x

“Чимээгүй эсэргүүцэл” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Чимээгүй эсэргүүцэл” цугларалтыг нийслэл хотод өчигдөрөөс эхлэн зохион байгуулагдаж буй билээ. Эхний цугларалт МУИС-ийн Нэгдүгээр байрны урд, Чойбалсангийн хөшөөний өмнө болсон бол хоёр дахь цугларалт төв талбайн өмнөх “УХАМСАР” бүтээлийн дэргэд болж байна. Цугларалт цаашид үргэлжилэхээс гадна нэгдэх хүмүүст нээлттэй ажээ.

Энэхүү цугларалт нь ямар нэг байгууллага, хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлөхгүй бөгөөд улс төрийн ашиг сонирхлоос ангид үзэл бодлоо илэрхийлэх зорилготой нээлттэй санаачилга ажээ.

“Чимээгүй эсэргүүцэл” нь

Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ

Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ

Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ гэсэн уриан дор эхэлж байна.

Цугларалтын албан ёсны хэвлэлийн мэдээнд, “Иргэний нийгэм, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх эрх чөлөөг хоосон хийрхэл мэт харагдуулах алхмууд газар авч, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан энэ үед залуус “Чимээгүй эсэргүүцэл” илэрхийлэх арга замыг сонголоо. Мөн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож ухамсарлаж буй хэрнээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа мянга мянган сэхээтнүүдэд дохио өгөхийн тулд энэхүү санаачилгыг эхлүүлж байна” хэмээн онцолсон байна.  

“Чимээгүй эсэргүүцэл”-д дэлхийн хаанаас ч нэгдэх боломжтой бөгөөд эсэргүүцлийн зурагт хуудсыг хэвлэж, үзэл санаа, үнэт зүйлийн тэмцэлд нэгдэхийг уриалж буй юм байна.

“ЧИМЭЭГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЛ”-ийн фейсбүүк хуудас: https://www.facebook.com/tsegtaviya

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 12 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 18 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 2 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 21 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 42 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 29 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 54 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 8 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 11 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 14 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 32 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 17 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 18 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 29 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи...
Top