x

Авилга хулгай хэзээ ЗОГСОХ ВЭ буюу Заяанаасаа заяагдсан ҮЙЛ ЛАЙ

Төр засгаас нүүрсний хулгайтай хийж буй тэмцлийг дэмжихийн цаагуур дэмждэг жирийн монгол сэхээтэн бичиж байна гэж ойлгоно уу. Сэхээтэн гэхээ больё, жирийн монгол иргэн гээд хүлээн авчих.

Авилгатай хийж буй тэмцэл олон арван жил үргэлжилнэ гэсэн итгэл сэтгэлтэй нэгэн иргэн байнаа, би. Авилгатай тэмцэх газар (буюу Засгийн газрын тусгай алба!) байгуулагдаад бараг 20 жилийн (15 жилийн босгоо алхжээ, хэтрүүлээд “20” гэчихлээ, уучлаарай) нүүр үзэх гэж байдаг, авилга арилдаггүй, эцэс төгсгөлгүй их тэмцэл дунд явж орчихсон. Хонгилын үзүүрийн гэрэл хэзээ вэ, хаана вэ? 

Ганц АТГ бус Цагдаа, бүр Тагнуул хүртэл “мөнгө”-ний гэмт хэргийн араас маш их хүч хаян хөөлдөнө. Улс төрч болгоны улыг шагайх дээрээ тулж байна. Улс төрчөө ч алд, төрийн албаны мянга түмэн албан хаагчид хардлагад өртөнө. Маш бага ч болов эрх мэдэлтэй бол,гарын үсгээ мөнгөөр худалдаж болдогийг Төмөр замын хурган даргын сүрлэг шүүгээний гэрэл зураг палхийтэл нотлон харуулна. 

Эцэс төгсгөлгүй их тэмцэл гэж ам цуурсных, би юун тухай өгүүлэх гээд байна вэ гэхлээр нөгөө л ядуурал, гуйлгачлал, ажил хийх дургүй монгол араншин, дээрээс нь хувь хүний эрх чөлөө, билэг танхай нь хэтэрчихсэн, нэг ёсондоо нүүдэлчин өв рүү нь аваачиж шалтгаан хайх гээд байна.

Эзэнт гүрнээ байгуулж Ази-Европыг байлдан дагуулж явсан их түүх рүү орохгүйгээр ерөөсөө монголчууд хэзээнээс ийм арчаагүй, ядуу гуйлгачин, залхуу, бас хулгайч болчихсон юм бэ гэдэгт асуулт тавиад хариулт хайгаа үз дээ.

Лав Манжийн эрхшээлд явсан үе,XIX зууны төгсгөл, ХХ зууны эхэн үеийн монголчуудыг тольдоод, гайхшраад биччихсэн гадаадын (голдуу оросын) бядан явагч-аялагчдын ном сэтгэгдэл хүүрнэл олон тааралддаг. Эрх барьж буй хэдэн лам, ноёдоос бусад нь хавтгайдаа дэндүү арчаагүй амьдардаг юм байна, цайлган цагаан сэтгэл хаш цагаан шүднээс өөр гайхуулах юм энэ ард түмэнд алга, аян тээхээс бусад үед эрчүүд нь ялхайтал хэвтэж байдаг, өдөржингөө хэвтдэг, морь эмээллээд айлд очиж цай гүзээлж ам халсныгаа ажил гэж үздэг, цаг нар барьдаггүй, тэгсэн мөртлөө гялгар эд юмсад дуртай, ичиж зовохгүй гуйдаг, авилга нэхдэг гэхчлэн бичсэн мөрүүд байх.

Ийм арчаагүй, ичиж зовдоггүй, гуйдаг нэхдэг ард түмэнд Ардын хувьсгал заяагаад албан хүчээр европжуулах (оросжуулах) гэж 70 жил ноцолдоод дийлэлгүй Ардчилсан хувьсгалтай нь золгуулчихсан. Коммунист үзэл суртал нь гэнэт хаагдчихсан, эрх чөлөө ардчилал нь “Авилгажсан ардчилсан” гэх хөгжиж буй орнуудын нийтлэгт үзэгдэлд нэрвэгдчихсэн, хот хөдөөд феодалын хамжлагат ёсны орчин үеийн соёлжсон хэлбэр нэвтэрчихсэн, ард иргэд нь эрх чөлөөгөө эдэлж байгаа нь энэ гээд ажил хийхгүй, цалин авахгүй амьдарч болоод байдаг этгээд үзэгдлийг дэлхийд харуулаад явцгааж буй.

Ийм л дүр зураг нүднээ буугаад болдоггүй. Тэгэхлээр эрх мэдэлтэй, гарын үсэг худалдаж болдог ямар ч албан тушаалд очсон монгол хүн заавал “мөнгө”-ний ямар нэгэн хэрэгт орооцолдчихож байгаа юм. Бүр жам ёсны юм. Юуны төлөө хэдэн арван үеэрээ гуйлгачин явлаа даа. Социализмын үед юугаар гачигдаж байсан, юу нь дутуу байсан, юунд тэгтлээ санаашран байсан, түүнийгээ л ардчиллын жилүүдэд эргүүлж олж авах гэж 33 жил явцгаажээ. 

Социализмын жилүүдэд хувийн автомашинаар дэндүү их гачигдаж дутагдаж явсны чинь үр дүн энэ их түгжрэл байна, худал биш. Хөл дүүжлэх унаатай болъё гэж хэдэн үеэрээ гансран гунихран явсны үр дүнд нийслэл нь тэг зогсолтод нэрвэгдэнэ. Тэгээд Төр-засгаа, Нийслэлийн Засаг даргаа амны зоргоор харааж зүхээд зам дээр олон цаг зогсоно. Хүмүүний амьдралын хамгийн азтай, хэрэгтэй цаг хугацаа машины кабинд өнгөрдөг хэвшил тогтчихлоо.

Энэчлэн хэдэн арван үеэрээ шувтан мөнгөний гачлантай, хажуу хавиргаасаа зээлдэг, цалингаас цалинд арай ядан амьдарч ирсэний (өвөө эмээ, аав ээж чинь) гайгаар “мөнгө” гэдгийг уутлахаар төрийн алба руу зүтгэнэ, улс төрч болно, улс төрчдийн ядаж цүнх баригч болно, энэ бол гуйлгачин сэтгэлгээнийх нь үр дүн. Ухамсар, боловсрол нь тэр ядуу гуйлгачин явсных нь нөхөөсөнд явна. 

Хоол хоштой холбоотой “хэрэг” бас л социализмаас угшилтай. Социализм бол хоёр идүүлдэггүй, хоосон хонуулдаггүй, гэхдээ ядуу чадуу, өлөн, орос дэлгүүрийн үүд сахидаг байсны гайгаар одоо хотын иргэдийн ихэнхи нь хэт их идэж уусны гайг амсан байна. Өвчлөл явж өгсөн. Амттан шимттэн, тансаг хоол хүнс, умдаан гэдгийг социализмын үед эрх дархтай хэдхэн дарга нар, тэдний гэр бүл амсаж, дарга болохгүй бол хэрэг алга гэсэн нийгмийн сэтгэхүй социалист нийгэмд маань баттай суусан байсансанж.

Зах зээл чөлөөлөгдөж, тэр дундаа нийтийн хоолыг хувьчилсны ачаар монголчууд хоол ундны дээдийг хүртдэг боллоо. Улайм цайм хувхайртлаа ядуураад траншейд орчихоогүй л бол хоолны амттайг нь олж хүртэх гуанз уушийн газрууд хурын дараахи мөөг шиг цэцэглэлээ. Ядаж наад хүнсний дэлгүүрийнхээ лангууг хар даа. Социализмын үетэйгээ харьцуулчих. Алаглаж байна. Мөнгө л байвал бүх амттан. Харин үеийн үедээ амттан шимттэн идэж хэрэглэж байгаагүйн гайгаар хоолны хэтрэлээс үүдэлтэй өвчлөлд нийгмээрээ шахуу нэрвэгдчихсэн явна.

Нөгөө авилга, хулгай руугаа оръё. Төрд гарахлаараа хулгайч болдог гэх ойлголт түгээмэлжлээ. Төрд алба хашиж буй гэмгүй мянга мянган хөгшин залуу монголчуудад ийм титэм очиж наалдах нь даан ч шударга бус л даа. Гэвч улс төрчид маань Төрийн албыг олон жил нэр цэвэршихгүйгээр буртаглачихлаа. “Нүүрсний хулгай”–XXI зууны Монголын имиж болчихсон цохиж явахыг харах юун сайхан байх билээ. Төрийн албаны элсэлтийн шалгалтад тэнцдэг, тэнцэхийг хүсдэг хүн цөөрлөө гэж дарга нар нь ярьж байна билээ. Авилгатай хүчтэйхэн тэмцээд ирэхлээр арай тэгж байгаа юм биш байгаа?

Нэр цэвэр, сэтгэл тэнүүн яваа өмнөх Ерөнхийлөгч, өмнөх Ерөнхий сайд, өмнөх спикерүүдийг олоод нэрлэ гэхэд л манайхан мад суухаар болгочихлоо. УИХ-ын гишүүн байгаа, байгсад гэхэд л бараг бүгд “мөнгө”-ний хардлагад өртөгсөд.

Эрдэм боловсрол, эрдмийн зэрэг, бүтээл, гэр бүл, үр хүүхэд, нутаг ус тэр чигтээ “мөнгө”-ний боол, хулгай, авилга гэдэгт хучигдчихтай зэрэг юу үлдэх болж байнаа? Үеийн үедээ гуйлгачин, ядуу, өлөн зэлмүүн явсны гайг (хулгайлсан ба авилгадаж авсан их мөнгө, хөрөнгө) дахин хэдэн үеэрээ амсаж, нийгмээсээ адлагдаж хэдэн төгрөгтэй үлдэх юуных нь сайхан байх вэ гэдгийг тархи руу нь яаж оруулж мэдрүүлье дээ?

Нүүдэлчдэд нэр төр хэзээнээсээ чухал биш байж ирсэн. Хэрэлдээд зодолдоод, хулгайлаад, хулхидчихлаа гэхэд нэг насандаа дахин уулзахгүйгээр нүүгээд салаад явчихдаг амьдрал шүү дээ. Дээр нь зэрлэг бүдүүлэгдүү ааш араншинг нь нэмчихлээр гүжирмэг, хэнэггүй монгол хүн төлөвшчихдөг. Тэр араншинтайгаа их дээд сургууль дүүргээд хот суурин газар аж төрөөд, төрийн алба руу ороод ирэхлээр унаган багын ааш нь хөтлөөд явчихаж байгаа юм. 

Социализмын үед нам, эвлэл,үйлдвэрчин, нахя, нууц мэдээлэгч гээд айлгах олон механизм байсныг ардчилал халчихсан болохлоор одоо айдаг ичдэг юмгүй болоод гөлийчөхсөн, нийтээрээ шахуу. Гарт атгуулсан эрх чөлөө нь байна. Хамгаалдаг нам нь байна. Цохиод хусаад хумслаад байх нь тэр, тийм үү?

Үргэлжлэл бий...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top