x

Т.Бадамжунай хэмээх “МАТРЁШКА”

Түнжингийн Бадамжунай. Инженер, эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм 2000 онд “Меркури” группын дэд ерөнхийлөгчөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер болсноор Монголын улс төрд хөл тавьсан нэгэн. Бүр 1996-2000 онд эрх барьсан “Ардчилсан холбоо” эвслийнхэн хоёр ч Ерөнхий сайдаараа туг тахиж, нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт агсныг Засгийн тэргүүнээр дэвшүүлснээр М.Энхболд 27 дахь хотын мээр болсон 1999 оноос эхтэй гэдэг л юм. Оргүй ч юм биш. Лав 2004 оныг хүртэл хотын Ерөнхий менежерийн албыг хашсан Т.Бадамжунай УИХ-д хоёр ч удаа дарааллан сонгогдож, Төрийн сайдын сэнтийд ч хүрсэн түүхтэй. Энэ хооронд хотын хөдөлмөрийн аварга, "Оны шилдэг менежер" зэрэг цол, хэргэмийг нийслэлийн Засаг дарга М.Энхболдоос хүртэж амжжээ.

Нэг үгээр, Т.Бадамжунайг анхлан албан тушаалын энд хүргэсэн хүн нь УИХ-ын дарга асан М.Энхболд, “Хотын фракц” гэсэн автор нь тэдний улс төрд бий болгосон орон зай, бүтээн босгосон хана хэрэм нь байв. Эл үеэс намтраа арвижуулж, М.Энхболдын хамтаар "Хотын фракц"-ын тулгын чулууг тавилцсан гэсэн үг. Үндсэндээ хот дээрх албан тушаалын харилцан хамаарал, хоршил нь улс төрд ч, намдаа ч нэр нөлөөтэй болох замыг зассан нь энэ. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан нь Н.Энхбаярын гавьяа ч хэрэгжилтийг хангах хүрээнд Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотой ажлыг гардан гүйцэтгэсэн гол хоёр албан тушаал буюу Засаг дарга, Ерөнхий менежерийн албыг М.Энхболд, Т.Бадамжунай нар хашиж асан нь ч цаг хугацааны давхцал биш юм.

“Улаанбаатарын газрыг 2004 оноос зарж, баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэлийн удирдлага тэмцэнэ. Гар хөл нь болсон хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна” гэдгийг хотын дарга Д.Сумъяабазарын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ зүгээр ч нэг хэлчихээгүй. Асуудал байгаа болохоор, хуулийн байгууллагаар шалгуулах үндэслэл бий учраас зориуд нэр цохон хэлсэн байж таарна. Түүний болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр 20 гаруй үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг нь олон нийтэд ил болсон зүйл, хуулийнхан мөрөөр нь орох бас нэг сэжүүр нь.

Гагцхүү Т.Бадамжунай нарын чихнээс хонх уях болсон газрын наймаатай холбоотой асуудал зөвхөн нийслэлийн удирдлагаар хязгаарлагдсангүй. Иргэн Т.Бадамжунай нарыг яллагдагчаар татаж, эх оронд нь буцаан авчрах ажиллагааг эхлүүлснээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Прокуророос яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд Интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжлахыг тэрбээр нэмж тодотгоно лээ. Тэгэхээр “УАЗ-469”-д суугаад хил давсан гэх албан бус мэдээллээс өөрөөр сураг алдраад хэдэн жилийн нүүрийг үзэж буй түүнийг Интерполоор дамжуулж, эх оронд албадан авчрах нь цаг хугацааны л асуудал болох нь. 

Тэр үед Т.Бадамжунайгийн “БОГЦ”-ноос юу задрах бол...? хэнийг нэрлэх вэ? гэдэг нь Монголын улс төрийн уур амьсгалд шуурга дэгдээх нь мэдээж. Санаж байгаа бол одоогоос яг 10 жилийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Т.Бадамжунайг “Авлигын загалмайлсан эцэг” гэж өргөмжилж явлаа. 2013 оны арваннэгдүгээр сард болсон үйл явдал. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан гэх үндэслэлээр Ө.Энхтүвшин МАН-ын даргаас бууж, М.Энхболд хоёр дахиа тамга атгасны дараа юм. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөнд хоёр хүн өрсөлдөж, 55 хувийн саналаар Ж.Мөнхбат ялалт байгуулж байв.

Тэгэхэд Ж.Сүхбаатар “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэл, МАН, АН дамжсан далд сүлжээг хэрсэн. Нам дамжсан, бас хуулийн ажилтнуудын халхавчид орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол доромжилж, даврах вэ?. Авлигатай дайн зарлалаа л гэдэг. Авлигын мафийн эзэд яагаад шоронд орохгүй байна вэ?” хэмээн эгдүүцэж байлаа.

Төд удалгүй үүнийгээ устгасан ч яруу найрагч Ж.Мөнхбат хэний татаасаар уг албанд хүрсний учгийн зах зух Ж.Сүхбаатарын бухимдлаар олон нийтэд тайлагдсан нь энэ. Том намын, том албан тушаалд, тэгэхдээ бүр Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд баргийн улстөрч очихгүй. Ардаа дэмжлэгтэй, бас крантай байж хүрч болох "өндөр сэнтий". Тэр тусмаа МАН шиг арвин түүхтэй улс төрийн ууган хүчинд. Товчхондоо Ж.Мөнхбат тухайн үедээ намынхаа эргэлтийн цэг болсон "Хотын фракц", нутгийн ах Т.Бадамжунайн нөөлөг, дэмжлэгээр генсекийн албанд хүрсэн нь ийн гэрэл цохьсон хэрэг. Ж.Сүхбаатарын эгдүүцэл ч нийгмийн сүлжээнд оруулчихаад устгасан шигээ хурдан замхарчихаагүй юмдаг.

Ямар ч байсан өдгөө Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн, Хот хариуцсан сайд гэсэн “давхар дээл” нөмөрсөн бол Т.Бадамжунай прокурорын тогтоолтой яллагдагч болж байх шиг. Намын генсек хүртэл нь крандаж явсан нутгийн дүү Ж.Мөнхбат нь ч нүүрсний хэрэгт нэр холбогдсон нэрийдлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж шалгуулах өргөдлөө өөрийн хүсэлтээр хүргүүлсэн нь хаврын ээлжит чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудлыг нэг.

Ер нь М.Энхболд албан тушаалд хүрэх бүрд Т.Бадамжунай гэсэн сүүдэр дагадаг нь Монголын улс төрийн түүхэнд хусаад ч арилахгүй баримт болон үлджээ. М.Энхболдын даргалсан МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг эмхлэхэд Т.Бадамжунайгийн шүүлтүүр дор танхимынх нь сайд нарын нэрс тодорч, тодруулж явсан нь улс төрийн хүрээнд ам дамжин үлдсэн бас нэгэн баримт. Харин өнөөдөр Монголын улс төрийн, МАН-ын албан тушаалын хуваарилалт бүрийг голлон, гардан гүйцэтгэж, чиглүүлж асан Т.Бадамжунайг намынх нь тэргүүлсэн Засгийн газрын нэрийн өмнөөс гадаадаас албадан авчрах нь. Цаг цагаараа байдаггүй гэж энэ ажээ.

Бүр эртнийх, 10 гаруй жилийн өмнөхийг нь сөхвөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажилласан хугацааны хөрөнгө мөнгөний зарцуулалт нь ч хууль бус байсан эсэхийг үгүйсгэхгүй. Ийнхүү авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлж эхэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит нүүдэл нь нэгэн цагийн МАН-ын “нууц ноёнтон” болтлоо дархлагдсан Т.Бадамжунайг чиглэснээр үргэлжилж буй нь намынхандаа өгч буй нэн шинэхэн дохио мөн сануулга болов уу?!. “Авлигатай тэмцэнэ гэдэг намтайгаа, журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” хэмээх Ерөнхий сайдын байр суурь Т.Бадамжунайг эх оронд нь албадан авчирч, амыг нь асууснаар албажих нь цаг хугацааны асуудал болох нь. 

Онгойлгох тусам дотроос нь олон янзын дүр гарч ирдэг, тэгэхдээ улам жижгэрдэг нь матрёшка хүүхэлдэйний онцлог. Үүн шиг Т.Бадамжунайгийн төдийгөөс өдий хүртэл явж ирсэн улс төрийн замнал, хашиж асан албан тушаалынх нь он цагаар хөөж үзвэл нэг бус нэгжээд дүр дотроос нь гарч мэднэ. Матрёшка хүүхэлдэйнээс ялгаатай нь тэдгээр дүр нь жижигрэх биш улам томрох магадлал нь өндөр гэсэн үг.

С.Гандөл /uzeg.info/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 3 цаг 59 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 8 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 4 цаг 8 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 9 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 4 цаг 10 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 цаг 11 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 цаг 12 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 13 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 38 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 7 цаг 40 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 7 цаг 40 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 7 цаг 41 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 7 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 7 цаг 45 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 9 цаг 37 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 9 цаг 41 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 9 цаг 42 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 9 цаг 43 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 9 цаг 44 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 9 цаг 45 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top