x

Д.Сумъяабазар: 2023 оныг бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана

Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Мөн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг тус тус өргөн барьсан юм.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Дэлхий дахинаа үүссэн коронавируст цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй тээвэр логистикийн гацалт, үнийн өсөлтүүд нийслэлчүүдэд хүндхэн цохилт өгч байна. Гэхдээ нийслэлийн хэмжээнд хийж, хэрэгжүүлэх олон ажил бий.

Бид 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг чөлөөлөн тохижуулж, ногоон байгууламжийг үе шаттай нэмэн, иргэдэд ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллалаа.

Ирэх 2023 оныг бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно. Хэдий амаргүй цаг үед төсвийн төслөө өргөн барьж байгаа ч төсөв хэлэлцэхэд НЗДТГ, нийслэлийн харьяа агентлагууд идэвхтэй оролцоно.

Нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төсөл болон бусад дагалдах тогтоолын төслүүдийг хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” хэмээв.

Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч харьяа агентлагууд болон дүүрэг хороодтойгоо нягт хамтран, асуудлуудаа эрэмбэлэн, төсвийн төслөө өргөн барьж байна.

Улс орны төсвийн асуудал хүндхэн байгаа энэ үед нийслэл ч танаж болох зардлуудаа танаж байгаа. НИТХ-ын зүгээс холбогдох хууль тогтоомж, дэгийн хүрээнд зөвлөлдөн, Хотын даргын өргөн барьсан төслүүдийг эрэмбэлэн, нийслэлчүүдтэйгээ хамтдаа хэлэлцэх болно. Төсөв шүтэх бус, хөрөнгө оруулалтыг дэмжин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллах хэрэгтэй” гэлээ.

Төсвийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой байдаг. Харин ИТХ жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвийн төслийг хэлэлцэн баталдаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 11 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 17 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 1 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 20 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 41 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 28 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 19 цаг 53 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 7 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 10 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 12 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 31 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 16 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 17 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 28 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи...
Top