x

Хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу шилжүүлсэн нь УИХ, Засгийн газрын буруу!

2023 оны Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн талаар иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа билээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр багагүй маргаан дагуулсан нь эрх баригч нам хүч түрэн баталсан Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлмэгцээ эздээ Цэцэд дуудав. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ч хэд хоногийн өмнө Сангийн яамныхантай уулзахдаа “Хүүхдийн мөнгө бол халамж биш, Үндсэн хуулийн зөрчил үүсгэлээхэмээн бангадсан байсан.

Харин Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр эсрэг мэдэгдэл хийжээ. Ингэхдээ “Засгийн газар, Сангийн яам хүүхдийн мөнгийг 91 хувьд олгохоор хууль боловсруулж батлуулсан нь хууль зөрчөөгүй. Цар тахлын жилд хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих үүргээ гүйцэтгэсэн учраас 2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон өөрчилж, халамж гэж тодорхойлсон. Халамжийг  зорилтот бүлэг рүү чиглүүлэх учиртай. Энэ зарчмыг баримтлан нийт хүүхдийн 91 хувь гэж тодорхойлсон. Үндсэн хуулийн Цэц улс төржсөн шийдвэр гаргахгүй бол Засгийн газар Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн байна. Нэг ёсондоо "Улс төржсөн шийдвэр гаргах гээд байна шүү" гэж айлгаж байгаа юм.

Ер нь бол Хүүхдийн мөнгө гэдэг зүйлийг анх АН санаачилж, МАН-ын Засгийн газрын үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Ингэхдээ “Уул уурхайн баялгаас орж ирсэн мөнгөний тодорхой хувийг Хүний хөгжил санд байршуулж, тэндэээсээ иргэддээ хувь хүртээнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж бол халамж биш, хүн амынхаа өсөлтийг дэмжих төрийн бодлого юмаа” гэж шийдвэрлэсэн. Анх 10 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг АН засгийн эрхэнд гарсныхаа дараа нэг удаа 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Ханшийн уналт энэ тэр ярьж байгаад...

Харин хүүхдийн мөнгийг халамжийн мөнгө болгосон нь МАН өөрөө. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Цар тахлын үед иргэдийнхэээ амьжиргааг дэмжиж байгаа нь энэ” гээд 20 мянган төгрөгийг шууд тав дахин өсгөөд 100 мянган төгрөг болгосон. Долоо хүүхэдтэй айл сарын 700 мянган төгрөгөөр подхийтэл амьдарч байгаа тухай нулимс дуслуулсан бичлэг сонгуулийн пиар болон цацагдаж байлаа. Энэ мөнгөөр МАН гурван ч сонгуулийн “нүүр тахалсан” байдаг юм.

За тэгээд цар тахлын “тансаглал” дуусаад хормой хотоо сэгсрээд үзсэн чинь хүүхдийн мөнгө шиг “хэрэггүй юм” алга болсон байв. Бүхэл бүтэн 1,4 их наяд шүү дээ хэмээн дарга нар толгой сэгсэрч, “ерөөсөө цалинтай аав, ээжийн хүүхдүүдийг хасья” гэсэн чинь цалин авдаг нь хүн амын ердөө 9 хүрэхгүй хувь болж таарав. Бусад өлөн зэлмүүрээр амьдардаг болж таарлаа. (Энэ ангилалд хамгийн түрүүнд төрийн албан хаагчид багтаж байгаа. Сонгуулийн үеэр санал цуглуулдаг гол сүлжээ нь шүү дээ) “Зорилтот бүлэг” гэдэг зүйл ингэж гарч ирсэн юм.

Тухайн үед, төсвийн хэлэлцүүлгийг хийж байхад “Энэ чинь Үндсэн хуулийн зөрчил болно шүү. Иргэдээ орлогоор нь ялгаварлаж болохгүй ээ. Хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлого байсан шүү” гэж мөн ч их “хуцсан” даа. Харин МАН “хуцсан нохой бүрийн өмнөөс чулуу шидэх албагүй” гээд цааш явсан нь ийм болов. Үнэхээр цар тахал дуусаад, иргэдийн амьжиргаа, эдийн засаг сэргэсэн нь үнэн юм бол буцаагаад 20 мянга дээр нь буулгахад л зардлыг 5 дахин хэмнэх боломж байв. Даанч МАН-ын өмнө үр дүн нь тодорхойгүй гурван ч сонгууль байсан учраас ийм ухралтыг хийж чадаагүй юм. Тэгээд эцэст нь “Хүүхдийн мөнгө бол халамж мөн” гэж хэлээд Хүний хөгжлийн сан, Сангийн сайдын багцад байсан хүүхдийн мөнгийг Халамжийн сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц руу шилжүүлчихсэн.

Гэвч ард түмэн “цэцэн мэргэн” юм болохоор юу гэж ийм зүйлийг хүлээж авах вэ дээ. Төсөв боловсруулсан Засгийн газар, Сангийн яам, түүнийг нь баталсан УИХ ташраараа Үндсэн хуулийн цэц дээр дуудагдаад явж байна. Энэ тохиолдолд Сангийн сайд ганцаараа юу ч гэж "цэцэн хурга" царайлаад нэмэргүй болж байгаа юм. УИХ-ын дарга нь хүртэл “Буруу бодлого, ялгаварлал болсон” гээд хэлчихлээ. “Есхөн хувь штээ” гээд цааш зүтгэх амаргүй л болов уу.

Ядаж байхад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шүгэл үлээсэн” 40 их наядын нүүрсний хулгай, нүүрс тээвэрлэдэггүй мухар төмөр замд булсан мөнгөний хажууд хүүхдэд өгдөг 1,4 их наяд төгрөг “нохойн жогорхой” болж харагдаж байгаа юм чинь. Эцэст нь иргэд “Яагаад бид дангаараа хэмнэх ёстой юм, хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл” хэмээн заргалдаж байна. Явж явж иргэдийн л зөв болж дуусдаг даа. Сонгууль ч хаяанд ирчихлээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.210.249)
    Зайл новш
    2023 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 4 цаг 1 мин ЭМГЭНЭЛ 4 цаг 10 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 4 цаг 10 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 11 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 4 цаг 12 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 4 цаг 13 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 4 цаг 14 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 4 цаг 15 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 7 цаг 40 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 7 цаг 42 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 7 цаг 42 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 7 цаг 43 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 7 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 7 цаг 47 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 9 цаг 39 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 9 цаг 43 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 9 цаг 43 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 9 цаг 45 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 9 цаг 46 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 9 цаг 47 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top