x

Та бол хариуцлагатай, гайхамшигтай жолооч

Согтууруулах ундааны соёлтой хэрэглээ нь нэг талаараа хувь хүний боловсрол мөн, үүнийг сурталчилж, таниулж, нийтээрээ уриалж байж хэвшиж тогтдог эд. Дэлхий даяараа согтуугаар жолоо барихын эсрэг тэмцдэг. Гэхдээ манайх шиг шууд цагдаа зогсоож үлээлгэдэг арга барил хамгийн механик, хамгийн зардалтай, хүн хүчний нөөц барсан шийдэл нь болов уу.

Өнгөрсөн онд согтуугаар осол гаргасан 1210 тохиолдол бүртгэгдэж 123 хүн нас барж, нэг тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Зөвхөн “үлээлгэх” төдийгөөр 54 мянган согтуу жолооч илрүүлдэг аж. Энэ бол зөвхөн илэрсэн тоо, мөсөн уулын орой нь. Өөрийгөө согтуугаар машин барьж чадна гэдэг итгэдэг, өөрийгөө гайхамшигтай жолооч хэмээн барддаг өөр хэдэн зуун мянган согтуу жолооч хөдөлгөөнд оролцож явааг таашгүй. Уулзвар бүхэнд 1000 цагдаа зогсож нарийсгалт хийж үлээлгээд ч энэ тоо буурахгүй. Согтуу жолоочийн торгуулийн хэмжээ бусад торгуулиас хамгийн өндөр нь байдаг ч согтуугаар жолоо барьсан тоо огт буурахгүй “тэнцвэртэй” хадгалагдсаар буй. Тиймээс энэ нь цагдаагийн торгууль хяналт гэхээсээ хувь хүний ухамсарт нөлөөлөх ёстой ажил юм. 

Согтуугаар зам тээврийн осол гаргах нь тухайн нэг агшинд ямар нэг буруу шийдвэрийг санаандгүй, хэнэггүй гаргасанаас үүдсэн хэрэг байдаг. Зүгээр л “чи битгий уугаад бай, согтуугаар машин битгий бариад бай” гэж үглээд нэмэргүй. “Heineken” компани жишээ нь согтуугаар жолоо барихын эсрэг олон янзын сурталчилгаа, урлаг спортын одууд оролцсон үнэтэй рэклам хийж цацдаг. Уралдааны машин хэзээ ч шар айрагтай зохицохгүй гэдэг утгатай “When you drive, Never drink” сурталчилгаа нэлээд алдартай. Формулагийн жолоочид ганц пиво ч дэндүү их, та ч бас формулагийн жолооч, гайхамшигтай жолооч гэсэн санаа агуулна. АПУ хувьцаат компаний 25 хувийг “Heineken” эзэмшдэг гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй байхаа. Тэгвэл энэ удаад АПУ хувьцаат компани олон нийтийн дунд “Соёлоор гоёно” төсөл хэрэгжүүлж, үүний нэг гол дэд хэсэг нь “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” кампанит ажил эхлүүлжээ.

Согтуугаар жолоо барихгүй байх нь тийм гайхамшигтай зүйл гэж үү? Би бол гайхамшигтай жолооч гэж найзууддаа онгирдог, чи бол гайхамшигтай жолооч гэж найзуудаа хөөргөдөг дөө бид. Найзуудаараа пиво ууж суухдаа “За ганц татчихгүй юу даа, өнөөдөр цагдаа гайгүй биз...” гэж цааш нь давраадаг. “Би ч ганц 100 грамм татчихад үлээлгэхэд гардаггүй шингээчихдэг юм...” гэж гайхамшигтай онгирдог. “Ойрхон юм чинь гайгүй дээ...” гээд л асуудал үүсгэнэ. Бүгдээрээ өөрийгөө 100 грамм татчихаад машин барьж чадна, цагдаад баригдах нь ердөө аз эзийн асуудал гэж боддог байхаа. Гэвч цагдаа ерөөсөө үлээлгэдэггүй, шалгадаггүй байсан бол яах вэ? Бас өглөө архи гарчихсан байхад цагдаа үлээлгээд новшнууд гэж хараадаг. Үнэндээ архи үнэртэж л байвал этилийн спирт биеэс огт гадагшлаагүй, жолоочийн самбаачлах чадварт төдий чинээгээр нөлөөтэй гэсэн үг. Ер нь согтуу жолоочтой зөвхөн цагдаа нар үлээлгээд тэмцэж барахгүй.

Хөлбөмбөгт хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг довтлогч ганц цохиод оруулчихдаг “амархан” гоолууд бий. Ингээд л гоолдоод байж болмоор юм шиг бодогдоно, гэвч “Хөлбөмбөгт амархан зүйлийг хийхэд хамгийн хэцүү байдаг юм...” гэж Голландын алдарт хөлбөмбөгчин Марко Ван Бастиан хэлж.

Уг нь уухгүйгээр жолоо барих маш амархан. Гэхдээ амархан зүйлийг тогтмол биелүүлэх нь өөрөө тийм ч амар байдаггүй. Уг нь бол ганц удаагийн дадал зуршил, ганцхан удаагийн тэвчээр л хангалттай. Жилд 54 мянган жолооч согтуугаар баригддаг энэ тоо ядаж жилдээ 10-20 хувиар буурч эхэлбэл тэр ч бас гайхамшигтай зүйл. Нэг жолооч гайхамшигтай байж чадвал бүх нийтээрээ гайхамшигтай байж чадна гэсэн үг билээ.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 45 мин ЭМГЭНЭЛ 2 цаг 54 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2 цаг 54 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2 цаг 55 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2 цаг 56 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2 цаг 57 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2 цаг 58 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2 цаг 59 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 24 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 26 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 26 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 27 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 31 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 23 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 27 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 28 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 29 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 30 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 31 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top