x

Орон нутгийн замд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг хангахыг сануулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ онд автомашинтайгаа цасанд суусан, боогдсоны улмаас иргэд хөлдөх, осгох эрсдэлтэй 50 гаруй дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу аврагчид шуурхай ажиллаж 300 гаруй иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.

Харамсалтай нь энэ төрлийн дуудлага сүүлийн үед амралтын өдрүүдэд нэмэгдэж, бага насны хүүхдүүд хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа гэж тус газраас мэдээллээ.

Тухайлбал, өчигдөр 19:21 цагт Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн зөрлөгийн нүхэн гарцнаас баруун урд зүгт суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлага бүртгэгдэж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр том хүн, хоёр хүүхэд автомашинтайгаа цасанд суусан, бензин дууссан байсныг чирч гаргасан.

Мөн тус дүүргийн Өндөр дэл хэмээх газарт Toyota маркийн автомашин замын хажууд цасанд суусан гэх дуудлага өнөөдөр 15:00 цагт бүртгэгдэж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа цасанд суусан байсныг чирч гарган аюулгүй байдлыг хангажээ.

Иймд иргэд цаг улирлын нөхцөл байдлыг харгалзан орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Аюулгүй монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийг бууруулж, тохижуулна 1 цаг 17 мин Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 гаруй хүн хамрагдлаа 1 цаг 18 мин Дэлхийн хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн тойм 1 цаг 19 мин "Илгээлт-2100" хөтөлбөрт шалгарсан сурагчидтай уулзлаа 1 цаг 19 мин АНУ Ойрх Дорнод руу цэрэг илгээж, Иран хуурай замын тулаанд бэлэн гэдгээ мэдэгдлээ 1 цаг 20 мин Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн боллоо 1 цаг 21 мин Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ 1 цаг 22 мин Г.Ариунболор: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ-д хадгалагддаг атал нам шийдэж, парламент баталдаг боллоо 1 цаг 56 мин Ирэх сарын 2-нд хүчтэй шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ 4 цаг 18 мин Иранд интернетийн хязгаарлалт 30 дахь өдрөө үргэлжилж байна 4 цаг 18 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурна 4 цаг 19 мин 108 хүүхдийн тусламжийн төвд нэг долоо хоногт 1677 дуудлага иржээ 4 цаг 20 мин Э.Цэндбаатарын тулаан цуцлагдаж, WBC аваргын бүсний төлөө тулалдахаар боллоо 4 цаг 22 мин Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум”-ыг амжилттай зохион байгууллаа 5 цаг 41 мин Италийн музейгээс алдарт зураачдын гурван бүтээл хулгайд алдагджээ 5 цаг 52 мин Балбын Ерөнхий сайд асан К.П.Шарма Олиг баривчилжээ 5 цаг 53 мин Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо 5 цаг 54 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг санхүүжүүлэх нийслэлийн бондын арилжаа эхэллээ 5 цаг 55 мин Хөгжлийн банкны хэргээр 861 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ 5 цаг 56 мин УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 8 цаг 6 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан...
Top