x

Ханиадтай үед дасгал, хөдөлгөөн хийхэд асуудалгүй. Гэхдээ...

Хэрэв танд бага зэргийн ханиадны шинж тэмдэг байгаа бол богино, бага эрчимтэй дасгал хийхэд тохиромжтой. Гэхдээ анхаарах чухал зүйлүүд байгааг эмч нар хэлж байна.

Ханиад хүрсэн үед дасгал хийх нь зүгээр үү? Хэрэв тийм бол ямар дасгалууд илүү дээр вэ? гэдэг асуулт бидэнд тулгардаг. Та дасгал сургуулилтанд үнэхээр дуртай хүн ч бай, дасгал сургуулилт дөнгөж хийж эхэлж байгаа хүн ч бай, ханиад хүрчихээр бэлтгэл сургуулилтаа тасалдуулах нь дээ гэж санаа зовж магадгүй. Хамраас нус гоожиж байгаа нь дасгалаа орхих хэрэгтэй гэсэн үг үү, эсвэл дасгал сургуулилт ханиаданд сайнаар нөлөөлөх үү...?

Судлаачид яг энэ асуултыг судалж үзээд бага зэргийн ханиадтай үед та дасгал хийхэд асуудалгүй гэж дүгнэжээ. Гэхдээ санаж байх ёстой хэд хэдэн гол анхааруулга байдаг. Судалгааны ард байгаа мэргэжилтнүүдтэй ярилцаж, таны мэдэх ёстой зүйлсийг тодрууллаа.

Эхнийх нь “хүзүүгээ шалга" буюу дасгал хийхээсээ өмнө шинж тэмдгүүдээ сайтар үнэлэх хэрэгтэй аж. Балл мужийн кинезиологийн сургуулийн хөнгөн атлетикийн профессор, гавьяат тамирчин Томас Вайднер хэлэхдээ "Хамгийн түгээмэл зөвлөгөө бол хүзүүг шалгах гэж нэрлэдэг бөгөөд хэрэв шинж тэмдгүүд нь хүзүүнээсээ дээш байвал дасгал хийх нь аюулгүй байдаг" гэв.

Харин Индиана дахь их сургуулийн эрдэмтэн, хэрэв таны цорын ганц шинж тэмдэг бол хамар битүүрэх, бага зэргийн толгой өвдөх юм бол хөнгөн дасгал хийх нь ханиадыг улам дордуулах ёсгүй гэв.

Чухамдаа үүнийг харуулсан чухал судалгааг 1990-ээд онд доктор Вейднер удирдсан байна. Үүнд, 50 залуу насанд хүрэгчид ханиадны вирусын халдвар авсан бөгөөд санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваан нэгийг нь 10 хоногийн турш өдөр бүр 40 минут дунд зэргийн дасгал хийлгэн нөгөөг нь огт дасгал хийлгээгүй аж. Судлаачид хоёр бүлгийн хооронд өвчний үргэлжлэх хугацаа, хүндрэлийн ялгаа байхгүйг олж тогтоосон бөгөөд энэ нь дунд зэргийн дасгал хийх нь тэдний ханиадыг уртасгаж, хүндрүүлдэггүй гэсэн үг юм.

Мөн Доктор Вейднерийн хийсэн бусад судалгаанууд үүнтэй төстэй дүгнэлтэд хүргэсэн байна.

Гэсэн хэдий ч таны хүзүүнд ханиалгах, цээжээр өвдөх, дотор муухайрах, гүйлгэх, халуурах, булчин өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл дасгал хийх нь тийм ч сайн санаа биш юм.

Дараагийн зүйл нь шинж тэмдгүүдээ хянах...

Шинж тэмдгүүд өөрчлөгдөж, нус гоожих нь бронхит, хуцуулж ханиах гэх мэт илүү ноцтой зүйл болж хувирдаг гэдгийг санаарай. Болгоомжтой үргэлжлүүлж, ямар мэдрэмж төрж байгаагаа хянаж, муудаж эхэлбэл дасгалаа алгасах хэрэгтэй.

Хойд Каролинагийн судалгааны кампусын Хүний гүйцэтгэлийн лабораторийн захирал Дэвид Ниман хэлэхдээ "Хүмүүс дунд вирусыг хөлөргөж алдаг гэсэн домог байдаг, гэхдээ энэ бол аймшигтай зүйл. Хэрэв таны бие сайн биш байгаа бол хүнд дасгал хийх нь таны шинж тэмдгийг улам хүндрүүлж, хүндрэл гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь таныг үнэхээр унагачихаж ч мэдэх зүйл" гэлээ.

Мөн тэрээр "Хэрэв таны биеийн байдал муудвал шинж тэмдгүүд арилах хүртэл амарсан нь дээр. Дараа нь аажмаар хэвшилдээ эргэн ор. Хэрэв та хэт хурдан хэвийн байдалдаа ороод, өөрийгөө хэт их хүчлэх юм бол давтан ханиад хүрэх, дахиад өвдөх магадлалтай" гэсэн юм.

Ховор тохиолдолд, өвчтэй байхдаа эсвэл эдгэрсэн даруйдаа эрчимтэй дасгал хийх нь ядрах, тайлбарлаж боломгүй өвдөх гэх мэт шинэ эсвэл удаан үргэлжилсэн шинж тэмдгүүдэд хүргэдэг. Судлаачид энэ үзэгдэл нь зарим хүмүүс цочмог халдварын дараа үүсдэг өвчин болох удаан хугацааны ковид буюу архаг ядаргааны синдром (миалгик энцефаломиелит, эсвэл ME/CFS гэгддэг) үүсэхтэй төстэй гэж тайлбарлажээ. 

Амьсгалын дээд замын халдвартай тэмцэж байхдаа хүнд дасгал хийснээс үүдэн гарах өөр нэг магадлал багатай боловч боломжтой үр дагавар бол миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл юм. Энэ нь зүрхний цохилт түргэсэх, хэвийн бус цохилт, цээжээр өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Судлаачид вирусын халдварын үед эсвэл дараа нь эдгээр илүү ноцтой нөхцөл байдал хэр түгээмэл тохиолддог, эсвэл бие нь яагаад ийм байдлаар хариу үйлдэл үзүүлдэг болохыг бүрэн мэдэхгүй байна. Гэвч доктор Ниман хэлэхдээ, "Дархлааны систем хэт их ачаалалтай хачирхалтай түвшинд орж, үрэвслийг нэмэгдүүлдэг гэсэн таамаг байдаг.

Хэрэв та ханиадны шинж тэмдгийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дасгал хийх хүсэл эрмэлзэлтэй хэвээр байгаа бол 30-45 минутын турш дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөж байна" гэв.

Гадуур 30 минут хурдан алхах эсвэл суурин дугуйгаар бага ачаалалтай дасгал хийх нь сайн сонголт байх болно. Мөн хөнгөн жин өргөх нь зүгээр гэдгийг тэмдэглэжээ. Гэхдээ та нянгаа бусдад тараахгүйн тулд биеийн тамирын заал руу явахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн өөрийгөө дарамтлах, хүчлэх цаг биш гэдгийг онцлон тэмдэглэв.

Хэрэв дасгал хийж байх үед толгой тань дүйнгэдэж, цээж чангарч, өвдөж байвал түүнийг зогсоох хэрэгтэй гэдгийг санаарай!

Хэрэв бүх зүйл хэвийн болвол дасгал хийсний дараа та "сэтгэлзүйн эрч хүч"-ийг мэдрэх болно. Харин доош нь татах шинж тэмдгүүдийг харгалзан үзвэл энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй бүүр давуу тал юм.

Ханиаднаас бүрэн эдгэрсний дараа дасгалынхаа үргэлжлэх хугацаа, эрчмийг аажмаар нэмэгдүүлэн дасгалын горимд аажмаар ороорой. Эрүүл байх үед дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийх нь үрэвслийг бууруулж, дархлааны хариу урвалыг сайжруулж, амьсгалын дээд замын халдвар авах эрсдлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 6 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 7 цаг 0 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 7 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 7 цаг 2 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 9 цаг 33 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 9 цаг 34 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 9 цаг 35 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 37 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 9 цаг 37 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 9 цаг 40 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 11 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 49 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 11 цаг 53 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 11 цаг 54 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 14 цаг 2 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 14 цаг 3 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 14 цаг 3 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 14 цаг 5 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 14 цаг 6 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 14 цаг 7 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top