x

С.Баясгалан: X Богд Монголоос тодрох нь төвөдүүдийн хувьд таатай ч БНХАУ сайнаар хүлээж авахгүй

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн ёслолын үеэр X Богдыг Монголоос тодорсныг сүсэгтэн олонд зарлаад байна. Монгол Улсаас IХ Богдын хойд дүр тодрох нь геополитикийн хувьд ямар өөрчлөлт авчирч болох талаар сошиал сүлжээ, олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнөж байна.


Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалангаас тодрууллаа.

-Монгол Улсаас X Богд тодрох нь геополитикийн хувьд бидэнд ямар өөрчлөлт авчрах магадлалтай вэ. Ялангуяа хойд, урд хөршийн хувьд та юу гэж харж байна вэ?

-Шашин бол миний хувьд нэлээд хол сэдэв байна. БНХАУ-ын хувьд Далай Ламын хойд дүрийг тодруулсан гэж яригддаг.

Харин төвөдүүдийн хувьд Монголыг Буддын шашны төв болгох санаа, бодол байгаа болов уу гэж бодож байна. Шашны хувьд хамгийн ойр гэдэг утгаараа. БНХАУ бол бусад орноос бурхны шашны Богдын хойд дүр ч юм уу, Далай Ламыг тодруулахгүй байх сонирхолтой. Тиймээс энэ асуудлыг өөрсдийн геополитикийн зорилгодоо ашиглахыг оролдож байгаа. Далай Лам Монголд айлчлахад Монгол талаас үүнийг шашны зорилготой гэж мэдэгдэж байсан ч урд хөрш бол улс төрийн зорилготой гэж үзэж манайд шахалт үзүүлдэг.

-Манай улсын хувьд геополитик талаас эерэг үйл явдал гэж тодотгож болох нь ээ?

-Манайхаас Богдын хойд дүрийг тодруулах нь нэг талаар зөв л дөө. Бид 1911 оноос Засгийн газар байгуулаад явахдаа монголчуудыг тархай, бутархай бус эв нэгдэлтэй байлгахын тулд VIII Богд Жавзундамбыг тодруулж байсан. Монголчуудын хувьд хамгийн чухал асуудал бол эв нэгдэл байдаг. Энэ утгаараа Богдын хойд дүрийг Монголд тодруулж байгаа нь чухал. БНХАУ-ын талаас бол энэ үйл явдалд дурамжхан хандах болов уу.

-Тэгвэл ОХУ-ын хувьд?

-Шашин талаас нэг их ач холбогдол өгөхгүй болов уу. Хятадын талаасаа л ач холбогдол өгөх өндөр магадлалтай.

-Буддын шашинтай бусад орнуудын хувьд Монголд X Богд тодрох нь ямар нөлөөг бий болгох бол?

-Богдын асуудал бол Монголын түүхтэй холбоотой. Өндөр гэгээн Занабазараас эхлээд Монголд Богдууд тодорч ирсэн. Дээр хэлснээр энэ бол монголчуудын эв санааны нэгдэлтэй л холбоотой. Тиймээс буддын шашинтай бусад улс орнуудад Богд гэхээс илүү Далай Ламыг чухалчлах болов уу. Яахав, Монгол бол буддын соёлтой орон гэдгээрээ талархан хүлээн авч байгаа. Эв санааны нэгдэл, үзэл бодол, шашин шүтлэгээрээ нэгдэлтэй гэж харах байх.

-Шашны аялал жуулчлал хөгжих нь гэж үзэж болох уу?

-Евро-Азийн төвд бурхны шашин байр сууриа эзэлж байна гэж болох юм. Тэр утгаараа манайд буддистуудын хурал, цуглаан гэх мэт үйл ажиллагаа явж болох байх. Гэхдээ үүнийг Төвөд л ашиглах байх. Энэ нь цаашлаад Хятадын дургүйг л хүргэх болов уу.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.149)
    Энэ нөгөө ороZист тоймч мөн үү?
    2023 оны 03 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 15 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 31 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 34 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 37 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 16 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 18 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 20 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top