x

Нэг л учир битүүлэг хүмүүс…

Шавь Н.Болортуяа маань АНУ-аас бичжээ. Санаа авууштай юм. Эхлээд түүний бичсэнийг үг үсэггүй шууд толилуулаад дараа нь Норвег, Франц дахь монголчуудын тухай цухас өгүүлье.

Хаа нэг Монгол хүнтэйгээ таараад нэрээ хэлээд танилцахаар өөдөөс Эмма, Линда гэх мэтээр гадаад нэр хэлээд байх юм. Үгүй ээ, чиний монгол нэр чинь хэн бэ гэхээр “Аан зүгээр л Эмма гэчих” гээд нэрээ хэлэхгүй нуух юм. Гайхаад барахгүй. Уг нь бид чинь эцэг эхээс хайрласан нэрээ бүтнээр нь хэлж танилцдаг заншилтай биз дээ. Хичнээн дуудахад төвөгтэй нэр байлаа ч монгол хүн монгол хүнийхээ нэрийг хэлж чадалгүй л яахав. 

Бас нэг учир битүүлэг юм нь утасны яриа. Өдөрт дор хаяж нэг удаа огт танихгүй хүнээс дуудлага авна. Тэгээд тэр хүн нь маш ойлгомжгүй юм ярина. 

- Өөрийг чинь Болороо гэдэг үү?
- Тийм байна, хэн бэ?
- Аан, би өөрийн чинь утсыг нэг хүнээс авсан юм. Юм асуух гээд...
- Аан, за. Та хэн бэ?
- Өөрөө намайг танихгүй байх аа. Нэг хүн утсыг чинь өгсөн юм...
- Хэн юм бол?
-Аан, өөрөө бас тэр хүнийг танихгүй байх аа. Тантай ярьчихаарай гэсэн юм... гэх мэтээр нэг л нууцлагдмал сонин юм ярина. 

Би тэр хүнийх нь туслах юм уу, ресепшэн юм уу, диспетчер юм уу бүү мэд? 

Уг нь нэр алдраа хэлээд, аятайхан мэндлээд учир байдлаа яривал бид чинь бие биедээ туслалгүй л яахав. Яг ийм нөхцөлд цаашид яриа үргэлжлэх ямар ч боломжгүй болоод миний завгүйгээр төгсөх нь олонтаа. 

Гэтэл зарим нэг хүмүүс их соёлтой. Урьдчилж залгаад утсыг чинь хүнд өгчих үү, тийм асуудлаар холбогдох байх, туслах боломжтой юу гээд зөвшөөрөл авна. 

Хэрэв дээр дурдсан шиг учир битүүлэг юм ярьж, гадаад хүн рүү залгавал бараг л цагдаа руу утасдаж, хамгаалалт хүсэх байх. Нээрэн шүү. 

Бид чинь уг нь их л эх оронч, эх хэлээ хайрлаж хамгаалдаг, монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс ш үү дээ. 

Тэр их хайр нь нэрээ монголоор хэлэх гэхээр л алга болчихдог бололтой гэжээ.

Хилийн чанадад өөрийгөө зөв явч явах тухайд л шавь маань санаа зовинож бичсэн байна. Тэгж л ойлголоо. 

Өрнөд ертөнцөд (гадаад ертөнц!) Монгол Улсаа, түүх соёлоо сурталчлаад, шүтээн нь болоод явж байгаа “Тhe Hu”хамтлаг, урлаг соёл, циркийн одод, тамирчдын алдар хүнд өндөрт гарсныг бахархалтай тэмдэглэхийн хамт тэднийхээ зовж бүтээсэн үйлсийг бүү харлуулаач гэдэг утгаар хэдэн мөр бичихгүй бол болохгүй байна, өршөөгөөрэй!

Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан, гадаадад эх орноо төлөөлөн сууж байсан хүний хувьд хилийн чанад дахь эх орон нэгтнийхээ тухай элдэв эерэг сөрөг мэдээлэл сонсож, хүлээн авч, албажуулж л явлаа. Тэр туршлагаасаа гэж томруулахгүйгээр ердийн санал дүгнэлтээ бодит баримтаар дор буулгая, бас эшлэл авнаа.

Гадаад харилцааны төв байгууллага руу дайрч довтлохоосоо өмнө өөрсдөө хэн бэ, хэн болчихсон бэ гэдэгтээ дүгнэлт хий гэдгээ дахин давтчихъя.

Эх орондоо яаж ийгээд болоод, амьдраад, аж төрөөд болоод байдаг монголчууд хилийн чанадад очихлоороо болохоо байчихдаг хачин парадокс хааяагүй байнаа. Монголдоо яаж өссөн, ямар ааш араншинтай, яг тэр чигээрээ хүний нутагт очоод тулгахаа нэгдүгээрт тавина. Өөрийнхөөр нь болохгүй бол нэг их гомдоод хонзогночихсон нэг нөхөр!

Суугаа орондоо (ихэнхи нь өрнөдийн ардчилсан орнууд, гэхдээ тэнд хатуу хуультай!) хоёрдугаар сортын хүн болчихлоороо хонзогноод салахгүй. Орос Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулсан биш тийм хонзогногчдын нар нь гийж, Оросыг ялуулахын тулд юу руу ч гүйгээд орж мэдэхээр авирлана. Оросын тусгай албадын гар хөл болчихсон Туркийн ЭСЯ-ны дэргэд коран судар шатаагаад зогсож байх монгол хүн гараад ирэх вий гэхээс айдас төрнө. Өөрийнхөө сууж байгаа орныг (АНУ, Өрнөд Европ голдуу) устгаад өгөөч ээ гэсэн уриалга монголчуудын ам, санаанаас гараад сошиалд бичээд ирэхлээр хэлэх үг ч эс олдоно!

Норвег гэх жижиг улс Скандинавын хойгийн хойд этгээдэд байрлах ба тэндхийн цагаачлал харьяатын албаны хар дансанд бүртгэлтэй монголчуудын явдлаас ганц нэгийг сөхөж үзье. Өглөө малаа эргүүлэх гэж морьтойгоо гараад төөрч явсаар хил даваад Орос руу нэвтрээд, Орос орныг ташуу хөндлөн морьтойгоо туулаад, замдаа өлсөхдөө морио алж идээд явсаар тэмцсээр Норвегийн хил даваад ороод ирсэн монгол эрийн тухай ичиж үхмээр баримт бичээтэй байна. Энэ тухай үлгэрээ хэнэг ч үгүй ярих ба Норвег их таалагдсан, сайхан улс учраас эндээ үлдэж цагаачилмаар байна гэжээ. Монголчуудаа яаж ч хуурч панаалдаж болдог, тэр араншингаараа байцаалт өгсөн нь тэр аж. Ийм үлгэрт нь хэн ч итгэхгүй тул мань эрд мөнгө төлөөд албадан буцаажээ. Гэвч гандан бууршгүй эргэж очоод дахин баригджээ.

Монголд нөхөр нь зодоод алчих гээд байдаг, тэсэхээ болиод эх орноо орхиод Норвегт очоод цагаачлалын албанд хандан ярьж байнаа. Монголд таныг хамгаалах хууль тогтоомж гэж байхгүй юү? Байхгүй! Монголд цагдаагийн алба гэж байдаг биз дээ? Монголд цагдаа гэж байдаггүй! Гэж мэлзсээр байгаад албадан буцаагджээ. Дахин тийшээ зүглээд дахин буцаагджээ. 

Ийм баримт маш их байна. Эх орноо муулан муулан хил давж гадаад оронд очдог явдал ердийн хэвшмэл үзэгдэл арай болчихоогүй байлтай. Монгол бол эрх чөлөөт, ардчилсан улс, улс төрийн зорилгоор цагаачлал хүсэх ямар ч үндэсгүй. Гэтэл тэгж ойлгохгүй, Монголын улс төр, улс төрчдийг муулаад очихлоор хүлээгээд авчихна гэдэгт гэнэн мөрөөдөл хэзээ арилна даа?

Монголчууд ихэнхи нь биш, зохих хувь нь биеэ тун зохисгүй авч явна. Шоронгуудад ял эдэлж буй монголчууд их байна. Ихэнхи нь хулгайн хэрэгтэй.

Хөгжингүй орнуудад (Европт) хулгайгаар аж төрдөг бүлэг, клан, мафид монголчууд олноороо элсчихсэн нэрээ мандуулж явна. Хулгайн амьдрал юуны нь сайхан байхав. Ядаж сэтгэлд тамтай. Тиймийгээ эрүүл хүн болгон мэдэхийн цаагуур мэдээд шаналаад ирэхлээрээ хонзогч болчихдог шиг байгаа юм. Баривчлагдаад байцаагдахдаа буруутнаар нь Монголын улс төр ба улс төрчдийг нэрлэчихнэ. Манай дотоодын улстөр ч дээ, дэндүү нээлттэй хэдэн биенээ хэмлэх тул буруутан захаас аван тодорно.

Францын өдөр тутмын алдартай сонинд монголчуудын хулгайн тухай зураг хөрөгтэй нийтлэл тавигдсан нь энэ байна. Франц хэлт (франкофон) бүх улс оронд түгсэн мэдээлэл. Одоо ч интернэтэд байна. Франц дахь монголчуудын хулгайн сүлжээг илрүүлсэн тухай мэдээлэл. Дандаа люкс зэрэглэлийн жижиг бараа хулгайлаад гэртээ нөөцөлчихсөн байсныг францын цагдаа нар орж илрүүлээд зургийг нь авч “Фигаро”-д тавьжээ.

АНУ, Европын Холбоо монголчуудад виз олгохдоо чангалдаг тухай монголчууд улиг болтол ярьж, зарим нь үзэн ядах дээрээ тулчихсан байдаг бол буруутан нь АНУ, Европын Холбоо биш, монголчууд бид өөрсдөө, тийшээ очоод хэрэг мандуулаад хулгайн мөр татуулчихсан, францын сонинд бичигдсэн шиг монголчууд гэдгийг ухааруулах гээд аргаа барж байна. Хилийн чанадад биеэ намбатайхан авч яваад ирдэгсэн бол, эсвэл тэндээ сайн сайхан аж төрдөгсөн бол яалаа гэж визэн дээрээ чангалах вэ дээ?

Энэхүү хар бараан сүүдэр арилна гэдэгт итгэж байна. Гэвч үтэр түргэн арилаасай!

Дахин давтан хэлье: Монгол Улсаа, түүх соёлоо сурталчлаад, шүтээн нь болоод явж байгаа “Тhe Hu” хамтлаг, урлаг соёл, циркийн одод, тамирчдын алдар хүнд өндөрт гарсныг бахархалтай тэмдэглэхийн хамт тэднийхээ зовж бүтээсэн үйлсийг бүү харлуулаач гэдэг утгаар хэдэн мөр бичлээ, өршөөгөөрэй!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 8 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 9 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 23 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 26 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 30 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 30 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 31 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 33 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 2 цаг 46 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 2 цаг 46 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 2 цаг 47 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 2 цаг 47 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 2 цаг 49 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 2 цаг 49 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 2 цаг 50 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 2 цаг 51 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 2 цаг 52 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 2 цаг 53 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 2 цаг 54 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 3 цаг 9 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top