж, 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийг мөн 2016 онд баталж, 2021 онд өөрчлөлт оруулсан. Дээр нь Эрүүгийн хуульд “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг” гээд бүхэл бүтэн бүлэг бий. Гэвч энэ хуулиудыг хэрэгжүүлдэг механизм буюу тогтолцоо нь байдаггүй. Нэг үгээр бид хуулийг хэрэгжүүлэхийн тулд биш, батлахын тулд л баталдаг гэсэн үг. Хүчирхийлэл үйлдэгдсэний дараа бариад хорьчихдог, шорон оронд хийчихдэг тогтолцоо нь байгаа боловч хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоо нь байхгүй.

Уг нь бол, Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд хамгааллын зарчим, тогтолцоог бичихдээ “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг удирдлага болгоно. Хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаа байна. Хүүхэд хамгаалал гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, тэгш хүртээмжтэй, үр дүнтэй байна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгаалал гэдэг нь хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдтэй л хамаатай асуудал биш шүү. Хүүхэд бүр хамгаалалтад байх ёстой гэсэн үг. Тэгэхээр үүний тулд бүхэл бүтэн тогтолцоо ажиллах ёстой болж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд УИХ, Засгийн газрын хүлээх үүрэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн, Нийгэм хамгааллын асуудал эрхэлсэн, Боловсрол, шинжлэх ухаан, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын хүлээх чиг үүрэг гээд бүгдийг нь нэг бүрчлэн заагаад өгчихсөн. Харамсалтай нь хэн нь ч энэ хуулийг эргүүлж хардаггүй.

Тэгэхээр Х.Булгантуяа гишүүн хэдийгээр Боотмын сайд ч гэлээ наанадаж эх хүний хувиар, цаанадаж УИХ-ын гишүүнийхээ хувьд “Хуулийнхаа хэрэгжилтийг хангаж ажиллаач ээ. Хүүхэд хамгаалах тогтолцоо чинь хаана байна аа? Хэдэн төгрөг төсөвлөж, хэдэн хүн ажиллаж байгаа юм. Наад хуулиуд чинь цаасан дээрээ үлдчихсэн юм биш үү?” гээд яам, агентлаг, орон нутгийн эрх мэдэлтнүүдийг шахах хэрэгтэй шүү дээ. Юун төрийн ордонд шүгэл үлээх вэ?

Шүгэл үлээх хэрэгтэй юу, хэрэгтэй. Үнэхээр шүгэл үлээх нөхцөл байдал байна уу, гэвэл байна. Тэр бол хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа ийм ийм шалтгаанууд байна, ингэж тэмцэх хэрэгтэй байна, төсөв мөнгө, хүн хүч, мэргэжлийн байгууллага, үйлчилгээ хэрэгтэй байна гэж ярих тухай асуудал. Түүнээс биш 1000 төгрөгний шүгэл тараах тухай яриа бол УИХ, Засгийн газрын гишүүний ярьдаг яриа, хийдэг ажил биш ээ. Зүгээр хорооны нийгмийн ажилтанд даалгачих, тэдний хийх ажил.

Ингэхэд хороо болгонд нийгмийн ажилтан гэж байдаг. Тэд яг юу хийдэг юм бэ? Хүүхдийн мөнгө, хүнсний карт тараах нь тэдний ажил юм уу? Эсвэл хорооныхоо айл өрхүүдийг таньж мэдэх, хаана ямар хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байна гэдэгт хяналт тавих, тандалт хийх, эргэж тойрох нь тэдний ажил юм уу? Ядаж тэрийг нь тодорхой болго л доо. Хэсгийн цагдаа ямар үүрэгтэй оролцох ёстой юм гэх мэтчилэн.

Гэхдээ Х.Булгантуяа гишүүний хийсэн үйлдэлд нэг л сайн тал байна. Ерөөсөө манайд хүүхэд хамгаалах тогтолцоо, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар хийдэг ажил, зохион байгуулалт огт байхгүй. Хууль тогтоогчид нь өөрсдөө энэ талын ямар ч мэдлэг, мэдрэмжгүй гэдгийг харуулсан нэг ёсны “шүгэл үлээлт” боллоо.

Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг оргүй ч юм биш байна. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. Ядаж л өнөөдрийг хүртэл хийж, хэрэгжүүлж ирсэн ажлаа бодитой үнэлсэн байна. Гээд ямар алга ташилтай биш.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 56 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 56 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 57 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 57 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 59 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 59 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 1 цаг 0 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 1 цаг 1 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 1 цаг 2 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 1 цаг 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 4 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 1 цаг 19 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 1 цаг 40 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 1 цаг 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 22 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 3 цаг 23 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 24 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 3 цаг 24 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 25 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 3 цаг 25 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top