x

Парламентад сөрөг хүчингүй бол гудамжинд ЧУЛУУ бий шүү, МАН!

Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдлийг өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Ингэхдээ “дүрмийн дагуу” Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг ч бас хамтад нь хэлэлцэх юм байна. Энэ тухай өчигдөр УДШ-ийн цахим хуудаст нийтэлжээ.

“Дүрмийн дагуу” гэдэг энэ үг хашилтанд бичигдэхээрээ огтоос дүрмийн бус, тэгсэн хэрнээр уламжлал, жижиг болоод тогтчихсон зүйлийг хэлдэг гэдгийг эрхэм уншигч гадарлах биз. Товчхондоо бол УДШ-ийн тавьсан занганаас болж дөрөв дэх жилдээ (парламентын нэг бүрэн эрхийн хугацаа) албан ёсоор намын даргагүй яваа АН-ын шинэ даргыг Дээд шүүх бүртгэх үү, үгүй юу гэдэг дээр олон хүн бооцоо тавьж байна. Тэнэг хүн л биш бол ядаж 50:50 хувийн магадлалтай зүйл дээр бооцоогоо тавьдаг биз дээ, яг зоосны хоёр тал шиг. Харин тэр магадлалыг бий болгож байгаа зүйл нь юу гээч!  Хуулиар шийдэх үү, хүчээр шийдэх үү? гэдэг сонголт.

Хуулиараа бол УДШ намын удирдах байгууллагын гаргасан шийдвэрийг хүлээж аваад Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын Дээд шүүхэд бүртгүүлсэн Үндсэн дүрэмд нийцсэн эсэхийг нь хянаж үзээд шийдвэрээ гаргах ёстой. Намын даргыг бүртгэж авлаа, эсвэл бүртгэж авахгүй гэдэг хоёрхон шийдвэрийн нэгийг гаргадаг.

Гэтэл өнгөрсөн хугацаанд Дээд шүүх “АН хоёр тусдаа материал ирүүлсэн учраас аль нэгийг нь бүртгэх боломжгүй. Хоёулаа нийлээд хуралдаад ир ээ” гэдэг хариултыг өгдөг байлаа. Уг нь бол хоёр байтугай хорин ч материал ирүүлсэн яадаг юм. Харин тэндээс аль нь нөгөө дээр хэлсэн Улс төрийн намын тухай хууль болон намын үндсэн дүрэмд нь нийцэж байна вэ? гэдгийг л хянаж үзэх ёстой. Түүнээс биш АН-ыг нэгтгэх, нийлүүлэх нь Дээд шүүхийн үүрэг биш юм.

Гэвч Дээд шүүх энэ маргааныг гурван жил сунжруулсны ард улс төрийн нөлөө байжээ гэдэг нь цаг хугацаа улирах тусам тодорч харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, АН даргагүй, албан ёсны бүртгэлгүй байх нь хэнд ашигтай байх вэ? гэдэг асуулт.

2020 оны орон нутгийн сонгуулийг оролцуулаад нийт гурван удаагийн сонгуульд АН даргагүй орсон. Даргагүй нам гэдэг “морь унасан толгойгүй хүн” л гэсэн үг. (Одоо бүр АН-ын албан ёсны нэршил болчлоо л доо) Үр дүнд нь МАН сүүлийн гурван удаагийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан. Ганцаараа уралдаад түрүүлсэн гэсэн үг.

Олон нийтийн зүгээс “АН эв түнжингүй байснаас ийм боллоо. Ардчилал мөхлөө, сөнөлөө” гэж шүүмжилдэг боловч ийм байдалд хүргэсэн өөр хүчин зүйл байсныг үгүйсгэж чадахгүй. Энэ бол эрх баригч намын эрх ашиг буюу Дээд шүүхийн шийдвэр. Манай шүүхийн системд “Хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө захиална” гэдэг зарчим үйлчилдгийг жирийн иргэн ч гадарлахтайгаа.

Тийм болохоор энэ удаа АН ч бас Дээд шүүхийн тогтоосон дүрмээр тоглосон байдаг юм. Өмнө нь хоёр тусдаа хуралдаж байсан ҮБХ-гоо нийлүүлж хуралдаад намын даргаа сонгочихсон, тэрийг нь намын их хурал нь батламжилжээ. Тухайлбал, Л.Гантөмөрийг. Тэгсэн чинь С.Эрдэнэ гэдэг хүн араас нь бас нэг ҮБХ зарлаад Д.Ганбат гэдэг хүнийг намын даргаар сонгожээ. Тэр материалыг нь бас Дээд шүүх бас хүлээж авсан байна. Өнөөдөр энэ хоёр хүний материалыг шүүгчид хэлэлцэх гэж байна л даа. За яах вэ, шүүх шийдвэрээ гаргаг.

Гэхдээ шүүхийн шийдвэрийн цаана АН гэдэг нэг намын хувь заяа, хэн нь дарга, цэрэг байхтай хамааралгүй өөр нэг чухал зүйл орхигдоод байна. Тэр бол парламентад сөрөг хүчин байх ёстой юм уу, үгүй юу? гэдэг асуулт. Ялангуяа өнгөрсөн хоёр сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн бүх эрх мэдлийг гартаа авсан МАН-ын зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, түүний үр дүнг биеэрээ амссаны дараа иргэд ч гэсэн “Аан, энэ чинь ганц МАН гэдэг нэг улс төрийн хүчнээс болдоггүй юм байна. Ерөөсөө сөрөг хүчингүй, шүүмжлэл, хяналтгүй төр гэдэг ингэж тартагтаа тулдаг, улаан цаймдаа гардаг юм байна. Парламент гэдэг чинь олонхитой, цөөнхтэй, олонхи ньбодлогоо гаргадаг, цөөнх нь тэрэнд нь хяналт тавьдаг тогтолцоо юм байна. Хяналтгүй эрх мэдэл чинь дарангуйлал руу явдаг юм байна. Авилга, хулгай, хүчирхийллийн амьд хөрс нь юм байна” гэдгийг ойлгоод авчихлаа.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай хэрхэн баатарлагаар тэмцэж, АТГ хэр олон хэргийг илрүүлж, хичнээн их наядыг хураан авчирсан тухай магтан сайшаасан “уран панаалын” уралдаан болж байна. Гэтэл тэр бүхэн хэзээ бий болсон, хэн бий болгосон, яагаад, яаж бий болсон тухай хэн ч ярихгүй, бичихгүй байна. Ингэхэд парламент тэнцвэрттэй, хяналттай, сөрөг хүчинтэй байсан 2004-2016 онуудад ийм хэмжээний хулгай, ийм олон их наядын дээрэм, тонуул гарч байсан уу? Үгүй л болов уу. Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь гэдэг ухаж дуусдаггүй нэг хоёрхон сэдэвтэй. Азаар тэрэнд нь холбогдоод, ял аваад байгаа нь тун цөөхөн. Гэтэл сүүлийн хоёр парламентын түүхэнд юу болов? ЖДҮХС-гийн хэрэг, Хөгжлийн банкны зээл, Нүүрсний хулгайд нэг хоёроороо ч биш, нийтээрээ намаараа живлээ. Аргаа барсан намын дарга нь намынхаа эсрэг “шүгэл үлээж”, талбай дээр жагсаал зохион байгуулж...

Харин албан ёсны сөрөг хүчин болох АН нь Ардын намаас тамга гуйгаад явж байна. Өмнө нь С.Эрдэнийг гуйгаад очихоор Х.Баттулгыг нь сөргүүлээд тавьчихдаг байсан бол өнөөдөр нь С.Эрдэнэ нь Л.Гантөмөрийнхөө эсрэг МАН-ын шатрын хүү болоод зогсч байна.

Эрүүлээр харвал энэ хоёр хүний хэн хэнд нь намаа хорлох, өшөө хорслоо тайлах шалтгаан байхгүй. Магадгүй, МАН гэдэг “махны машинд” хэрчүүлчихэлгүй амьд үлдэх гэсэн зөн совин нь энэ хүмүүсийг залуурддаг байх. Аль алинд нь АН-ын тамга падгүй болсон. Амьд явах хүсэл бол юугаар ч орлуулшгүй хүч юм.

Гэвч юм бүхэн цаг хугацаатай, эхэллийн цэг байхад төгсгөлийн цэг гэж байдаг. Магадгүй, энэ нь өнөөдөр Дээд шүүхийн нийт шүүгчдийн гаргах шийдвэрээс хамаарах байх. Парламентад сөрөг хүчин байхгүй бол сөрөг хүчин чинь гудамжинд гарчихдаг юмаа. Тэр гудамжинд чинь тамганы оронд чулуу бий шүү... гэж нэг “мэргэн" хүн хэлж билээ. Харин тэр чулуу өнөөдөр МАН-ын цагаан байр луу биш, Төрийн ордон луу нисэх болов уу. Төрийн эргэлт рүү л явна аа гэсэн үг. Нэгэнт чулуу нүүлгээд эхэлбэл тэр чулуу танай манай, хүний өөрийн гэж ялгах болов уу?!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Х.нам (172.71.210.249)
    30 жил сөрөг хүчин болчихоод сүүлдээ нөгөөдөхтэйгээ сүүлэрч нэр төрөө унгаачихаад одоо болохоор МАН буруутай гээд хуцалдаад бхын.Өөрсдийн толгойгоо мэдэхгүй намаар ч яахын ер нь.Тээд нам нам ардчилсан нам мину зээ гээд л,Яасан?АН-д хувь өгөхгүй албан тушаал өгөхгүй бна уу?АН-с гарсан Хороон дарга хүртэл бөөн газартай болчихоол зараад л явж бсан даг,одоо тийм ашиг нь бхгүй болчихсон чинь МАН Ан-г бутаргаад бна гэнээ.
    2023 оны 02 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top