x

Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн тэмцлээ ямар ч хамаагүй үнээр дуусгана

Гишүүн болсноосоо хойш л намын даргатайгаа муудаж, энд тэнд элдвийн хэрэг түвэг барьж гүйсэн “эсэргүү” бол Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр Ерөнхий сайд болоод улам том асуудлуудыг сөхлөө. 60 тэрбум, МАНАН, шүүх, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хэргийг хууль хяналтынхнаар шалгуулж байна. Цаашлаад газрын наймаа, өөр юу юу ч билээ дээ, өөрийнх нь хэлдгээр “дэлбэлэх” бололтой. Ерөнхийдөө 30 жилийн бугшсан тогтолцоог “дэлбэлчихлээ” л дээ. Одоо цаашид яах вэ. Л.Оюун-Эрдэнийн энэ үйл ажиллагаа үр дүнд хүрэх үү. Голдуу улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, том бизнесмэнүүд холбогдсон хэргүүдийг хууль шүүхийнхэн эцэслэн шийдэх үү. Энэ эргэлзээтэй асуудал болоод байгаа.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийг шүүхтэй, тэр байтугай Ерөнхийлөгчтэй, УИХ-ын гишүүдтэй түнжин муутай болсон талаар ил далд яригдаад удлаа. Хааяа түүнийг “Тэгж хэллээ, ингэж ярьсан” гээд хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичдэг.

Гэхдээ энэ үнэний ортой юм байна. Сүүлд ил болгосон хэргүүд, бас Засгийн газраас санаачилсан хуулиуд нь иймэрхүү гал авч буй аж. Учир нь Хөгжлийн банкны хэрэг дээр УИХ-ын дөрвөн гишүүн татагдсаны гурав нь МАН-ынх байсан. Дахиад дөрвөн гишүүний нэр нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий прокуророос орж ирэхээр болжээ. Мөн л гурав нь МАН-ынх гэсэн мэдээлэл байна. Бас УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нарын 100 орчим хүнийг эцсийн өмчилдөг компаниараа төрийн тендерт орох, тэдний ах дүүс, эхнэр хүүхэд, хамтран амьдрагч нь төрийн удирдах албан тушаал хашихыг хориглосон хуулийг санаачилсан нь улстөрчдийг өөрийнхөө эсрэг эргүүлээд байгаа бололтой.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ намынхаа бүлгийн хурал дээр ч ширүүн ширүүн үг хэлдэг болсон байна. Саяхны нэгэн хурал дээр “Та нар дэмжихгүй бол гудамжинд гараад тэмцэнэ” гэчихсэн нь гишүүдэд таалагдаагүй аж. Зарим нь “Яах гэж энийг дээш нь гаргав аа” гэсэн гэх мэтээр сүүлийн үед түүний амнаас гарсан үг хэвлэлээр бичигдэхгүй байгаа ч улс төрийн хүрээнд, Төрийн ордон хавиар нэлээд яригдаж байна.

Түүнийг шүүх, тэр дундаа Ерөнхий шүүгчтэй таарамжгүй байгаа талаар хаа сайгүй ярьж байна. Амнаас нь гардаг үгнээс тэгж харахаар байна. Шүүхийн хариу үйлдэл ч үүнийг харуулаад байх шиг байна. Гэхдээ аль аль нь олон нийтэд хандаж ам нээгээгүй. Харин томоохон хурал хуй дээр энэ талаар ярьдаг ажээ. Л.Оюун- Эрдэнэ лав өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр “Шүүх хэрэг барьж удаана гэдэг бол өөрөө авлигал шүү. Бид гэм бурууг тогтоохгүй. Гэхдээ буруутай, эсвэл үгүй гэдэг шийдвэрийг гаргалгүй 7-10 жилээр барьж байгаад замхруулдаг шүүхийн тогтолцоонд авлига байгаа эсэхийг олон нийтэд илчилж болно шүү дээ. Мөн шүүх хурал яагаад хаалттай явагдах ёстой юм бэ. Гэмт хэрэг, тэр дундаа авлигын хэрэг хөшигний цаана шийдэгдэж болохгүй. Шүүхийн ил тод байдлыг олон нийт шаардах эрхтэй. Энэ бол шүүхэд нөлөөлөх хэлбэр биш. Харин шүүхийн улс төрийн нөлөөг багасгаж чадах хөндлөнгийн хяналт болж чадна” гэжээ. Үүний эрх зүйг хангасан хуулийн төслийг Засгийн газар хаврын чуулганд өргөн барьж магадгүй юм байна.

Түүнээс гадна Л.Оюун- Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нэг анхаарал татсан уулзалтыг хийжээ. Тэрээр Иргэний нийгмийн байгууллагынхантай уулзаж “Шаардлагатай бол жагсаалд хамт гарна” гэсэн байна. Эндээс харвал түүнд улс төрийн шахалт бодитойгоор ирж буй бололтой.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш “Зарим гишүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулах кноп цуглуулж байна” гэж үе үе яригдах болсон. Дээр хэлсэн УИХ- ын гишүүд, сайд, дэд сайд нарын тендерт орох, ойрын хамаарал бүхий хүмүүсээ дарга болгохыг хориглох хуулийг Засгийн газраас өргөн барьсны дараа дахин сонсогдсон. Үнэхээр ч гишүүд уг хуульд тун дургүй байгаа юм. Ил хэлэхгүй ч үйлдлээрээ үүнийг нотолсон. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч хасаад намрын чуулганаа хаасан байдаг. Үүнээс болж чуулган хаадаг өдөр Ерөнхий сайд болон зарим гишүүний дунд нэлээд маргаан өрнөсөн гэх мэдээлэл байна.

Тодорхой хэлбэл, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган хаалтаа хийх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг энэ тэмцлээ ковид гээд нэг жил намдмал байлгасан. Би эхлүүлсэн тэмцлээ ямар ч үнээр хамаагүй дуусгана. МАНАН-г ч дарна. 60 тэрбумын хэргийг ч шалгана. Та нар бяр чинь хүрвэл намайг кнопдоод унагаарай. Чадахгүй бол шархдуулах хэрэггүй. Ер нь тэгээд дэг журам дээрээсээ тогтох ёстой шүү. Хэдэн жилийн өмнө Ерөнхий прокурор М.Энх- Амгалан чуулган дээр орж ирээд “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой” гэж хэлж байсан. Энэ үнэн үг шүү. Та нар өөрсдөдөө шаардлага тавьж чадахгүй бол “Торгуулиа төл, хариуцлагаа хүлээ” гэж яаж бусдыг шаардах юм бэ” гэж гишүүдэд хэлжээ. Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн “Ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авна” гээд байсан нь янз бүрийн хэлбэрээр баталгаажиж эхлэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 21 цаг 26 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 35 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 21 цаг 40 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top