x

Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн тухай юу хэлчихэв?

Л.Оюун-Эрдэнэ “…Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь бид хоёр байх. Гэхдээ тогтолцооны асуудал хэвээр үргэлжилбэл миний итгэл үнэмшлийн хувьд нэлээд хүнд байдалд орно гэв. 

Сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоорондын харилцааны талаар “үүсгэсэн” таагүй бөгөөд батлагдаагүй мэдээллүүд өрнөсөөр байна. Яг энэ цаг үед үргэлжилж буй “ “Нийгэм эдийн засаг-эрхзүйн шинэчлэл” чуулганы хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг анхаарал татлаа. Тэрбээр Засгийн газрын эсрэг хийх бойкотын талаар, тогтолцоо өөрчлөгдөхдөө тулбал Ерөнхийлөгчтэй харилцах харилцаа нь хүнд байдалд орчих мэтээр сонирхолтой өгүүлбэрүүдийг хэлэв. Тэр юу хэлчихэв?

Шулуухан хэлэхэд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүхний дунд оньсого мэт маргаанууд явдаг байсан. Та бүхэн бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын түүхийг аваад үзвэл. Би үүнийг ЗГХЭГ-ын дарга байсан хүний хувьд, хоёр Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах “гал тогоог” барьж байсны хувьд хэлж байна. Энэ бол цэвэр тогтолцооны асуудал. Хувь хүнээс хамаарч байгаа хэрэг биш. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог, маш их хүлээлттэй гарч ирдэг. Гарч ирээд амлалтаа биелүүлэх гэхээр төсөв, кабинет хоёр байхгүй. Ингээд Аюулгүйн зөвлөлтэй холбоотой зөвлөмжүүд ч юм уу, асуудлуудыг шийдэх, Засгийн газартаа шахалт үзүүлэх, цөөнхтэйгээ нийлж Засгийн газраа бойкотлохч юм уу, ийм байдлаар асуудлаа шийдэхээс өөр гарцгүй болдог. Одоо бол зургаан жилд нэг удаа сонгогдох болсон. Энэ бол түүхэн, боломжит цаг хугацаа гэж үзэж болно. Ихэнх Ерөнхийлөгчийн хувьд дараагийн сонгуульд ялах нь том асуудал байдаг. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч ард түмэндээ таалагдах ерөнхий рейтингийн төлөө том уралдаан болдог. 

Эргээд бодвол, УИХ-ын сонгууль 6-р сард, орон нутгийн сонгууль 11-р сард болдог, он гаргаад Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Засгийн газар унана. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь зүйтэй гэдэг. Ихэнх тохиолдлолд Ерөнхийлөгчийг сонгохдоо парламентын сонгуульд ялагчийн эсрэг талд манай ард түмэн саналаа өгчихдөг. Ингээд Гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал энэ гинжин хэлхээнд орж эргэж байсан тохиолдол маш их.Ихэнх Засгийн газрын унаж байсан тохиолдол нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах нөхцөл байдалтай холбоотой байдаг юм. Энэ бол бид өнөөдөр дүгнэх л ёстой асуудал. Өнөөдөр бид аль нэг сонгодог тал руугаа явах нь зөв эсэх талаар хамтдаа ярилцах цаг үе ирээд байна. Иймээс би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцаж байгаа. 

Магадгүй, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь бид хоёр байх. Яагаад гэвэл нэг кабинетэд ажиллаж байлаа, нэлээд эртнээс бие биеэ танина. Бид хоёрын хувьд энэ тогтолцоотой холбоотой асуудал гарвал, энэ тогтолцоо цаашид үргэлжлэн ажиллана гэдэгт миний итгэл үнэмшлийн хувьд нэлээд хүнд байдалд орно гэсэн үг. Үүнийг илэн далангүй ярилцаж, олон талаас нь шүүн хэлэлцэж, сонгодог парламент талдаа хэрхэн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг хамтдаа ярих цаг үе мөн гэж бодож байна. Энэ талаар ихэнх Ерөнхий сайдууд Ерөнхийлөгчөө гомдоохоос айгаад хэлж чаддаггүй байсан юм билээ. Бие биеийнхээ “сэтгэлд юм хийчихвий” гэж бодоод. Гэхдээ үнэн бодит байдал хамгийн чухал учраас нээлттэй ярилцлагыг цаашид хийх нь Монгол Улсын улс төрийн олон зөрчил, олон ойлгомжгүй байдал, хариуцлагын тогтолцоо ил тод биш, далд эдийн засаг үүссэн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад үүнийг бид хийх нь зүйтэй.

Тэр ингэж хэллээ. Түүнд юу илүүдэж, юу дутагдав?

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 40 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 49 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 5 цаг 49 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 50 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 5 цаг 51 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 5 цаг 52 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 5 цаг 53 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 5 цаг 54 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 19 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 21 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 21 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 22 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 26 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 18 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 22 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 22 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 24 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 25 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top