x

“Где ты Пүүжээ?”

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө тухай, өөрөө гардаж ном бичсэн эсэхийг хэлж мэдэхгүй. Лав зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко” Баттулга” гэж түүнийг зураглаж, бичиж, туурвисныг нь уншигчид мэднэ. Гэхдээ тэнд бодит хариулт өгөөгүй, тодорхой, тоймтой дүгнэлт үлдээгээгүй зарим асуулт бий. Тэр нь жинхэнэ Халтмаагийн Баттулга гэж хэн бэ? Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн шиг Х.Баттулгыг яг цав тодорхойлсон хүн, дүгнэж бичсэн нэгэн өнөөдрийг хүртэл гараагүй л байна.

Монголчуудын сайн мэдэх, тод дүрээр үлдсэн нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Төрийн өндөр сэнтий залгамжилсан Төрийн тэргүүн бүхий “Монгол ялна” гэх уриа. Үүнээс өмнөх Тавантолгой дахь ашиг сонирхол, түүгээр дамжсан төмөр зам тойрсон улс төрийн цаад агуулгыг нийт монголчууд гэхээсээ нэгээхэн хэсэгт мэдээж хамаагүй. Хамгийн хамаатай байж болох ч хамгийн хамаагүй мэтээр ухуулж, ойлгуулж, сурталчилсаар нэгэн аравныг өнгөрүүлсэн нь үүний бодит жишээ.

УИХ-д гурван удаа сонгогдож, Зам тээвэр, барилга, хот байгуулалтаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын алба руу буурь сэлгэсэн нь Х.Баттулгын үнэн. МоАХ-ны, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг хавсардаг нь, хашиж ирсэн нь, одоо ч яваа нь бас нэгэн үнэн. Туулын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог”-ийг бүтээн босгосон нь маргашгүй үнэн. Харин 200 мянган хүн оршин суух боломжтой “Их Майдар” эко хот байгуулах төслийн явцыг барим тавин баримттай тайланг нь гаргаж тавихад бэрх. Албан бус мэдээллээр нийт 35 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 10 гаруй сая ам.долларыг босгож, бүтээн байгуулалтын ажилд зарцуулаад яваа гэх энэ төсөлд 50 гаруй жил шаардлагатай юм гэдэг.

Гагцхүү Х.Баттулгыг Ерөнхийлөгч болохоос өмнөх болон дараах үйл явдлын хураангуй, хуанлийн хуудаст үлдсэн дардасаас харахад улс төр, нийгмийн хүрээнд хамгийн адармаатай, бас асуудалтай төсөл хөтөлбөр бүр энэ хүнд шууд болон шууд бусаар хамаарч ирсэн нь туйлын үнэн болов. Одоо гэхэд төмөр замаас Хөгжлийн банк руу сэлгэсэн түүнд холбогдох асуудал УИХ-ын хянан шалгах Түр хорооны сонсголд шилжлээ. Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд тэргүүтэй 300 гаруй хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авах нь сонсголын гол агуулга.

3.2 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэйгээс 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь чанаргүй ангилалд багтсан нь өнгөрсөн оны энэ үед зарласан хамгийн анхаарал татах сэдэв байв. Нийгэмд тэр дундаа улс төрд том доргио өгсөн эл асуудал өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон нийтийн анхаарлын төвд явсаар өдгөө нэг их наяд орчим төгрөгийг буцаан төвлөрүүлсэн сайн мэдээтэй. Гэсэн ч хэний үед хэдий хэмжээний зээлийг хэрхэн олгосон нь, төдийгөөс өдий хүртэл буцааж төлөөгүй явж ирснийг тодруулах, тайлбар авах зорилготой сонсгол үр дүнгээ өгөх үү? гэдэг нь өнөөдөртөө АСУУЛТЫН ТЭМДЭГ. Учир нь, Хөгжлийн банкны асуудал үүссэн үеэс өнөөг хүртэл анхаарлын төвд явж ирсэн Х.Баттулга уг сонсголд гэрчээр дуудагдсан ч бараа сүр нь лав харагдахгүй шинжтэй байх шиг.

Анх удаагаа сайдын эрэмбэд хүрэхээс хожим Төрийн тэргүүн болоход нь ч Зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн нь “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхээр 142 тэрбумын зээл авсан ч 59 тэрбумыг нь эргүүлэн төлсөн. МоАХ-ны газрыг барьцаалж, “Пирамид орд” компанийн нэр дээр 15 тэрбумыг авсан зэргээр үргэлжлэх Хөгжлийн банктай холбогдох хэд хэдэн зээлийн эс үүсвэрийг олгосон асуудал нь дам утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогддог. Энэ талаар хэвлэлийн хуудаснаа хангалттай баримт дэлгэгдсэн, тав дахь Ерөнхийлөгчийг өөрийг нь Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудсан нь түүнийг хамаатуулж харах бодит үндэслэл бас шалтгаан нь. 

Нэмээд нүүрсний хэрэг, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан, иргэн Х.Баттулгыг шалгахтай зэрэгцэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн сард БНСУ-ыг зорьсон тэрбээр сая нэг юм эх орондоо буцан ирж жүдо бөхийн УАШТ үзэж суугаа нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу? Эсрэгээрээ хууль дуудахаар оргож босдог, жүдочдын ард нуугддаг нь Х.Баттулгын гэм биш зан, байдаг л нэг үзэгдэл болов.

Угтаа бол зөвхөн Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүйгээр энэ хүнээс асууж, тодруулах асуултын тэмдэг бүхий эргэлзээ олон. Сайд болохдоо л “хар толгойгоороо хариуцна” хэмээсэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гацаа яагаад үүсэв?. “Эрдэнэс Тавантолгой”-н жилийн ашиг болох их наяд гаруй төгрөгөөр 416,1 км төмөр замыг гэнэт тавихаар болж, өөрөө манлайлах болов? Түүгээр дамжуулсан оффтейк гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж дор нууцын зэрэглэлд оруулсан зэргээр хөвөрнө. Гэвч иргэн Х.Баттулгад энэ бүхэнд хариулт өгөх шалтгаан өнөөдөртөө алга бололтой.  

Эцэст нь хамтарсан Засгийн газарт Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болохоосоо сар хүрэхгүйн өмнө бичиж, олон нийтэд хүргэсэн “Пүүжээгийн эх орон” нийтлэлээ санаж байгаа эсэхийг асууя? “Сингапур зэрэг жижиг боловч хөгжилтэй орнуудын иргэд АНУ-д визгүй зорчдог юм билээ. Тэгэхээр бид ядуу байсан цагтаа ямар ч виз гуйгаад нэмэргүй, хөгжиж, иргэдээ хэнээс ч дутахгүй болгосон цагт визийн журам аяндаа хөнгөлөгдөнө гэж ойлгогдож байна. Иргэд нь ядуу, харлаж үлдэх магадлал өндөртэй байхад ямар ч мундаг Ерөнхийлөгч очоод үгүйсгэсэн хариулттай л буцна. Ай хөөрхий Пүүжээ…” хэмээх 15 жилийн өмнөх Таны нийтлэлийг сануулъя, эрхэм экс Ерөнхийлөгч өө! 

Энэхүү нийтлэлээс хойш Таны улс төр дэх орон зай улам томорч, улсын Ерөнхийлөгч болтлоо дэвшсэнээс өөрөөр Монгол ялсангүй. Монгол Улсын Төрийн тэргүүний хувиар АНУ-ын Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийх үеэрээ ч ОХУ-ын удирдагчтай утсаар яриулах уриалгахан санал тавьснаас бусдаар бахь байдгаараа нэгэн аравныг үджээ. Пүүжээгийн амьдрал ч дээрдсэнгүй. Ингэхэд “Где ты Пүүжээ?”...

С.Гандөл /uzeg.info/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 32 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 41 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 41 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 42 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 43 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 44 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 45 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 46 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 11 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 13 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 13 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 14 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 18 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 10 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 14 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 15 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 17 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 18 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top