x

Зөвлөлдөж шийдье: Төвлөрлийг сааруулах болон бүсчлэн хөгжүүлэх нь

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу УИХ-аас тогтоол гаргаж, иргэдийн дунд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын үр дүн, гарсан зөвлөмжийг УИХ-ын даргад хүлээлгэж өгснөөс (2023.02.17) хойш нэг сар гаруй хугацаа өнгөрчээ. Санал асуулгаас гарсан зөвлөмжийг хүлээж аваад УИХ-ын дарга Г.Занданшатар уг зөвлөмжийн дагуу хийх “эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцооны шинэтгэл, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад тусгах шаардлагатай асуудлуудаар ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, энэ сарын 07-ны дотор саналаа оруулж ирэх”-ийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс хүссэн байдаг юм. Хэдийгээр хууль санаачлах эрх нь УИХ-ын гишүүд болон Засгийн газарт хадгалагддаг боловч энэ удаад иргэдийн гаргасан саналыг хууль тогтоогч нарт уламжлах нь зүйтэй гэж үзсэн хэрэг л дээ.

Гэвч одоогийн байдлаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээс энэ талаар гарсан санал, санаачилга алга. Учир нь хуулиараа тэдний чиг үүрэг санал асуулгыг зохион байгуулж, үр дүнг нь УИХ-ын даргад хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон юм байна. Өөрөөр хэлбэл, татан буугдсан гэсэн үг.

Харин өнгөрөгч долоо хоногт (2023.03.15) УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуугыг явуулсан талаарх Зөвлөлийн гишүүдийн тайланг хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгчээ. Торуулбал, санал асуулгын хоёр дахь шатанд олонхийн санаалаар дэмжигдсэн засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон ниймийн тулгамдсан асуудлаар зөвлөмжид тусгагдсан асуудлуудыг судалж санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-дөргөн мэдүүлэхийг Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгасан байна. Тэгэхээр цаг хугацаа, хөрөнгө төсөв, олон хүний ажлыг үрэн байж явуулсан Зөвлөлдөх санал асуулгын эцсийн үр дүнг Засгийн газар хариуцахаар болов.  

Тухайлбал, Санал асуулгын нэлээд хойгуур (III бүлгийн 6, 7-д) бичигдсэн боловч нэн яаралтай шийдэх ёстой хоёр асуудал байна. Төвлөрлийг сааруулах, нийгэм эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх болон засаг захиргааны шинэчлэлтэй холбоотой.

3.6. Төвлөрлийг сааруулж, бүслэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийхийг та дэмжиж байна уу?

3.7. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлан дэмжлэг үзүүлэх бодлогыг өргөжүүлэхийг та дэмжиж байна уу? гэдэг асуулт.

Энэ хоёр асуулт хоёулаа санал асуулгад оролцсон иргэдийн 85-аас дээш хувийн дэмжлэг авчээ. Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн 85-аас илүү хувь нь 6-10 оноо өгсөн байдаг юм. Үлдсэн 15 хувь нь л 1-5 буюу дунджаас бага оноо өгсөн байна.

Нэгдүгээрт, төвлөрлийг сааруулах, бүсчлэн хөгжүүлэх бодлого бол огтоос шинэ тутам зүйл биш. Бүр 2000-аад оноос эхэлж парламент, Засгийн газрын түвшинд яригдсааар ирсэн зүйл. 2001 онд УИХ-ын дарга Л.Энэбиш “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоол гаргаж, бүсийн хөгжлийн дунд хугацааны стратеги, удирдлагын ерөнхий загварын төслийг боловсруулан мөн оны намрын чуулганаар хэлэлцүүлэхийг тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд Н.Энхбаярт үүрэг болгосон байна. Үүнээс хойш хоёр ч удаагийн төсөл боловсруулагдаж байсан. Тухайн үеийн МАХН (МАН)-аас нэг, дараа нь АН-аас нэг удаа. УИХ-ын гишүүдийн өрөөний хананд нэлээд олон жил өлгөөтэй байсан бүсчилсэн хөгжлийн хоёр зураг одоо хаачсаныг мэдэхгүй юм. Харин бодлого бол цаасан дээрээ үлдсэнийг бол харин бүгд мэдэж байгаа. 2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газраас бас нэг баримт бичиг боловсруулж яваад дундаас нь хаягдсан бололтой. 

Хоёрдугаарт, ”нэн яаралтай” гэсэн шалтгаан нь Засгийн газраас одоо явуулж байгаа “төвлөрлийг сааруулах” бодлого нь ирээдүйд гарах бүсчилсэн хөгжлийн бодлого болон засаг захиргааны шинэлчлэтэйгээ зөрчилдөх вий гэдэг болгоомжлол... 

Жишээ нь, Засгийн газар төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжлэг үзүүлнэ гэж амлаад, Сангийн яам, Төв банкнаас 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр зарлаад явж байгаа. Банкууд өнөөдрөөс иргэдийн материалыг хүлээж авч эхэлсэн байна. Энэ хөтөлбөрийг 21 аймагт ижил тэнцүү хэрэгжүүлнэ гэсэн үг. Мөн тухайн орон нутагт оршин сууж байгаа иргэд ч бас энэ хөтөлбөрт хамрагдах боломжийг олгох юм байна. Тэгэхээр иргэд хамгийн багадаа зээлээ төлж дуусах хүртэл 20 жил, түүнээс дээш хугацаанд тухайн орон нутагтаа оршин суух болох нь ээ гэсэн үг. Үүний тулд албан ёсоор ажил эрхэлж, НДШ төлдөг байх ёстой учраас ажлын байраа ч мөн солих боломжгүй болж байгаа юм.

Гэтэл бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр батлагдаад, бүсийн төвүүд бий болчих юм бол хүн амын хувьд тодорхой хэмжээний шилжилт хөдөлгөөн гарна. Амьдарч байгаа орон нутаг, ажлын байр нь өөрчлөгдөж болно. Энэ тохиолдолд нөгөө хүний урт хугацааны зээлээр авч байгаа өмч, үл хөдлөх хөрөнгө, орон сууц яах вэ? гэдэг асуудал тулгарна. Ийм нөхцөлд иргэд нөгөө “Бүсчилсэн хөгжил” гэдэг зүйлийг чинь хүлээж авч, дэмжих үү?

Санал асуулгын 3.7-д бичигдсэн “Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлан дэмжлэг үзүүлэх бодлогыг өргөжүүлэхийг та дэмжиж байна уу?” гэдэг асуулгыг 3.6-аас илүү олон хүн дэмжсэн байна лээ. Бодоход “тусгайлан дэмжлэг үзүүлэх бодлогыг өргөжүүлэх” гэсэн нь өнөөдрийнхөөсөө ч илүү мөнгө зарцуулна гэсэн үг байх л даа. Гэтэл энэ нь эргээд нөгөө бүсчилсэн хөгжил, засаг захиргааныхаа шинэчлэлтэйгээ зөрөөд, үүнээсээ болоод иргэдийн эсэргүүцэлтэй тулгарвал яах вэ?

“Төвлөлрийг сааруулна” гэж ярихаар манайхан ихэвчлэн мөнгө зарцуулах юмаа л хамгийн түрүүнд барьж авч хийгээд байдаг. Тэр нь илүү хялбар, иргэнд тааламжтай байдаг шиг байгаа юм. Гэтэл мөнгөнөөс илүү чухал зүйл бол бодлого, төлөвлөлт. Тэр нь үргэлж ард хоцроод байдаг. Ядаж бүсийн төвүүдээ зарлачихвал асуудал арай илүү ойлгомжтой болох гээд байна шүү дээ.  “Зөвлөлдөж шийдье” санал асуулгын утга учир үүнд байгаагүй юм уу? Төвлөрлийг сааруулах бодлого чинь бүсчилсэн хөгжлөө унагаад явчих юм биш биз. Энэ хоёр бодлогоо иж бүрнээр нь, хамтад нь авч явах боломж байна уу?

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top