x

Ардын нам Ерөнхий сайдаа дэмжихгүй бол ард түмэн нь дэмжих хэрэгтэй байна

44 их наядын нүүрсний хулгай ил болж, Монголын нийгэм үндэс ёзоороороо ганхаж, шударга бусын эсрэг монголчууд бүхлээрээ тэмцэж, өвлийн тэсгим хүйтнийг эс ажран хулгайч нарын нэрсийг зарлахыг шаардаж төрд шахалт үзүүлсэн. Энэ том хулгайтай тэмцэж буй гол хүн бол Ерөнхий сайд. Төрийн ордны гадна иргэд “Хулгайч нарын нэрийг зарла” хэмээн хашхирахтай зэрэгцэн Ерөнхий сайд ч тэмцлийн замаасаа ухрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм ч болохоор хулгайтай тэмцэж буй Л.Оюун-Эрдэнийг ард түмэн дэмжиж байгаа. Хулгайг дэлгэж, хулгайч нарт хариуцлага тооцож, төрд дахин шургалах боломж олгохгүй зайлуулснаар ард түмний амьдрал сайжирна гэдэгт итгэж горьдож байгаа болохоор л ийнхүү Ерөнхий сайдтайгаа хамжаад байгаа болов уу гэж харагдаж байна.

Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд хулгайтай ингэж тууштай тэмцэж байсан Ерөнхий сайд байгаагүй. Анхааруулга, сануулгаа ковидын жилүүдийн үеэс л өгч, хулгай зэлгийтэй чинь тэмцэнэ шүү гэдгээ нэр бүхий хүмүүс рүү чиглүүлэн хэлж, ард түмэндээ амлаж байсан удаатай. Амлалтдаа хүрч эхлэв бололтой. Харин Ерөнхий сайдын энэ алхам намынхных нь таалалд нийцэхгүй байгаа нь илт. Ардын намынхан хулгайтай тэмцэж буй үйл хэрэг, нүүрсний хулгайн эсрэг зогсож байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа нь олон зүйл дээр ажиглагдах болсон. Ялангуяа жагсаалын үеэр ард түмэн Ерөнхий сайдыг дэмжиж, хулгайг хамтран илрүүлье хэмээн хүчээ хамтатгах гэтэл зориудаар Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийг харлуулах гэсэн явуулга хийж, турхирч, тайван жагсаалыг үймээн самуун болгож, эмх замбараагүй байдал үүсгэх гэж оролдсоныг намынх нь нөхдийн зүгээс хийсэн зүйл гэдгийг бүгд таамаглаж чадсан учир жагсагчид харин ч байдлыг гартаа авч аюулаас зайлсхийж чадсан. Энэ мэтээр нүүрсний хулгайг илрүүлэх ажил, тэмцлийн эсрэг хийж буй ил далд явуулга, ажиллагаа зөндөө болж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар баригдсан нэгэн дарга залууг баривчилж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө хурааж авлаа гэсэн мэдээ нийгэмд тархаж амжаагүй байхад шахуу хэргийг нь шүүхээр яаран шийдэж, гэм буруугүй хэмээн суллачих жишээний. Нүүрсний хулгайг илрүүлэх хүсэл зорилгыг ингэж унтраах гэсэн сөрөг үйлдэл цаашид ч гарч мэдэх нь гэдэг нь энэ үйл явдлаас харагдаж байна. Нийгэмд өндрөө авсан хулгайн хэрэг учир энэ хэргээс хэн ч тийм амархан мултрахгүй гэдгийг нотолж, тэр суллагдсан гэх даргыг буцаад баривчилснаар шударга ёс жаахан ч атугай байгаа шүү гэдэг итгэл үнэмшлийг иргэдэд өглөө. Нүүрсний хулгайтай холбоотой хэргийг илрүүлэх тусам баривчилгаа, саатуулах ажиллагаа олон болно. Тэр тоолонгоор хамсаатнуудаа шүүхээр гялс оруулж мултлах гэсэн оролдлого энэ мэт гарах учир анхааралтай байхыг Засгийн газрын тэргүүнээс эхлүүлээд ард түмэнд энэ хэрэг сануулав.

44 их наяд бол ил гарсан л тоо. Түүний цаана ямар дүнтэй хулгайнууд байсныг мэдэх аргагүй. Энэ их мөнгөн дүнгүүдийг сонсохоор Монгол Улс их мөнгөтэй юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Монгол Улсын газрын баялаг их гэдгийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат хэлж байсан нь үнэн байжээ. 1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат Дорнод аймгийн Тамсагийн газрын тос өрөмдөх талбайд цэгээн дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байхдаа “Бид дараагийн Азийн бар улс болно” гэж хэлж байсан нь огт үндэслэлгүй, худлаа үг байгаагүй юм байна. Газрын баялгийн тооцоолол дээр үндэслээд тивдээ төдийгүй дэлхийд цойлох хэмжээний хурдацтай эдийн засагтай болох боломж, нөөц нь байгааг цаагуураа хэлсэн санаа байж. Харин түүний энэ санаа, төлөвлөгөө дараачийн Ерөнхийлөгч нарт өвлөгдөөгүй. Орыг нь залгасан Ерөнхийлөгч нар харин ч тэр бар болгох баялгийг дээгүүрээ хувааж идээд ард түмэндээ юу ч амсуулахгүй 2023 онтой золгууллаа. Юун Азийн бар мар. Бүр дордоод Азийн байтугай, дэлхийн хамгийн ядуу орны нэг болчихлоо.

Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг шиг төр дээрээсээ өтвөл иргэд нь, улс нь бүхэлдээ ядуурдаг юм байна. Төрийн толгойд гарсан хүмүүс улсаасаа хулгай хийгээд эх орноо 30 жил хөгжүүлсэнгүй. Өнөөдөр ард түмнээ өр, зээлэнд уяж, үнийн өсөлт, валютын цоройлтод “шидэж” өгчихөөд “би хулгайч биш” гэж дор дороо өөрийгөө уснаас хуурай авч гарах гэж ойр зуураар тэмцэлдэж байна. Ядуу оронд ганц нэг баян хүн гарч ирээд бүгдийг чирч авч явна гэдэг хэзээ ч биелшгүй мөрөөдөл, үлгэр байжээ. Стратегийн орд бүхий уурхай, том том үйлдвэрүүд улсдаа байж байсан нь дээр юм биш үү. Хувьд байснаар татвар л төлөхөөс улс эх орон, ард түмэндээ хэрэгтэй юм хийдэггүй юм байна гэдгийг та бид хангалттай харлаа. Хармаа халаасаа хоослуулсны дараа л үүнийг ойлгоцгоож байна.

Хэрвээ Ардын нам авлига, хулгайтай тэмцэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй бол ард түмэн түүнийг дэмжих хэрэгтэй байна. Ардын намаас ард түмэн арав байтугай хэд дахин их хүчтэй. Одоогийн Ерөнхий сайдаа үлдээж хулгайг цэгцлүүлээд авмаар байна. Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн ташаа лоозон самбар барьж биш харин ч Ерөнхий сайдыг дэмжиж жагсаж байх нь гар гараасаа барьсан нүүрсний хулгайч нарын гинжин холбоог тасалж, тэднийг системээр нь устгах том хүч болох юм. Ер нь аль ч нам гэлтгүй ард түмэнтэйгээ дуу хоолой, хүчээ нэгтгээд хулгайтай тэмцэж байгаа Ерөнхий сайд байвал хэнийг ч дэмждэг эрүүл сэтгэхүйтэй байя. Үүний цаад санаа бол хувь хүний биш Монгол Улсыг хулгайгаас салгах том агуулга явж байгаа юм. Бид хөгжих хэрэгтэй, хөгжих цаг нь болсон. Аль юм болгон ингэж дэлхийн ул болж явах юм бэ. Бидэнд хөгжөөд дэгжээд хүний дайтай амьдрах боломжийг өвөг дээдсүүд маань байгалийн баялаг болгож үлдээсэн байсан юм байна шүү дээ. Даанч хулгайч нарт алдчихсанаас биш. Харин одоо хулгайг таслан зогсоож, гадагшаа, оффшор, мөнгө угаалт, энд тэнд бэлнээрээ овоолоостой байгаа, хууль бус зүйл рүү орж байсан мөнгөн урсгалыг зөв голдирол руу оруулбал манай эдийн засаг харьцангуй эрүүл, залуу учир дорхноо л босоод ирнэ. Тэр хэрээр эдийн засгийн сэргэлтээ дагаж иргэдийн амьжиргаа дээшилнэ.

Хэрвээ Ерөнхий сайд замаасаа няцахгүйгээр үргэлжлүүлэн хулгайтай бүрэн тэмцэж чадвал Монгол Улсын түүхэнд нэрээ алтан үсгээр бичүүлж үлдээх гавьяатан болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ санаарай. Залуу хүн зоригтой, нэгэнт эхэлсэн бол эцсийг нь үзэх хэрэгтэй. Ард түмэн Ерөнхий сайдынхаа талд байгаа. Ард түмний талд байгаа хүн ямар ч талбарт ганцаддаггүй. Ард түмэн өөрсдийнх нь төлөө зогсож байгаа хэнийг ч ганцаардуулдаггүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 7 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 7 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 17 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 18 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 19 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 21 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 24 мин Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл 1 цаг 18 мин Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурдасгуур гэсэн үг 1 цаг 24 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 1 цаг 52 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 1 цаг 53 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 2 цаг 7 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 2 цаг 10 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 2 цаг 14 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 2 цаг 14 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 2 цаг 15 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 17 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 4 цаг 30 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 4 цаг 30 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top