x

ЖАР ХҮРВЭЛ ОДОН ӨГЬЕ

Гэрэл зургийг "ТОЙМ" сэтгүүл

Сүүлийн үед энд тэндгүй хөвгүүдийг зодож байгаа, бүр нэлээн өршөөлгүй, харгислан зодож байгаа охидын тухай их дуулддаг болвоо доо? “Манай хүүг ангийнх нь охин алгадаж гэнэ”, “охин хэрнээ хүүг маань шилбийг нь хэгз хөшиглөөд, толгойг нь хавдтал үсдсэн байх юм” гэсэн постууд харагдах болсон. Энэ бол сүүлийн хорь гаруй жилд моодонд орсон “эр юм байж” гэсэн хүмүүжлийн үр дүн.

Нэг л гундуу хүйс

Эр юм байж гоншгонож болдоггүй олон зүйл байна. Эмэгтэй хүнтэй маргаж, хэрэлдэж болохгүй. Хүнд юм өргөж даахгүй байж болохгүй. Уйлж бүр болохгүй. Би харин энэ бүгдээс “эр юм байж өвчин яриад гоншгоноод байж болохгүй” сэдвээр нь гоншгонох гэж байна. Ингэхийн өмнө хамтдаа Улаанбаатарын гудмаар 1 минут аялаадхая:

-Гудамжаар зүсэн бүрийн хүмүүс холхиж байна. Мундаг ба сул дорой. Сул доройг нь дагаад харвал хамгийн сүүлийн дугаарт нь хэдэн архичид байх аж. Тойроод зогсох арваад архичдын дунд ганц эмэгтэй хааяа харагдана. Бусад нь чанга чанга ярьсан эрчүүд.

-Хорооны ахмадын хурал болж байна. Уламжлал ёсоор хэдэн эмээ нар иржээ. Дунд нь хоёр өвгөн сууж байна. Нодлин гурав байсан юм

-Гавьяатуудын тоглолт болох гэж байгаа гэнэ. Тоотой хэдэн хүмүүс л “аав ээжийгээ тоглолт үзүүлнэ” гэж ярьж байна. Бусад нь ээжтэйгээ үзнэ гэнээ.

-Алдар гавьяатай, өндөр настай эрхмүүдээ нэг тойруулаад харлаа. Өвөө нар үнэхээр нүдний гэм аж. 

-Анд нөхдөө бодлоо. Сүүлийн хэдэн жилд нэг биш аавын буяны ажилд явжээ. Аяга пиаванд халамцахдаа ээжийгээ амьд дээр нь хайрлаарай гэлцсэн л улсууд болж бид.

Нийгмийн бүлэг бүрт, ялангуяа 55-60 наснаас дээшхи хүмүүсийн дунд эрчүүд эрс цөөрөөд явчихаж байна. Эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан 2021 оны статистик мэдээлэлд “сүүлийн 33 жилийн дунджаар монгол 10 эрэгтэй хүний 6 нь 60 наснаас өмнө нас бардаг” гэсэн тоо харж болно. 

Даанч тийм байх аа! Ийм л болоод ямар сайндаа хэдэн муусайн харцуулаа жаран нас хүрчихвэл одон өгье гэвэл гүрийх болов уу гэсэн хийсвэр гарчиг өгч суухав дээ ☹. Ахмадууд гэлтгүй, дунд насныхны амьдралын хэвшлийг сонирхоод харахад ч мөн л ихээхэн хэврэгших замдаа тууж яваа харагдах юм. Гэхдээ энэ тухай хойно өгүүлээд, эхлээд гялс нэг юм хальт дурдаатая.

Сэтгэл гэдэг эрхтэн

Өөрснөө бид нар чинь их нялцгай улсууд юм аа. Тэгээд тэрийгээ нуух ч гэдиймуу, албаар чанга байх гээд бөөн уур унтуу болдог юм бишүү дээ. Хөгжингүй орнуудад бол “чи эрэгтэй ч гэсэн уйлмаар санагдвал уйлчихаж байгаарай” гэсэн уриалга гараад нэлээд удаж байгаа. Манайд бол ярихым биш. Гэхдээ амьдралд нэвтрүүлж эхлэхгүй бол чимээгүй явсаар байгаад нэг мөсөн балардаг гэмтэй болчихлоо. 

“Хөөрхий эмэгтэйчүүд бядгүй юм, хэтэрхий олон үүрэг хариуцлага хүлээдэг юм, хүүхэд гаргадаг юм, нөхөр согтуурч тэнээд голцуу өөрөө өсгөдөг юм”... энэ бүгд үнэн. Гэхдээ нөгөө талд эрчүүд нь адлагдаж, нэлээн маанаг, бүдүүн хадуун, бааайж л байдаг нөхөд, цохиур даадаг, үг ч даадаг нэг обьект болчихсон.

Эр, эм хүйсүүд шохоорхол, хандлага, булчингийн хэмжээ гурваараа тэс өөр болох нь илэрхий харагддаг. Хоёр өөр гаригийн хүмүүс ч гэгдэнэ. Тэгвэл ижил юмнууд энэ хоёр хүйст бий. Таван цул эрхтэн, яс, цуснаас эхлээд. Яг ижил өвчин тусдаг нь үүний баталгаа. Тэгвэл “сэтгэл гэдэг эрхтэн юм” гэж Д.Галсансүх хэлсэн. Сэтгэл ч бас энэ хоёр хүйсийн аль алинд нь бий. Тиймээс адилхан зовниж, шаналж, өвддөг байх нь. Гэхдээ эрчүүд ил гаргаж хэлдэггүй. Нэгэндээ ч хэлдэггүй. Хэнд ч хэлдэггүй. Тэгээд өгөгдөл нь хэр хэврэгээсээ шалтгаалаад зарим нь тэвхэлзээд явдаг, зарим нь архинд ордог. Зарим нь бүр яадгийг амиа хорлолтын статистикээс харж болно. (Эрүүл мэндийн хөгжлийн төв-өөс гаргасан “Эрүүл мэндийн үзүүлэлт” хэмээх дэлгэрэнгүй мэдээлэлд амиа хорлолтод эзлэх эрчүүдийн хэмжээ эмэгтэйчүүдийнхээс дунджаар 6 дахин их байна).

Аажуу амиа хорлолт

Одоо дунд наснаасаа эхлэн хэрхэн өөрийгөө хурдан үхүүлээд байгаа тухай ярий. 

Дэлхий дээр далан настан нь дайн өдөөж, наян настан нь дэлхийн хамгийн хүчирхэг улсыг удирдаж байдаг. Харин манай монгол эрчүүд яаж өвгөрч байна вэ? Залуу байхдаа найзууд дунд өвчин ярьсан нэгийгээ учиргүй шоолдог. “Манийх нь энд нэг ингэж өвдөөд удлаа, эмнэлэгт үзүүлдэг юм уу?” гэнгүүт тал талаасаа “хахаха чи энэ маягаараа 100 наслах байхаа” гэсэн үгс сонсоно. Найз нар дундаа ч “биеэ энхрийлж” чаддаггүй нь монгол л уламжлал. Өнөөх л “иймхэн юм даахгүй байна гэж үү дээ!”, “охин шиг уйлаад!” гэсэн үй түмэн үгэн жадан доор өсдөг монгол хөвгүүд. Энэ бол эр хүйсийнхнийг аажуу амиа хорлолтыг эхлүүлж байгаа нийгмийн нөлөөлөл болчихлоо2.

Зөвхөн найз нараасаа ичээд эмнэлэг ордоггүй ч биш. Ер нь өөрснөө ордоггүй. Ээжийгээ дагаад дэлгүүр явдаг бяцхан хүү, том болоод эхнэрээ дагаад эмнэлэг явдаг болдог доо. Эрхбиш хөтлүүлэхгүй (хөтлүүлээд явж байгаа нь байдаг!) дагаад “Цөс 6 нойморт гэсэн үү?” гэцэн явж байдаг. Өөрснөө асууж байгаа юм байхгүй. Эхнэр нь хөтөч, хэлмэрч, өмнөөс нь яригч, эмчийн үгийг цээжилж дараа нь хэлж өгөгч гэсэн олон үүрэгтэй явна. Гэлээ гээд эрчүүдийгээ цагаасаа өмнө алдчихаад л байна ☹. Өвчин хэлж сураачээ эрчүүд ээ! Энд хатгаад байна, тэнд татаад байна гээд зоригтой хэл. Эмнэлэг ор! 

Тэгэнгүүт ийм яриа болно:

-Ходоодоо дурандуул!

-За дараа л болы

-Яагаад вэ?

-Эвгүй хог байна лээ тэр чинь...

Ходоод руу шалаанк ороод эвгүй л дээ. Гэхдээ үхэх нээх эвтэйхэн байдаггүй байх. “Аа үхсэн нэг л үхийшд” гэж бас боддог л доо. Гэхдээ ард үлдэх хэд бас нэлээн эвгүй хоцорно. Аа тэднүүс ямар хамаатай юм гэвэл бас өөр яахав дээ. 

Өөрсдийгөө аварцгаая!

Цаг хугацаа бүхнийг ялдаг жамаар эрчүүд мянга хэнэггүй, гүндүүгүй байсан ч 40 гараад явахаараа нэгнээсээ даралтны эмний талаар сонирхож эхэлдэг. Улмаар элэг, бөөрний шинжилгээний туршлага хэлэлцэж, тэгээд удалгүй түрүү булчирхай руугаа орно. Тавь руу ойртсон эрчүүдийн ихэнх нь нойр булчирхайгаа “сэрээчихсэн” байх нь бий. Бас зарим нь аль хэдийнэ нөгөө ертөнц рүү “явчихсан” байдаг. Энэ бол өөрийнхөө тухай, эрүүл мэндийнхээ тухай ярих эрхгүй, “эр хүн шиг эрвэлзэж явсны” гор. 

Эцсийн эцэст үнэнд ингэж гүйцэгдсэн ч үйлдэл хийтлээ бас л хол доо. 45-аас дээш насныхан дунд тогтмол шинжилгээ өгдөг нь хэд байдаг вэ? Энэ талаар ямар нэг мэдээлэл олж амжаагүй эргэн тойрноо харахад нэг багцаа мэдэгдэнэ. Гэтэл ухаант хүнийг амьтнаас ялгаруулах гол үзүүлэлтийн нэг бол урьдчилан сэргийлэлт. Урьдчилан сэргийлэх үзлэг бол зөвхөн нэг тал нь. Харин амьдралынхаа дадал зуршил болгосон урьдчилан сэргийлэлт бол хамгийн чухал тал нь. 

Ердөө ч хэцүү биш. Үйлдэл бүрийг 3-5 удаа давтахад л зуршил болох зам руу гаа орно гэсэн үг. Идэх хоолны хэмжээг 30-50 хувь багасгахад 3-5 өдрийн дараа л ходоод шууд дасчихдаг. Халуун юмны араас хүйтэн юм уухаа болиход олон зүйл өөрчлөгдөнө. Явган алхаж ажлаа амжуулъя. Заал, жиймд явцгаая. Гол нь тогтмол шүү. Байж байжээснаа огцом яваад аймар хичээллэдэг хүмүүс байдаг. Тэр нь бүр хор гэнэ лээ. За тэгээд уур уцаараа больцгооё оо таминь. Уурлаад юм хождог, нас нэмдэг бол яая гэхсэн.

Товчхондоо ийм л гурван зүйл: 

1. Хоол, цайгаа эм болгоё 

2.Хөдөлгөөнөө дасгал болгоё 

3.Харилцаагаа бясалгал болгоё. 

Эр хүн танаар хайрлагдах ёстой хүмүүс, танаар бүтээгдэх ёстой зүйлс маш олон байна. Тэднийг битгий эрт орхиж яв. Өдөр бүр үүнийг сана. Товчхондоо эр хүн өөрөө бод л доо. Нээх их “тэр жинхэнэ эр хүний ёсоор дайны талбарт эрсэдсэн юм” гэгддэг эх оронч үзлийн пропаганда домогт автдаг юм биш биз дээ. Халк үзэж байгааг чинь мэднэ л дээ, гэхдээ та өөрөө халк биш шүү дээ. Тиймээс биеэ өөрснөө энхрийлэе л даа. За энэ арай нялуун үг байна. Биеэ жоохон бодоцгооё л доо. Эмнэлэг ордог болоё гэх гээд байгаан. Таны дайсан чинь утаа, түгжрэл ч биш, засгийн газар ч биш таны хэнэггүй зан л хамгийн том дайсан шүү дээ. Үүнийг санаад үргэлж ХЭНЭГТЭЙ БАЙЯ! гэж хэлэх гээд энэ өгүүллийг эхлүүлсэн юм. Тэгээд эхэлсэн бүхэн дуусдаг жамаар одоо ингээд дуусч байгаа нь энэ. Гэхдээ гялс хамтдаа ахиад нэг хэлчий “ЭРЧҮҮД ЭЭ, ХЭНЭГТЭЙ БАЙЯ!”. Заа болсон.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 34 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 43 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 43 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 44 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 45 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 46 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 47 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 48 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 13 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 15 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 15 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 16 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 20 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 12 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 16 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 17 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 18 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 19 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 20 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top