x

Монголын ажил олгогчид татвар, шимтгэлд нуруугаа хотойтол даруулж байна

Монголын бүхий л аж ахуйн нэгжүүд төрийн өмнөөс ажлыг нь хийж өгдөг. Аль соц үеэс хадгалагдаж ирсэн, одоо ч тун амь бөхтэй байгаа энэ ажил бол бүхий л аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг тавихдаа Нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нь төлж, үүнийгээ төрд шилжүүлдэг. Тэгэхэд бусад улсад болохоор ажил ологч цалингаа л тавих үүрэг хүлээдэг байна. Цөөн тохиолдолд ажил олгогч даатгалын том сангуудтай гэрээ байгуулж, ажилчдынхаа цалинг төлдөг юм байна. Түүнээс бусдаар хувь хүн өөрөө Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөх ёстой. Төр авах татвар энэ тэрээ өөрийнхөө шугамаар олж авдаг. Нэг үгээр хэлбэл, ажил олгогч ч тэр, төр ч тэр өөр өөрсдийнхөө ажлыг хийдэг гэсэн үг.

Ажил олгогчид төрийн өмнөөс ажиллаад, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нь өгөөд байхад ямар ч асуудал гарахгүй, анхнаасаа ийм тогтолцоогоор яваад ирсэн юм гэж эсэргүүцэх нэгэн гарах л байх. Гэхдээ энэ бол туйлын хортой тогтолцоо юм. Цаашид энэ хэвээр яваад байвал хор уршиг нь дараахь байдлаар үргэлжилсээр байх болно.

Нэгдүгээрт, мэдээж, ажил олгогч төрийн өмнөөс гүрийтэл ажилласаар байх болно. Бүр үүнийхээ төлөө гэмт хэрэгт ч унадаг. Аж ахуйн нэгжүүд Нийгмийн даатгалын санд өрөнд орж, ял шийтгэлдээ тулах тохиолдол бишгүй гардаг. Үүнээсээ үүдэн үйл ажиллагаагаа зогсоох явдал ч байна.

Хоёрдугаарт, ямар цалин авдгаа ажилтнууд мэддэггүй. Өөрийнх нь ажилладаг байгууллага ямар цалин өгдөг, өмнөөс нь хэдий хэмжээний татвар төлдөг гэдгийг мэддэггүй. Аргагүй юм, сарын нэг сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход тэр мөнгөө хэзээ ч гар дээрээ бүтнээр авдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараа төлөөд 800 хүрэхгүй мянган төгрөг л өөрт нь ирдэг. Харин хувь хүн цалингаа бүтнээр нь гар дээрээ аваад, янз бүрийн татвар, шимтгэлээ өөрөө төлөөд эхэлбэл үнэ цэнээ өөрийн эрхгүй мэдэрч эхэлнэ. Бид төрийн албан хаагчдыг “миний төлсөн татварын мөнгөөр та нарыг цалинжуулж байгаа” гэж загнах дуртай ч яг үнэндээ хэдэн төгрөг хаана төлөөд байгаагаа анзаардаггүй. Өөрөө гар дээрх мөнгөнөөсөө төлдөггүй болохоор чаддагаараа эмч, цагдаа, багш нарыг тэгж загначихаад санаа нь амардаг. Хэрэв би нэг сая төгрөгийн цалингаа бүтнээр нь аваад, өөрөө түүнээсээ бүхий л татвар шимтгэлээ төлдөг бол төрийн энэ их авлига, хулгайг гааруулахгүй байх боломжтой байв. Нийгмийн даатгалын мөнгөөр том том барилга бариулахгүй байв. Татварын байцаагчдыг 570 гэдэг бандгар жийп хөлөглүүлэхгүй байсан. Гэх мэтээр хяналт илүү чангарч, хэн нэгэн төрийн албан хаагчийг тэрбумтан болгож, дараа нь шоронд хатаагдах зовлонгоос нь аврах байлаа.

Гуравдугаарт, ажил олгогчид төрийн өмнөөс ажил хийхээ больчихвол, бүр тодруулбал, Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйлийг төлөхөө больчихвол цалингаа нэмэх боломжтой. Өнөөдрийн тогтолцоогоор бол цалин нэмэх бүр өндөр татвар, шимтгэл төлдөг учраас өр дарамт илүү ирдэг. “Ингээд чи цалингаа нэм” гэж байгаа юм шиг хонхойтол нь татвар, шимтгэлд дарлуулдаг. Ингээд бодохоор манай хуулиуд ажил олгогчийнхоо нурууг авах, ард олноо бага цалинтай амьдруулах үндсэн зарчимтай ч юм шиг. Физикч Л.Бямбажаргал манай сонинд өгсөн ярилцлагадаа “Манайд цагийн хөдөлмөрийн хөлсний тухай хууль байдаггүй. Жишээлбэл, нэг орцны цэвэрлэгч өдөрт хэдэн байшинг цаг цагаар цэвэрлэх бололцоотой. Гэтэл хүнд тэгж мөнгө өгч болохгүй зохицуулалт хуульд байна. Тодорхой хэлбэл, Нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагууд төлдөг балай системтэй. Уг нь байгууллагууд Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ямар ч шаардлагагүй. Хувь хүн өөрөө л төлөх ёстой.

Дэлхийд том даатгалын компаниудтай гэрээтэй том компаниуд ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, тухайн компани даатгалын компанид мөнгө байршуулаад даатгалын компани нь тэр мөнгийг эргүүлж бизнест оруулж эргэлдүүлдэг. Биднийхээр бол энэ мөнгө угаалт биз дээ. Ингэж төлдөг хэдхэн том компани бий. Түүнээс ямар ч орны байгууллага Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Эдийн засгийн хямралын энэ хэцүү цаг үед орлого нь багассаар байгаа хэдхээн аж ахуйн нэгжээ татвараар дарах, бүр иргэдээ торгож орлогоо бүрдүүлэхээр төр төлөвлөчихсөн байна. Үнэндээ татвар нэмэхээр орлого нэмэгддэггүй гэдгийг захын эдийн засагч хэлнэ. Жаахан юм уншсан нөхөд ч мэднэ. Багахан орлогоосоо татварт тавиад туучихгүйн тулд иргэд, аж ахуйн нэгжүүд дансаар гүйлгээ хийхээ больж, банкинд хандахаас зайлсхийнэ, далд эдийн засаг сэргэнэ гээд ар араасаа дагуулах эрсдэл өндөр байдаг.

Өнөөдөр Монголын ажил олгогчид татвар, шимтгэлд нуруугаа хотойтол даруулж байна. Тэд ажил хийснийхээ төлөө, бусдыг цалинжуулсныхаа төлөө, салбараа өөд нь татах гэж хичээснийхээ төлөө ингэж төрийн татварын дарамтад орох ёсгүй юм. Цаашид төр өөрөө ажлаа хийг. Янз бүрийн татвар шимтгэлээ өөрийнхөө шугамаар олж аваг. Иргэд ч өөрөө татвар, шимтгэлээ төлж байг. Хаана, хэнд хэдэн төгрөгийн татвар төлж байгаагаа бүгд мэддэг бол төрөөс тэрбумтангууд төрөх нь багасах биз.

Ажил олгогчид цалингаа л тавьж бай. Болж өгвөл нэмж бай. Ийм л шударга тогтолцоонд орохгүй бол цалингаа нэм, татвараа төл, шимтгэлээ нэмж төл гэсээр байтал үндэсний компаниуд, ажил олгогчдоо элгээр нь хэвтүүлж дууслаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 38 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 47 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 47 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 48 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 49 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 50 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 51 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 52 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 17 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 19 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 19 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 20 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 24 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 16 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 20 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 20 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 22 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 23 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 24 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top