x

Улсын дээд шүүх улс төрийн шийдвэрээ гаргах цаг боллоо

АН-ынхан өнгөрөгч долоо хоногт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи хоёр жилд цуглаагүй өндөр ирцээр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын даргаа сонгож, Их хурлаараа батламжилсан.

ҮБХ-ны 293 гишүүний ирцийг жагсаалтын давхардлаа харж байгаад АН хагараагүй байсан 2020 оны 389-ийн 50+, хагарсан байсан 2022 оны 492 гишүүнийхээ 50+ хувиар бүрдүүлжээ. МҮХАҮТ-д цугласан ҮБХ-ны хуралд С.Эрдэнийн ч, Х.Баттулгын ч, Ц.Элбэгдоржийн ч “тэмдэгтэй” танил нөхөд цугласан, хууччуул нь ирсэн. Ингэж эвлэж нэгдэхэд намын залуучууд нь нэлээд зүтгэл гаргаж, тал талд уулзалтууд зохион байгуулж, ойлголцуулж чадсаныг хуралд оролцсон хүмүүс онцолж байсан.

Ардчилал бүдгэрч АН бүдэрч яваа цаг үед лидерүүдийнхээ өс хонзон, маргааныг өөрсдөд нь үлдээгээд намын гишүүд нь санаачилгыг гартаа авах нь зүйтэйг дийлэнх нь дэмжиж иржээ. Хоёр талаас дуудсан хуралд ялгалгүй оролцож явахдаа С.Эрдэнээс хойш М.Тулгат, Ц.Туваан, О.Цогтгэрэл зэрэг даргыг төрүүлсэн ҮБХ-ны гишүүд нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг “Та нар л хоёр талд гарч, тодорхойгүй байдал үүсгэж хүмүүсийн тархи толгойг эргүүлсэн шүү” гэж зэмлэж харагдсан. Харин “Маргагч талуудаас бүрдсэн 39 хүнтэй “Эв нэгдэл” уриатай ажлын хэсгийг байгуулахад, хурал болоход талуудыг нэгдэлд уриалахад бид манлайлж амбицаа хойш тавьсан шүү” гэдгээ өөдөөс нь сөргүүлж байна лээ.

Ерөнхийдөө парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч, орон нутгаас сонгогдсон ҮБХ-ны гишүүд нь ч намынхаа үйл ажиллагааг сэргээж, 200 мянгаад гишүүдийнхээ итгэлийг олж, улс төрийн үйл ажиллагааг идэвхжүүүлэх ёстойг тойрч ярилцсан, олонхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн уур амьсгал дунд хурал өрнөсөн. С.Баярцогт, З.Нарантуяатай өрсөлдөн АН-ын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийн нэрийг бүртгүүлэхээр өнөөдөр л Дээд шүүхэд хандаж байна.

Энэ хурлыг харин С.Эрдэнэ л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу даа. Өмнөхийн адилаар цахимаар хийдэг “тролл” ҮБХ-оо хуралдуулж, өчигдөр АН-ын даргын сунгааг шинээр зарлав. “Надад тамга байгаа учраас би мэднэ. Бусад нь хамаагүй” гэж өнгөрсөн хугацаанд өрнөсөн эв нэгдлийн хурал, тэнд оролцсон гишүүдээ нулимав. АН-ыг өмчилдөг энэ авираас нь болж хоёр дараалсан сонгуульд нам нь ялагдсан, гишүүд нь холдсон. Өөртэй нь хамгийн ойр С.Одонтуяа, Д.Үүрийнтуяа, генсек нь гэгдэж явсан Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү, М.Тулгат бүгд л түүнээс холдож “Эв нэгдэл”-ийн хурлыг дэмжсэн. Э.Бат-Үүл, Да.Ганболд, Р.Амаржаргал, М.Энхсайхан, Ш.Батбаяр зайгаа барьсан.

Х.Баттулга ч өөрийн генсек И.Мөнхжаргалаа С.Эрдэнийн талтай нааж байгаад татчихлаа. С.Эрдэнэ МҮАН-тай нэгдэж байгаа бол Х.Баттулгад “Тусгаар тогтнол, эв нэгдэл” гэдэг нам бий. Гэхдээ саяын хурлаар Лу.Гантөмөр АН-ын даргаар, Ж.Батсуурь ҮБХ-ны даргаар сонгогдсон тул Х.Баттулга элдэв хөдөлгөөн хийлгүй ажиглаж байгаа бололтой. Тэрээр С.Баярцогтыг ялуулахгүйн тулд гадаадаас ирж Үндсэн хуулийн цэцэд ч, АТГ-т ч хандаж үзэв. Нэг талаар Лу.Гантөмөрт гавьяагаа байгуулчихсан, нөгөө талаар санасандаа хүрчихсэн байж болохыг үгүйсгэхгүй. Тэгээд ч Х.Баттулгад ирж бүрдүүлэх ҮБХ байхгүй. Тэгэхээр С.Эрдэнээс бусад нь АН-ын эв нэгдлийн хурал, түүний үр дүнг эсэргүүцэхгүй байгаа нөхцөлд Улсын Дээд шүүх шуудхан хэлэхэд улс төрийн шийдвэрээ гаргах шаардлагатай болжээ.

Энэ нь улстөрж гэж байгаа хэрэг биш. Өнөөдөр Монголын улс төрийн тэнцвэрийг хангах талаасаа, олон талт үзэл бодлыг бэхжүүлэх талаасаа, нийгмийн хүлээлт талаасаа Дээд шүүхийн бүртгэл чухал нөлөө үзүүлнэ. С.Эрдэнэ, эсвэл хэн нэгэн хүсэхгүй байгаа учраас “Танай нам дотроо учраа олоод ир” гээд дахиад буцаах нь нэг бол Ардчилсан намыг гудамжны тэмцэл рүү түлхэнэ, эсвэл шүүх захиа даалгавраар ажиллалаа гэдэг дүгнэлт рүү аваачина. АН сонгуулийн өмнөх жилд эвээ дөнгөж олж эхлэхэд л эрх баригчид нийгмийн сүлжээнд “Ерөнхий сайдыг шүгэлддэг данх болгоно гэж заналхийлсэн байна”, “Ерөнхий шүүгч Ерөнхий сайд руу п... наахуудаа хүрч дайрсан байна” гэдэг яриа гаргаад араас нь шүүхийн авлигыг ярина, хэлнэ гээд байгаа нь шүүхэд нөлөөлөх гэсэн л оролдлого шүү дээ. АН-ын талцал МАН-ын хүсэл болохоос олон нийтийн хүлээлт биш.

АН дөнгөж даргаа сонголоо. Дээд шүүх шинэ даргыг нь бүртгэлээ гэхэд дахиад Их хурлаа хийж таарах байх. Тэндээс Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороогоо шинэчлэх шаардлага гарна. Тодорхой зарчим дүрмийн өөрчлөлтийг хийж, өнгөрсөнд үүссэн маргааныг үүсгэсэн тодорхойгүй заалтуудаа засаж таарна. Тойрог болгоноос тавыг сонгодог Үндэсний бодлогын хорооны гишүүдээ ротациар сэлгэж таарна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний эв нэгдэл, цэгцрэлийн ажил 2024 оны сонгуулийн өмнө дөнгөж эхэлж байгаа мэт. Нам дотор нь өрнөх сонгууль, сунгаа нэг талаас хүний нөөцөө шинэчлэхийн, нөгөө талаас гомдогч талуудын оролцоог намдаа авчирч нэгдлийг бэхжүүлэхийн эхлэл болно. Үүнд хугацаа орно. Хөл толгойгоо олж байж бодлоготойгоо зууралдаж, нэр дэвшилтээ ярина. Тэгээгүй цагт найман жил төрийн эрх барьж, зангаар засагласан МАН өөрөө өөртэйгөө л өрсөлдөнө. Дээд шүүх хугацааг нь хойшлуулах тусам, эс үйлдэл гаргах тусам АН улам л амь тавина.

Алдаж, онож яваа Ардчилсан нам шиг улс төрийн хүчин дахин бий болж, биежихийн тулд дахиад 30 жил хэрэгтэй. “Ардчилсан нам засаглаж чаддаггүй, Ардын нам жагсаж чаддаггүй”. “Ардын нам бол институц юм, Ардчилсан нам бол хөдөлгөөн юм” гэдэг яриа дуусаагүй байна. Гэтэл улс төр, нийгмийн тэнцвэрт сөрөг хүчний орон зай олон үйл явдал дээр дутагдаж байна.

Г.Улсболд /Time.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Шүүхийг дарамталж болохгүй байх аа
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top