x

Монгол хүн мөн бол эрхээ эдэл л дээ

Элдэв дүгнэлт хийж мэдэмхийрмээргүй байна. Гэхдээ Монгол Улсын ТӨР, монгол хүний хамгаас чухалчлан дээдэлдэг ТӨР яагаад ийм сул, дорой, үнэлэмжгүй, хүндлэлгүй, чадамжгүй болчихоод байна вэ гээд байнга шахам л бодоод явах юм. Манжийн буулган дор 200 жил бөхийж явахдаа ч монголчуудын ТӨР-өө шүтэн дээдлэх, эрхэмлэх, хамгийн гол нь голт зүрхнээсээ ИТГЭХ үзэл санаа нь өнөөгийнх шиг шалдаа орж, уландаа унаж байгаагүй юм билээ. Тэгвэл нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн шинэ Монгол Улсын 31 жилийн түүхийн хугацаанд ТӨР яагаад үнэ цэнгүй болчихоод байна вэ? Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн бодож, шаналах ёстой асуудал мөн гэж боддог. Яагаад гэвэл ард түмэн гэх та бидний шууд оролцоотойгоор ТӨР-ийг байгуулдаг юм. Ямар ард түмэн байна, тийм ТӨР тогтддог гэж хэлдгийн учир ийм юм.

Төрийн хүч чадал нь ЗАСАГЛАЛ-д оршдог гэж би боддог, итгэдэг хүн. ЗАСАГЛАЛ зөв бөгөөд хүчирхэг байх аваас ТӨР тийм байхаас аргаггүй шүтэлцээтэй оршдог гэж хэлэх гээд байна. Бид 1990 онд нийгмийн тогтолцоогоо сольж, шинээр Үндсэн хуулиа бичиж, 1992 онд хуульчлан баталсан ард түмэн. Тэгээд энэ шинэ Үндсэн хуулиа хамгийн сайн болсон гэж магтсаар ирсэн. Яг үнэндээ хуульч хүн биш болохоор энэ бол маш сайн болсон гэж би хэлж мэддэггүй, чаддаггүй. Гэхдээ л хуульч, улстөрч хүмүүс “САЙН” гэж хэлээд байдаг болохоор л тийм юм байлгүй гэж ухамсаргүйгээр бодож өнөөг хүрсэн минь үнэн. Над шиг ийм “ухамсартай” ард түмэн олон байдаг гэдэгт харин огт эргэлздэггүй. Бусад улс үндэстнүүд Үндсэн хуулиа бараг цээжээр мэддэг бол монголчуудын олонх нь нэг удаа ч уншаагүй мөртлөө маш сайн хууль гэдэг нөгөө үгэнд итгэчихсэн давхиж явдаг хүмүүс.

Уг нь бидний улс үндэстний ТУСГААР ТОГТНОЛ-ын үндэс, баталгаа болсон ҮНДСЭН ХУУЛИА заалт зүйл бүрээр нь, үг өгүүлбэр бүрийн утгаар нь мэддэг бол  ёстой нөгөө үндсэн хуулиндаа тодоор зааж оруулсан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн үндсэн ЭРХ-ээ эдэлсэн шиг эдэлж, ЭЗЭН шиг оршиход маань нэн ач холбогдолтой бөгөөд тустай байхсан. Хуулиа мэддэг байж л ЗАСАГЛАЛ зөв, буруу эсэхийг хянаж чадна шүү дээ.

ЗАСАГЛАЛ-ын тогтолцоогоо буруу, алдаатай томьёолж, сонгож, хуульчилсан бол тэрнээс үүдсэн үр дагаварууд бас л тийм болж таарна. Үндсэн хуулийг байнга засварлаж, өөрчилж болохгүй, болдоггүй юм гэдэг үгийг хэлдэг хүмүүс бас маш олон байдаг юм билээ. Яагаад? Үнэхээр буруу, алдаатай байгаа л бол засахаас өөр аргагүй шүү дээ. Бүр харин ч яаралтайгаар засаж, залруулах  ёстой юм биш үү гэж би боддог. Хүнд өвчин туссан байна гэдгийг оношилсон л бол яаралтай арга хэмжээ авч, эмчилгээг нь хийх ёстой гэдэгтээ ямар ч ялгаагүй шүү дээ. Эс тэгвээс өвчин ужгирч, хүндэрч эцэстээ тэр  хүн үхдэг юм байгаа биз дээ.

ҮНДСЭН ХУУЛЬ гэхээр л алдаатай байсан ч тэр болгонд  засварлаж, залруулж болдоггүй гэж сурталддаг  ухааныг гайхаад барахгүй юм аа! За энэ ч яахав. Тэгэхээр Монголд эдийн засгийн хямралаас илүү, ЗАСАГЛАЛЫН хямрал удаанаар нүүрлэн, хор урхагтайгаар нийгмийн бүхий л амьдралд нөлөөлөөд байна гэж хувь сэтгүүлчийн үүднээс дүгнэж явдгаа бичиж байна.

1992 оны Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон манай улсын засаглалын тогтолцоог улс төр судлаачид  нэгэн дуугаар “Ерөнхийлөгчийн хагас засаглал”-тай гэж тодорхойлдог юм билээ. Энэ нь үнэн юм бол бидний сүүлийн 31 жилийн түүхээс ЗАСАГЛАЛЫН энэ хэлбэр маш үр дүн муутай гэдгийг бүгдээрээ харцгааж байна. Сөрөг нөлөө нь их. Төрийн шийдвэр тодорхойгүй, хэн хариуцах, хэн эцсийн ХАРИУЦЛАГА хүлээх нь бүдэг бадаг. Эцсийн эцэст эзэнгүй. Монголын төр тийм нэг хэн дуртай нь орж гарч, тогоо шанагыг нь барьдаг АЙЛ болж хувирсан гэж би боддог.

1992 оны Үндсэн хуулиндаа заасан үнэхээр АРДЧИЛСАН ТӨР-ийн тогтолцоотой улс юм бол МОНГОЛ УЛСЫН засаглалын эрх мэдлийн хуваарлилт нь:

1.Хууль тогтоох засаглал

2.Гүйцэтгэх засаглал

3.Шүүх засаглал гэсэн 3-н институцид тэнцвэртэй оршиж байх ёстой тийм биз дээ! Гэтэл бид яав? Анхнаасаа засаглалын эрх мэдлийг “Төрийн гурван өндөрлөг” атгадаг гэж буруу ойлгож, буруу нэр томьёо хэрэглээд, түүндээ итгэл үнэмшилтэй болцгоосон. Нөгөө ШҮҮХ ЗАСАГЛАЛ-ыг Ерөнхийлөгчийн эрх мэдлийн гэж шал буруугаар ойлгодог болсон юм. Ингэснээрээ хуулийн засаглалыг ДЭЭД ШҮҮХ бус Ерөнхийлөгчийн институц хэрэгжүүлдэг гольдрил руу явчихжээ. Тэгээд дээр нь нэмээд нөгөө Үндсэн хуулиндаа Гүйцэтгэх засаглал бүрэлдэх, ажиллах явцыг Хууль тогтоох засаглал буюу УИХ-аас хэт хамааралтай болгож хуульчилсан нь нэгдүгээрт, нөгөө 76 гишүүнийг бараг САЙД гэх ойлголтыг бий болгож, хамраа сөхөхөд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Хууль тогтоох засаглал-УИХ нь Гүйцэтгэх засаглалын ажиллагаанд хэт хутгалдах болж гишүүн бүр л Засгийн газарт сайд болохын төлөө үндсэн үүргээ умартаж үхэн хатан зүтгэж, элдэв хор гүйлгэдэг болсон шүү дээ.

Энэ бүхнээс болж Гүйцэтгэх засаглал нь ямар ч чадамжгүй, хэрэв УИХ хүсвэл дуртай үедээ Засгийн газраа тарааж, огцруулж болдог ЭМГЭГ ӨВЧИН төрд ужгирч архагшчихлаа. Хууль тогтоох засаглал буюу УИХ-д итгэх ард түмний ИТГЭЛ алсарсаар алга болов. ШҮҮХ засаглал нь хувь хүнээс буюу Ерөнхийлөгч хэн байхаас хамаарч улс төрөөс хэт нөлөөтэй, хараат болж Монголын нийгэм тэр чигээрээ  авилгад автаж, шударга ёс үгүй болж, хамгийн чухал нөгөө ТӨРИЙН ШИЙДВЭР маань ямар ч ач холбогдолгүй, алсын хараа, бодлогогүй хэдийд ч гаргаад хаяж болохоор НУС, ЦЭР шиг ялгадас мэт болчихлоо шүү дээ.

Одоо тэгэхээр яах ёстой юм бол гэсэн өөрийн хувь бодлоо товч хуваалцья л даа. Хамгийн гол нь бид Үндсэн хуулин дахь алдаагаа даруй засах хэрэгтэй гэж үзэж байна. Засаглалын эрх мэдлийн хуваарлилтаа маш тодорхой болгон хуульчлах  хэрэгтэй байна. Энэ болгонд өөрөөр хэлбэл ээдрээтэй асуудлыг шийдэх аваас ард түмний санал бодлыг нэн түрүүнд сонсдог, аль болох оролцоотой болгох, мэдэрдэг байх аргачлалыг  бий болгомоор байгаа юм.

Төрийн шийдвэр оновчтой, бодлого зөв, хүчтэй байхын тулд бидний өмнө гаргасан алдаа, оноо юу билээ гэдгээ эргэж сайн эргэцүүлдэг, дэнсэлдэг тийм нэг аргачлал байх ёстой болов уу гэж хэлж буй санаа.

Мэдээж Монголын бүх иргэдийн санаа оноог ТӨРИЙН ШИЙДВЭРТ авч тусгана гэдэг боломжгүй. Тиймээс одоо хэрэгжүүлж ядаад буй ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ -ыг маш сайн хэвшүүлэх хэрэгтэй гэж санагддаг юм. Яг үүнийг ард иргэд маань ч тэр, засаглалын институциуд ч тэр сайн ухаж, ойлгож хүртээмжтэй хэрэгжүүлэхгүй байх шиг байна л даа. Уг нь 2017 онд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль хийж, УИХ-аас баталсан. Энэ хуулийн зорилгыг нь нийтийн эрх зүйн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг энэ хуульд заасан асуудлаар зохион байгуулж төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангахад оршино гэж заасан байдаг. Яг энэ хуулийн дагуу 2019 онд анх удаа бүх ард иргэдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг явуулж Үндсэн хуулиндаа бид нэмэлт өөрчлөлт оруулсан.

Энэ бол бүх нийтийн оролцоог хангасан, үзэл бодлыг тусгасан хамгийн зөв үйл явц байлаа. Иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах нь л зөвлөлдөх ардчилалын гол утга учир нь шүү дээ. Арай ойлгомжтойгоор тайлбарлах аваас нийгэмд тулгарч буй нэн даруй шийдэж шийдвэр гаргавал зохилтой асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлж, санаа оноог нь дэнсэлж, нягталж эцсийн шийдвэр гаргахад тусгаснаар төрийн бодлого шийдвэр арай зөв зүйтэй гардаг болно оо доо. Нөгөө монголчуудын хэлдгээр шийдвэрийг  “долоо хэмжиж байж нэг огтолдог” зарчмын дагуу гаргадаг болно гэсэн үг юм.

Жишээ нь яг одоо ид дэгдэж буй Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, засаглалын тогтолцооны хямрал зэрэг улс орны эрх ашгийг зайлшгүй хөндсөн суурь асуудлыг шийдэхэд Монголын иргэн бүр ултай суурьтай, мэдлэгтэй, мэдээлэлтэй оролцож, хэлэлцэж шийдвэр гаргахад ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА нэн ач холбогдолтой гэдгийг эцэст нь хэлэхийг хүслээ. Иргэд бид өөрсдөө төрийн шийдвэрт оролцох оролцооныхоо арга замыг сайн мэддэг байх, тэгээд илүү идэвхтэй, мэдлэгтэй байвал нийгэм, улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй юм даа. Ямар ТӨРТЭЙ байх нь та биднээс л шалтгаалдаг гээд байгаа шүү дээ.

Г.Даваадорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 4 цаг 3 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 12 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 4 цаг 12 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 13 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 4 цаг 14 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 цаг 15 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 цаг 16 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 17 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 42 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 7 цаг 44 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 7 цаг 44 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 7 цаг 45 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 7 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 7 цаг 49 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 9 цаг 41 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 9 цаг 45 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 9 цаг 46 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 9 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 9 цаг 48 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 9 цаг 49 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top