x

2023 он: Олон улсын нээлттэй толины тусгал

Олон улсын харилцааны судлаач-проф. Д.Баярхүү

Нострадамус 2023 оныг техногений томхон сүйрэл, солирын цохилт дэлхийд учрах, харин Ванга цар тахлын ээлжит дэгдэлт, дэлхийн шинэ дэг тогтох гэхчлэн зөгнөсөн тухай хоёр оны зааг дээр дэлхийн сайтуудад элдэв таамаг бичигджээ. Тэр бүхэнд Орос зэрэг дотооддоо хямралтай яваа зарим улс орны ард иргэд ихэд итгэсэн дүр зураг буухаар байна. Энэ тухай өгүүлэх гээгүй, олон улсын харилцаа судалдаг хүний хувьд амьдралд ойр, бидэнд хамаатай хэсгээс нь дор буулгая.

2023 он дэлхий дахины хувьд 2022 оныхоосоо ч дор хямралтай байх шинжтэй. Энэ нь юуны өмнө Оросоос Украинд явуулж буй дайнаас ихээхэн шалтгаална. Дайн сунжрах удах тусам олон улсын харилцаа, тэр дундаа Монголын гадаад орчинд сөрөг бараан сүүдэр тусна.

Давосын дэлхийн эдийн засгийн форумд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш үг хэлэхдээ гутранги төсөөллөө нуугаагүй. Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн эдийн засаг томхон хямралын ирмэг дээр ирсэн тухай илтгэлээс уншиж болно. Тэрээр дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг өөрийн амьдралд тохиосон “хамгийн хүнд хэцүү цаг үе” гэж нэрлэсэн ба ертөнц “Хүйтэн дайн”-ы үеийнхээсээ ч дор байгаа, учир нь мөргөлдөөнийг хяналтаас гаргахгүй байх механизм бараг үгүй болсон, манай дэлхий хэд хэдэн фронтод адбиш шуургатай тулгарлаа, эрэлт нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, эрчим хүчний хямрал, үнэ, инфляц, зээлийн хүүгийн өсөлт явж өгсөн тухай, дэлхийн эдийн засаг Covid-19 цар тахлын сөрөг нөлөөг мэдэрсэн хэвээрээ, бид эрүүл мэндийн талаар сургамж аваагүй, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлүүдэд бэлтгэлгүй хэвээр байгааг ил шууд хүлээн зөвшөөрчээ.

Геополитикийн өнцгөөс тэрээр хоёр мөргөлдөөнийг онцолсон: 1) Америк-Хятадын хоорондын хурцадмал байдал дэлхийг баруун, зүүнээр хуваагдахад хүргэсэн; 2) Украин дахь мөргөлдөөн дуусах болоогүй. Дэлхий дахин нэгдмэл бус байгаа нь АНУ, БНХАУ-ын хоорондын хурцадмал байдлаас үүдэлтэй ба хүний эрхийг хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдал зэрэг олон сэдвээр санал зөрөлдөөнтэй, дээр нь Украины мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээ ахиулахад зуучлах ямар ч боломжгүй гэв. Гэхдээ хамтын ажиллагаа бүр зогсоогүй, НҮБ мөргөлдөөнд оролцогч талуудтай хүнс, үр тариа, бордоо экспортлох, энгийн иргэдэд туслах, хоригдол солилцох, цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах асуудлаар хамтран ажилласаар байгаа гэж тэмдэглэсэн.

2023 онд дэлхийн ертөнц ямар байдалтай байх вэ гэдэгт Дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн дээр бараг бүх хариултыг өгчихсөн юм биш үү? 

Манай улсын хувьд геополитикийн дээрхи хоёр мөргөлдөөн шууд хамаатай. Мөргөлдөөнд нэр заагдсан хоёр гүрэн нь манай улсын шууд хоёр хөрш, нөгөөх нь манай улсын гуравдагч гол түнш орон. 

Орос Украинд дайн хийж байгаагаараа Монголыг шууд биш дам хамааралтай болгочихсон. Оросоос гурван төрлийн (1. Эрчим хүч; 2. Бензин шатахуун; 3. Ложистик) шууд хамааралтайн хувьд түрэмгийллийг нь таслан зогсоолгохын төлөө дэлхийн хамтын нийгэмлэг, тэр дундаа гуравдагч хөрш Өрнөдийн орнуудын нэгдсэн тэмцэлд гар бие оролцох боломж Монголд гарч ирэхгүй. Хэрэв Оросыг буруутгах, дайны гэмт хэргийг нь яллахад дуу хоолойгоо өргөх аваас Орос нь Монголд нийлүүлдэг “бараа”-гаа улам чангаруулна. Монголын эсрэг ямар ч алхам хийж болно. Түүнийг төсөөлөх тооцоолох аргагүй. Харсаар байтал НҮБ улам бүр Оросын эсрэг ажиллах болж байна. Түдгэлзэх байр сууриа манай улс НҮБ-д үргэлжлүүлэхээс аргагүй болж байна.

Нөгөө талаасаа Монгол дахь улс төрийн хэрүүл маргаан, нүүрсний хулгайн асуудал, нийгмийн бухимдал, ядуурал зэрэг бодит нөхцлүүд Орос-Украины дайн дээр туйлшрах, нийгэмд хуваагдал үүсгэх, үүн дээр нь гаднын хүчнүүд тоглох бодит нөхцлийг бүрдүүлж байна. Иймээс Үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх тал дээр Төр-засгаас нэмэлт уйгагүй чармайлт шаардаж байхыг тэмдэглэх нь зөв. Нийгэм сулрах бутрах тусам Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гаднын өгөөш болох ёсгүй.

Орост дэмжлэг болох холбоотон, түншийн эрэлд ОХУ цөхрөлтгүй явж байна. Хятадаас дэмжлэг горьдох нь тасрахгүй. Хуучин СССР ба Монголыг энэ дайндаа дэмжигчээр татан оруулах, ядаж төвийг сахиулсан нэрээр Оростой ойр дотно харилцаатай байлгахын төлөө Оросын дипломат бодлого тасрахгүй өрнөнө. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг саармагжуулах, болж өгвөл зогсоох чармайлтаа Орос зогсоохгүй. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Руденкогийн “Гуравдагч хөршийнх нь хорон санаат бодлогоос нь монголчуудыг сэрэмжлүүлсэн” уриалга үүнийг нотлоно.

ОХУ нь Украины эсрэг дайндаа ялахгүйгээр үл барам ялагдал хүлээх тоолондоо дотооддоо хямралтай тулгарч байна. Тийм хямрал болгон хил залгаа Монголд ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Хямралууд дотроос хамгийн ноцтой нь гэвэл Оросын армийг хувьчлах үйл явц. Армиа хувьчилж хуваан авч байгаагаараа ОХУ-ын задралын суурийг тавилаа. Цаашаа хувьчилсаар хувьчилсаар цөмийн зэвсгээ хувьчлахад хүрч мэднэ. ОХУ-ын субъектууд (ялангуяа мусульман шашинт) цөмийн зэвсэгтэй болохыг хичээнэ. Тусгаар тогтнолоо зарлахдаа дор бүрнээ цөмийн зэвсэгтэй болчихсон, тийм зэвсгээрээ Москваг айлгах тухайд бодитой болсон.

Армийн хувьчлалын тухайд эхний баримтууд ил боллоо. Д.Медведев “Эх орноо хайрлая” гэх нэртэй хамгаалалтын корпус байгуулсан. Оросын оролцоотойгоор “ГардСервис” нэртэй хувийн хамгаалалтын үйлдвэр (ЧОП) Беларусьт 1000 цэрэгтэй байгуулагдан А.Лукашенког хамгаална.Крымд “Щит”, “Русич” нэртэй хоёр ч ЧВК (хувийн цэргийн компани) байгуулагдав. Олон жилийн хур туршлагатай Е.Пригожины “Вагнер” ЧВК Украины дайнаар алдраа дуурсгалаа. БХЯ-ны сайд С.Шойгу “Патриот” гэх хувийн ЧВК-тай болсон ба “Патриот”-ын эхний хэсэг Украинд “заградотряд”-ын үүрэгтэй очиж, “Вагнер”-тай өрсөлдөв. Путинд ойрхон олигархи Г.Тимченко “Редут” гэсэн ЧВК байгуулав. Д.Рогозин бас тийм ЧВК байгуулахаа зарлав. Р.Кадыровын чечень армийг оросын арми гэхийн аргагүй болсон. Оросын элит болгон цаагуураа ямар нэгэн иргэний дайнд бэлтгээд байна уу гэх хардлага төрж байна. 

ОХУ дотооддоо тогтворгүй болох нь Монголын хувьд хамгийн сөрөг үр дагавартай. Нэгэнтээ задарсан Оросын зэвсэгт хүчний суурин дээр Оросоор дүүрэн зэвсэглэсэн бүлэглэлүүд гарч ирнэ гэдэг хэлж таахын аргагүй аюулыг авчирна. 

Монголын хувьд ОХУ-аас ирэх дүрвэгсэд, цагаачдын дараагийн том урсгалд бэлтгэх хэрэгтэй. Тэднийг хааш нь яаж шингээх хувилбараа тооцоолох учиртай.

Дайн явуулж хамаг хүч нөөц, боломжоо тийш нь зарцуулж байгаа Оростой 2023 онд худалдаа-эдийн засаг, бизнес, хүмүүнлэгийн харилцаа хөгжүүлнэ гэсэн хоосон урианаас түдгэлзэх хэрэгтэй. Тийм үг яриа, тэр дундаа Монголын эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд Орос оролцоно гэсэн мэдэгдлүүлийг ирээдүй цаг дээр авч үзвэл зохилтой.

АНУ-тай халз өрсөлдөх мөртлөө, АНУ ба Хятад гэсэн хоёр туйл олон улсын харилцаанд төлөвшсөн гэж үздэг БНХАУ-тай манай харилцаа 2023 онд тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. Хятад нь хоёр том асуудлаа шийдчихсэн. 1. Covid-19 цар тахлын гол аюулаа өнгөрөөсөн, хилээ нээсэн, олон улсын хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. 2. ХКН-ын ХХ их хурлаа амжилттай хийж, ирэх 5-6 жилд улсаа удирдах нам-төрийн шинэ удирдлагын багаа сонгож дуусч байна. Нөгөө талаасаа Украины дайнд Оросын хамсаатан болж оролцохоос татгалзаж, Өрнөд ертөнцийн өмнө нэр нүүр, зах зээлээ хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлнэ. Угаасаа “зөөлөн хүч”-ний бодлого явуулдаг айл тул Тайваньд томхон хэмжээний халдлага үйлдэх, цэрэглэн байлдах, стратегийн бүслэлт хийх тухайд ам тунхагаас цаашаа гүнзгийрэхгүй. 

Эргэн тойрны бүх улс орнуудтай эвтэй найртай хамтран ажиллаж, хамтдаа хожиж, худалдаа-бизнесээ ахиулах нь Хятадын гол зорилт юм. Дэлхийд ганцаардаж, дэлхийн худалдаа-хөрөнгө оруулалт, мөнгө-санхүүгээс бүрэн шахагдсан Оростой харьцуулбал дэлхийн 140 гаруй улс, бүс нутагтай худалдааны гол түнш нь болсон БНХАУ нь ийм их ололтоо цэргийн болчимгүй авантюраар нураагаад хаячих улс биш юм. 

Төгсгөлд нь тэмдэглэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн биечлэн оролцсон хүний хувьд би ингэж үзэж байна. Дэлхийг зогсонги байдалд оруулсан цар тахлын хоёр жилийн дараа, БНХАУ-ын дотоод амаргүй улс төрийн үйл явцын дараа, ХКН-ын ХХ их хурлын дараа манай Ерөнхийлөгч айлчилсан нь хоёр талдаа улс төрийн өндөр ач холбогдолтой үйл явдал байв. Хоёр тал Төрийн энэ айлчлалд хоёулаа маш их ач холбогдол өгсөн. 2022 оны хувьд БНХАУ-тай хоёр талын харилцаа үлэмж ахицтай байна. Ерөнхийлөгч, Ерөнхийсайд нар нэг жилд хоёулаа албан ёсоор айлчилсан, БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын дарга, Гадаад хэргийн сайд (Төрийн Зөвлөлийн гишүүн) манай эх орныг зориод ирсэн, тэгэх тусмаа хоёр сар хагасын дотор хоёр Төрийн тэргүүн албан ёсоор хоёр удаа уулзсан, хоёр улсын хооронд бусдад жишиг болох үлгэр жишээ харилцаа болгохын төлөө хоёул нэгэн санаагаар тэмцсэн, иж бүрэн стратегийн түншлэлээ шинэ шатанд гаргасан, манай улсад ашигтай байдлаар худалдаа-эдийн засгийн харилцаа хөгжиж байгаа гэдгээр “2022 он” түүхэнд нэн чухлаар тэмдэглэгдэнэ. 2023 оны хувьд энэ ололтууд маань үргэлжилнэ. Хятад нь манай экспоролдог бүх бараа бүтээгдэхүүнийг худалдан авна гэдгээ илэрхийлсээр ирсэн. Ногоон эрчим хүчинд шилжинэ гэсэн лоозонтойгоо зөрчилдөн манай нүүрсийг авсаар байна. Манай улсын зорилго нь Хятадтай нүүрсний урт хугацааны хамтын ажиллагаа явуулах. Монгол Улс байнгын орлоготой байх ёстой гэдгээр нүүрснээс өөр түүнтэй дүйцэхүйц экспортын өөр бэлэн бүтээгдэхүүн тийм ихээрээ байхгүй. Жилдээ 40-70 сая тонныг Хятадад худалдана гэдэг дээр манай тал зогссон. 2019 онд түүхэндээ хамгийн их буюу 31 сая тонныг экспортолж байсан бол 2-3 дахин өсгөхөөр Төрийн айлчлалаар хоёр Төрийн тэргүүн ярьж тохиролцжээ. Холболтууд хийгдэнэ. Төмөр замаа өөрсдөө барьж босгоод хил рүү хүргэснийг Хятадад өндөр үнэлсэн. Холболтоор хилийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Нүүрс гэлтгүй, иргэдийн жижиг худалдаа, иргэд хоорондын харилцаа ч сааралгүй явах биз ээ. 

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара... БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дах...
Top