x

Далай ламын муур

Эл санаа Хималайн нарлаг нэгэн өглөө гэнэт орж ирсэн билээ. Би багахан хүч гаргаад аль болох ихийг ажиглаж болохуйц давуу талтай байрлал болох миний байнгын байр-нэгдүгээр давхрын цонхны тавцан дээр хэвтэж байтал Гэгээнтэн дотнын хүнтэй хувийн уулзалт хийж дуусав. 

Миний бие ихэд болгоомжлох тэр хүн Холливүүдийн алдарт жүжигчин эмэгтэй гэхээс илүүг энд дурдахгүй... албан ёсоор бол цайвар үстэй, хүүхдүүдэд зориулсан буяны ажил хийдэг, бүгд найрамдахчуудад талтай гэдгээрээ нэлээд нэрд гарсан. Тийм ээ, тэр шүү дээ! 

Тэрээр өрөөнөөс гарахаар эргэхдээ цасан оройтой уулсын сэтгэл татам дүрсийг тольдсон цонх руу харж, бас намайг анх удаа ажиглав. 

“Өө, яасан хөөрхөн юм бэ” гээд хүзүүг минь илэхээр над руу дөхөж ирэхэд би эвшээж, урд хөлөө хөдөлгөн хариу барив. “Таныг мууртай гэж мэдсэнгүй” хэмээн тэр дуу алдлаа. 

Америк эмэгтэй гайхширлаа маш итгэлтэйгээр илэрхийлсэн хэдий ч би яагаад ийм олон хүн ингэж хэлдэгт үргэлж гайхдаг. Гэгээнтэн яагаад мууртай байж болохгүй гэж. Хэрэв “мууртай байх” гэдэг нь уг харилцааг зөвөөр тодорхойлж чадаж байгаа бол тэр шүү дээ. 

Үүнээс гадна ажигч гярхай хүн түүний бие дээр миний унагасан үс, ганц нэг сахлаар Гэгээнтний амьдралд муур байдгийг мэдэж болохсон. Хэрэв танд Далай ламтны биед ойртох хүндэтгэл тохиож, орхимжийг нь нарийн ажиглавал түүнийг ганцаар бус амьдардгийг нотлох дун цагаан хөөвөр харагдах нь дамжиггүй агаад ариун дагшин ордноо өөлөх аргагүй боловч баримтжуулаагүй үүлдрийн мууртай хуваалцдагийг мэдэх болно. 

Энэ нь Гэгээнтнийг Букинхэмийн ордонд зочлоход Английн хатан хааны корги хавуудын үзүүлсэн эрч хүчтэй хариу үйлдэлтэй яг адил нээлт билээ. Хачирхалтай нь хэвлэл мэдээлэл уг явдлыг анзааралгүй өнгөрсөн. 

Би хадуураад явчихлаа.

Америкийн жүжигчин миний хүзүүг илэх зуураа “Түүнд нэр бий юу?” хэмээн асуув. Гэгээнтэн нууцлаг инээмсэглээд “Тийм ээ, олон нэр байгаа” гэлээ. 

Далай ламын хэлсэн үг үнэн. Гэрийн олон муурын адилаар би янз бүрийн нэртэй болсон агаад заримыг нь байнга, заримыг ховор хэрэглэдэг. Тэдгээрээс нэг нь надад огт таалагддаггүй. Тэр нэрийг Дээрхийн Гэгээнтний ажилтнууд миний сахилын нэр хэмээн мэддэг боловч Далай лам өөрөө бүтнээр нь бараг хэрэглэдэггүй. Энэ бол амьд яваа хугацаандаа би хэнд ч нээж хэлэхгүй нэр. Энэ номд дурдахгүй нь бүр ч баталгаатай. 

За яах вэ... энэ бүлэгт лав биш. 

Жүжигчин эмэгтэй цааш “Энэ амьтан ярьж чаддагсан бол ямар их мэргэн ухааныг хуваалцах байсан бол оо” хэмээв. 

Ийнхүү уг “үр”-ийг суулгасан юм.

Дараах хэдэн сард би Гэгээнтэн ямар нэгэн ном дээр ажиллаж байгааг ажиглав. Бичвэрийг зөв ойлгохоор найруулахын тулд олон цаг зарцуулна: бичсэн үг бүр нь хамгийн ойлгомжтой утга хийгээд учир холбогдлыг дамжуулж байгааг нягтлахад ихээхэн хугацаа, анхаарлаа тэрээр зориулна. 

Үүгээр зогсохгүй би өөрөө ном бичих цаг иржээ хэмээн олонтоо бодох боллоо. Далай ламын хөл дор хэвтээд бус, харин бүр ч ойрхон өвдөг дээр нь суугаад олж мэдсэн мэргэн ухааны хагас хугасыг ч атугай дамжуулахсан. Тэрхүү номдоо миний өөрийн түүхийг өгүүлэх агаад уранхай нойрхойгоос баялаг руу гэхээс илүүтэй хог новшноос сүм хийдэд ирснээ бичнэ. Бодохоос ч аймшигтай хувь заяанаас хэрхэн аврагдаж, миний бие дэлхийн оюун санааны аугаа тэргүүнүүдийн нэг, Нобелийн энх тайвны шагналтан төдийгүй нөөш онгойлгогчийг гарамгай эзэмшдэг хүний байнгын хамтрагч болсон тухай хүүрнэхсэн. 

Голдуу үдээс нэлээд хойно, би Гэгээнтэн ширээний ард хэтэрхий олон цаг өнгөрөөснийг мэдэрснийхээ дараа цонхны тавцангаас үсрэн бууж, түүний ажиллаж буй газарт очоод зөөлөн үсээрээ хөлийг нь шүргэдэг байв. Хэрэв ингээд түүний анхаарлыг татаж чадахгүй бол би хөлнийх нь шагайн нимгэн арьснаас аяархан хазна. Энэ бол үргэлж үр дүнд хүргэдэг арга. 

Далай лам санаа алдсанаа сандлаа хойшлуулаад намайг гар дээрээ аван цонх руу зүглэнэ. Тэрээр миний гүн цэнхэр нүд рүү харахад түүний нүдэнд аугаа хайр илрэх нь намайг аз жаргалаар дүүргэхээ хэзээ ч болихгүй байх. 

Тэрээр хааяа намайг “Миний бяцхан бодисадва” хэмээн дуудах нь буддын шашны амарлингуй хувилгаан гэсэн утгатай санскрит үгээр өхөөрдөж буй хэрэг юм. 

Бид хамтдаа Кангра хөндий рүү уруудсан байгалийн сайхныг шимтэн харлаа. Нээлттэй цонхоор зөөлөн салхи сэвэлзэж, нарс, Гималайн царс, арцны үнэр сэнхийх нь агаарыг онгон дагшин, бараг л ид шидийн мэт болгоно. Далай ламын дулаан тэвэрт мушгиран хэвтэх ийм мөчид үзэгч ба үзэгдэгч, муур ба ламтан, үдшийн аниргүй ба миний хоолой үл мэдэг хүржигнэхийн хоорондын зааг ялгаа үгүй болдог. 

Яг ийм мөчид л би Далай ламын муур болсондоо гүнээ талархан баясдаг билээ. 

Хайр энэрлээр эх болсон хамаг амьтанд аз жаргал бэлэглэж, тэдний хайр энэрлээс аз жаргалыг олж мэдрэх нь орчлонгийн жам учраас энэхүү Далай ламын муур номоор дамжуулан бусдын аз жаргалын төлөө явах нь өөрийнхөө болон өрөөлийн аз жаргалыг олох учиртайг илэрхийлжээ. 

Номд гарч буй муур нь амьтан хэдий ч амьд үлдэхийн тулд зовлонг үл хүсэх, жаргалд тэмүүлдгээрээ ижил гэсэн санаа илэрхийлэхээс гадна нөгөө талаас Дээрхийн Гэгээнтний муур болж ирснээрээ буруу сэтгэл, буруу үйлээ наманчилж, бие, хэл, сэтгэлээрээ гэгээрч байгааг харуулж байна. Үүгээрээ Бурханы номын охь шим болсон нинжин, асрахуй сэтгэлийг номложээ. Хүн төрөлхтөн бага балчир цагтаа эцэг, эхийн асрал халамжаас нэн ихээр хамаардаг. Тэдний асрамж халамжгүйгээр амьдарна гэдэг бэрх бол өтлөх насандаа мөн л хүний хайр халамжийг ахин үгүйлдэг. 

Хүмүүний насны дунд үед бие даан, бусдыг төдийлөн үл тоож, алдаа эндэл гаргадаг. Харин асрал энэрлийг анхаарч явдаг хүний дотоод сэтгэл маш их аз жаргалыг мэдэрч, амгалан тайван, амарлингуй зөөлөн байдаг. Улмаар бусад хүмүүс ч түүнд асрангуй, энэрэнгүйгээр ханддаг. 

Уур хилэн нь үнэмлэхүй амар амгалан, халуун дотно харьцаа, итгэх сэтгэлийн үндэс болж чаддаггүй бол хайр энэрэл, нигүүсэл нь асрахуй, нинжин сэтгэлээр дамжин ухаарал, эрч хүч, нандин харилцааг бий болгодог. 

Ачит багшийг шүтэлгүй асан цэнгэлдвээс

Авралт бурхан хэмээхийн нэр ч үгүй буюу 

Сайн цагийн мянган бурхад ч 

Сайтар багш нугуудад шүтэж гэгээрдэг 

хэмээн Их бүтээлч Нараво гэгээн айлдсан нь амгалан бүгдийн үндэс гагцхүү сайн багшаас хамаардаг тул эрдэм бүхэн дэлгэрч, хилэнц нүгэл барагдаад, төгс гэгээрэлд хүргэнэ хэмээх аугаа утгыг илэрхийлжээ.

 

NEPKO

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 28 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 37 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 37 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 38 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 39 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 40 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 41 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 42 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 7 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 9 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 9 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 10 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 14 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 6 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 10 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 10 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 13 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 14 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top