x

Ий! Mongolia…!

-фельетон-

Түүх ингэж эхэлсэн юм. Цахилгаан яамны сайд Учирт дарга нэмж долоон хүүхэдтэй болоод сэржээ. Урд орой нь зохих тооны хүүхэддээ “Чоно ба долоон ишиг” үлгэрийг ярьж өгөөд, ямар ч илүү дутуу үйлдэл хийлгүй, маш тохитой томоотой байдлаар унтаад сэртэл ийм явдал болж гэнэ. Сэрэх юу байхав, “нүдээр сонссон” гэрч нарын яриагаар бол утсанд нь тийм мэссэж иржээ. “Танайх +7 хүүхэдтэй болсон тул халамжийн мөнгө авна”. 

Уг нь мөнгө авахад муу юм юу байхав. Гэтэл юу яасны “сайд ба долоон ишш...” гэнэ ээ, хадуурчлаа. “Чоно ба долоон ишиг” гэдгээс дор юм болов. Мэдээж эхнэр нь уурласан байна. Энэ эхнэрүүд гэж, өөр хүний хүүхдүүдийг нэг их анзаардаггүй атлаа нөхрийнхээ хүүхдүүдэд таагүй байдаг нь сонин. Уг нь ойрын төрөлдөө тооцоод хайрлаад явчихаж болмоорсон. Ийм үед хүн ажлын газрын эрчүүдээ эхлээд харддаг тэр журмаар Учирт сайд Их хурлын гишүүдээс “Хэн чинь манайд (хэнд?) долоон хүүхэд хийчих ээ вэ” гэсэн асуулга тавьсан гэх. Нөгөөдүүл нь:

-Танайхыг ч яахав би хийсэн байж гэхэд манайхыг хэн хийчихэв гэж өөдөөс сөргөсөн байна. 

ххх

Юмны учрыг олдог, олдог ч юу байхав угаасаа бүх юмны учир толгойд нь бэлэн байдаг улсын ярих нь: Учирт сайдын орлогч асан Обума их сэргэлэн хүүхэн. Ажлаас халагдахдаа сайдынхаа долоон нууц хүүхдийг газрын мухраас эрж олоод системдээ бүртгүүлчихсэн. Амаргүй амьтан даа гэлцэнэ. 

ххх

Угаасаа халамжийн мөнгийг хувааж авах зорилгоор бүтээсэн “дижитал хүүхэд” улсын бүртгэлд байсан. Койн хүүхэд ч гэсэн болно. Хасчихаар баахан хүүхэд үхснээр бүртгэгдээд статистик сүйрчих гээд болоогүй. Иймээс, “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гээд дарга нартаа хувааж өгөөд нэг их магтуулах гэтэл ийм юм болсон ч гэх шиг.

ххх

Их хурлын өргөдөл гомдлын хороонд:

-Учирт сайд дээр долоон хүүхэд нэмж бүртгүүлсэн явдал нь авилгын шинжтэй. Хамаг юмыг дээгүүрээ хувааж аваад дуусдгийн жишээ гээд энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардсан байна.

ххх

Засгийн газрын иргэнтэй харилцах утсанд

-Хүүхдээ хаанаас авах вэ гэсэн асуултыг 5000 гаруй иргэн тавьсан байна.

ххх

Нийгмийн сүлжээнд доохи утгатай зар олноороо орсон байна

-Дөрвөн хүүхдийг халамжийн мөнгөтэй нь шилжүүлнэ.

-Хоёр машин, гурван орон сууц дагуулж ирсэн, буян далладаг хоёр хүүхэд зарна. Зөрүүг тохирно.

-Халамж авахад хоёр хүүхэд дутсан тул яаралтай бэлэн мөнгөөр авна.

-Дижитал таун хаусыг аналог хашаа байшингаар солино. Зөрүүнд нь И-Монголиад байдаг приус оролцуулна.

ххх

Эхнэр нөхөр хоёр И-Монголиа апп ухангаа хэрэлдэнэ.

Эхнэр,

-Мэдээд байсан юм аа, новш. Нэг байж болно, хоёр байж болно, за яахав гурав байж болно. Арга барахад тав ч яахав, гэтэл чи зургаан нууц хүүхэдтэй байсан байх даа яадаг юм бэ? Юмаа аваад манайхаас зайлаарай

-Байз байз. Чи цааш нь хардаа?

-Юу? Дахиад хүүхэд үү ?

-Жаахан тэсээд, доош нь, тэр орон сууц гэсэн хэсэг рүү?

-Хүүе ээ. хоёр орон сууц...

-Одоо цааш нь, машин гэснийг...

-Хүүе ээ. Тээврийн хэрэгслэл дөрөв... айн? Алив би хоол хийе. Чи цааш нь ухаж бай.

xхх

Ямар ч зоригтой, эхнэрээсээ айдаггүй эр хүнд

-Ий! Цаана чинь И-Монголиа гэхэд хулхи нь буудаг болсон гэнэ.

ххх

Нөхөр нь муухай царайлан, утсаа ухан хэвтэнэ. 

-Миний хөгшин яагаав, ажил төрөл нь зүгээр үү?

-Ажил ч яахав ээ. Олон хүүхэнтэй байгууллагад ажиллах үнэхээр хэцүү болчихлоо

-Тэр яах вэ? Миний өвгөн л томоотой байвал юу алзах билээ?

-Миний томоотой байх ч яахав. Цаад E-Mongolia чинь юу ч хийж мэдэхээр байна ?

ххх

МНТ. §21(b). Алунгоо эх сандран сууна. Добу Мэргэнийг үгүй болсноос хойш төрсөн гурван хүүхдийнхээ учрыг тайлбарлахыг оролдоно.

-Шөнө болмогц өрхний завсраар E-Mongolia шар гэрэл цацруулан орж ирээд...

xхх

E-Mongolia апп-д хийсэн шинэ өргөтгөл. Апп-аа нээж ядан эргэлзэх үед

-Үхснээс нь айдгийн, зоригтой бай... Хүн нэмбэл хүнс нэмнэ. Хүүхэд нэмбэл халамж олдоно” гэсэн бичиг гарч ирнэ.

ххх

-Хуучин хүү шинэ хүүхдүүд болов. “E-Mongolia” нь “Ий! Монгол” болов. Юутай завшаан. E-Natsagdorj.

Б.Цэнддоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 35 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 44 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 44 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 45 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 47 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 48 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 49 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 14 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 16 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 16 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 17 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 21 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 13 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 17 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 18 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 19 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 20 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 21 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top