x

Оргил дээр гарсан хүн "хүсвэл" алсыг харж чаддаг

Жасинда Ардерн 17 настай байхдаа буюу 1990 оны сүүлээр улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ. 2000 оны дундуур Англи явж тэнд улс төрийн туршлагаа арвижуулаад 2007 онд Шинэ Зеландын улс төрд хүч түрэн оржээ. 2017 онд Хөдөлмөрийн намын даргаар сонгогдож, улмаар 37-хон насандаа улсынхаа Ерөнхий сайд болж чадсан бүсгүй билээ. Дэлхийн хамгийн залуу эмэгтэй улс төрийн лидер болж чадсан байх аа. Жилийн дараа охиноо төрүүлж дикрийтээ авсан байдаг. Жасинда жирэмсний болон ээжийн амралт авсан бараг дэлхийн анхны улс төрийн том албан тушаалтан болсон болов уу. 2020 онд Ерөнхий сайдаар улиран сонгогдож чадсан түүхтэй.

Дэлхийн залуу манлайлагчаар (Young Global Leader) шалгарч байсан, шинэ цагийн залуус болон эмэгтэйчүүдийг төлөөлөн улс төрд цоо шинэ өнгө бас стандарт нэмж, дэвшилтэт бодлогын нүүр царай болон 2017 онд дэлхийг шуугиулан гарч ирсэн Шинэ Зеландын Ерөнхий сайд хатагтай Жасинда ажлаа өгөхөө 1 сарын 19-нд мэдэгдлээ. 

Цаашид Ерөнхий сайдын алба хаших эрч хүч, нөөцөө шавхсан тул ажлаа өгч буйгаа мэдэгдэл дээрээ маш тодорхой дурджээ. Ерөнхий сайдын алба хаших хугацаандаа би өөрт байж болох бүх боломж, нөөцөө ашиглаж сэтгэл зүрхээ зориулан, хариуцлага, ёс зүйг дээдлэн бүх чадлаараа ажиллалаа. Энэ хэрээр өөртөө байсан бүх эрч хүчээ зарцууллаа. Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хашихын тулд хүнд эрч хүч дүүрэн байх ёстойгоос гадна гэнэтийн, төлөвлөгдөөгүй ажилд зарцуулах энергийн нөөц сав заавал байх ёстой гэж илтгэлдээ онцолжээ. 

Баруун Австралийн Edith Cowan их сургуулийн Бизнес, хуулийн сургуулийн профессор Андрэй “Жасиндагийн үйлдэл 21-р зууны улс төрийн манлайлалд цоо шинэ стандарт боллоо” гэж дүгнэжээ. Нээлттэй, үнэнч, өөрийнхөөрөө байж чаддаг чадвар улс төрийн хамгийн үнэтэй капитал бөгөөд нийгэмд хэрэгтэй өөрчлөлтийг хийх зориг чухам ийм чадвартай хүмүүсээс л гарна гэж нэмж онцолжээ.

Мөн улстөрч хүмүүс зөв цагтаа өөртөө, зөв цагтаа гэр бүлдээ, зөв цагтаа улс эх орондоо зориулж цаг гаргах учиртайг тайлбарласан байв. 

Цаашилбал, мундаг манлайлагч хүн бусдад урам зориг, хүч, боломж олгохоос гадна хэзээ өөрийгөө татаж, хэзээ галт бамбараа бусдад шилжүүлэхээ мэддэг байх ёстой гэсэн байна. Жасиндагийн мэдрэмжтэй, нээлттэй, нинжин сэтгэлтэй шинж чанарууд нь түүнийг яах аргагүй хоёр нүүргүй манлайлагч гэдгийг нотолж байна гэж дурджээ. 2019 онд Шинэ Зеландын исламын сүмд болсон аймшигт алан хядлагын дараа гивлүүр өмсөж гарч ирээд гашуудан эмгэнэж байсан зургуудыг та бүхэн санаж байгаа байх.

Мөн кабинетынхаа 2 жилийн ажлын үр дүнг 2 минутанд багтаан тайлагнасан видео нь тухайн үед вайрал болж байв. Аливаа хүн өөрийхөө дээд болон доод хязгаарын мэдэж, бас хүлээн зөвшөөрч чадсан нөхцөлд л жинхэнэ манлайлагч болдог ажгуу. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө үнэнч биш хүн бусдад хэзээ ч үнэнч байж чаддаггүй гэнэм. Хүн оргил дээрээ байгаа үеэ мэдрээд бусаддаа боломж олгож буй нь гайхалтай. 

Та ямар манлайлагч байсан гэж дурсагдахыг хүсч байна вэ гэдэг асуултанд “Би хамаг чадлаараа цаг үргэлж эелдэг байж, нинжин сэтгэл, хүмүүнлэг зарчмаар ажиллахыг хичээсэн. Иймээс дараа дараагийн Шинэ Зеландын улс төрийн лидерүүдэд эелдэг боловч хүчтэй, нинжин сэтгэлтэй боловч шийдэмгий, өөдрөг боловч гол асуудлууд дээрээ төвлөрч ажиллаж болдог гэдгийг харуулж чадсан болов уу гэж найдаж байна. Өөрөө өөртөө эзэн болж чадсан нэгэн жинхэнэ манлайлагч болдог” гэж хариулжээ.   

Улстөрч хүн нийгэмд хэрэгтэй байгаа өөрчлөлтийн нүүр царай нь болох ёстой. Тэр нь шаардлагатай үед бүх чадлаараа ажиллахаас гадна хэрэгтэй үед нь бусдад зайгаа тавьж өгөх зоригтой байх ёстой гэсэн үг. Түүнчлэн, би бусдын адил хүн. Бүх улстөрчид адилхан та бидний л нэг. Хүний нөөц, чадвар шавхагдах асуудал гардаг. Энэ үед бусдад жолоогоо шилжүүлэх нь зүйн хэрэг. Миний хувьд энэ цаг ирсэн тул ажлаа өгөх шийдвэрээ гаргалаа гэж өдгөө 42 настай тэрээр сэтгүүлчдад хэлжээ.

Зарим хүн түүнийг хариуцлагаас зугтаж байна, улс төрийнхөө дараагийн нүүдлийг хийж байна гэж шүүмжилж буй хэдий ч тэрээр үүнийг үгүйсгэж харин ч намаа улс төрийн тавцанд ялалт байгуулж, шинэ салхи оруулахын тулд энэ шийдвэрийг гаргасан гэдгээ тайлбарлажээ. 

Улс орон, хувь хүний түвшинд эх орон, үүх түүх, өв соёлоороо бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ бидний энэхүү бахархал дэлхийн тавцанд, олон улсын хүрээнд ямар хувь нэмэр оруулсан, оруулах бэ гэдгээр давхар хэмжигддэг тул эх оронч байхын сацуу дэлхийн иргэн байх ёстойг ажлаа өгөхөөсөө өмнө хэлж байсан билээ. 

Илтгэлийнхээ төгсгөлд охиндоо хандан сайн ээж байж, охиноо сургуульд орох анхны өдөр нь цуг байх, охиныхоо аавд хандан хуримаа хийж, гэрлэлтээ даруй батлуулахаа мөн амлажээ. 

Манлайлал, хүйсийн тэгш эрх, улс төрийн соёл, жендер, ёс зүй, хариуцлага, залуусын нийгмийн оролцоо гээд маш олон зүйл дээр шилдэг кэйс болох үйл явдал болж байна даа.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 6 цаг 56 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 5 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 5 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 6 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 7 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 8 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 9 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 10 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 35 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 37 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 37 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 38 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 10 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 10 цаг 42 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 34 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 38 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 38 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 12 цаг 40 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 12 цаг 41 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 12 цаг 42 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top