x

Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Байрны урьдчилгаа төлбөрийн дарамтын асуудал бий. Энэ нь залуу гэр бүлд санхүүгийн асар их дарамт үүсгэдэг. Дараагийн нэг асуудал бол тендерийн барьцаа баталгаа юм. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60-70 мянган орчим аж ахуйн нэгж бий. Үүний 20-30 хувь нь барилгын салбарт байна. 

Тэд өөрсдийн өмч хөрөнгөө гурван сараас гурван жилээр байршуулан царцааж байна. Хувийн хэвшлийн болон төрөөс зарласан бүх тендерт оролцоход 50 хувьтай тэнцэх мөнгийг 2-3 жил буюу тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд зарцааж байгаа. 

Даатгалын болон Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэд, ААН-д дарамт болж байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна. Банкны барьцаа баталгаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эх үүсвэрийг нь хууль эрх зүйн орчноор нээж өгч байгаа. Энэ бол даатгалын баталгааны асуудал.

Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 20 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээний тендер зарлагдсан байна. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн барьцаа баталгааг банканд байршуулсан. Энэ их хэмжээний мөнгө санхүүгийн зах зээлд эргэлдэж, ААН-үүд үйл ажиллагаанд зарцуулж байсан бол эдийн засаг хэрхэн тэлэх байсан бэ? Тухайн мөнгө ямар нэг хүүгүйгээр банканд царцаж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнийг эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оруулах, эдийн засаг өсөж тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс өөрчлөлт хийнэ" гэлээ. 

Иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой гэдгийг тэрбээр дурдаад "Ийм шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх тухай ярьж байгаа юм. Олон улсад энэ практик нэвтэрсэн байдаг.

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хувьд даатгалын компани баталгаа гаргах боломж бүрдэнэ. Залуу гэр бүлүүд илүү хямд, амар байдлаар орон сууцны урьдчилгаа төлбөрийн дарамтыг шийдэх боломжийг бүрдүүлнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд 2.3 их төгрөгийн банкны баталгааг царцаах биш даатгалаар шийдэх боломж байна. 

Байрны урьдчилгаа төлбөр, тендерийн барьцаа баталгаа ч байсан 20-40 дахин хямд эх үүсвэрийг санал болгож байгаа юм. Тухайн бүтээн байгуулалтыг хийж буй компани 250 сая төгрөгийг банканд байршуулж царцаах уу, таван сая төгрөгөөр даатгуулагч болох уу гэдэг сонголтыг бий болгоно" гэв.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд баталгаа, батлан даалтыг аливаа этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гаргах эрхтэй боловч төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний үүргийн гүйцэтгэлд зөвхөн банкны баталгааг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь төрийн болон орон нутгийн байгууллагад хэрэгжээд зогсохгүй төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллагын зээл тусламжийн хувьд ч банкны баталгааг хүлээн зөвшөөрөх нийтлэг хандлага бий болсон.

Энэ байдал нь даатгалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн зах зээлд даатгагчийн баталгаа гаргах боломжийг хязгаарлаж, санхүүгийн зах зээлд олон тулгуурт бодлого хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан болж буй.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулснаар “даатгалын баталгаа” гаргах эрх зүйн орчин бүрдэнэ.

Тодруулбал, гүйцэтгэгч компаниуд зардал багатайгаар даатгагчийн баталгааг ашиглах боломжтой хэмээн төсөл санаачлагч гишүүд үзжээ.

Тухайлбал, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд сүүлийн таван жилийн хугацаанд 2.3 их наяд төгрөгийг банканд тендерийн төлбөр, гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулжээ. Үүнээс үзвэл аж ахуйн нэгжүүд тухайн ажил, үйлчилгээнийхээ таван хувьтай тэмцэх хэмжээний мөнгийг “хүүгүйгээр” 2-3 жилийн хугацаатай банканд байршуулдаг байна. Энэ мөнгийг үйл ажиллагаандаа ашиглавал орон сууцны үнэ буурах боломжтой. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд даатгалын баталгаа гаргах эрх зүйн орчныг бүрдүүлснээр санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оновчтой зохицуулалт болох аж.

Түүнчлэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулснаар орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг даатгагчийн баталгаагаар гаргах боломж бүрдэх аж. Тодруулбал, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт банк, зээлийн батлан даалтын сангийн адил даатгалын компани баталгаа гаргах боломжийг хуулийн төсөлд тусгасан байна. 

Мөн даатгалын үйл ажиллагааны цар хүрээг тэлж, олон тулгуурт санхүүгийн зах зээлийн бодлогыг хэрэгжүүлэх хөшүүргийг бий болгосноор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авч байгаа захиалагч байгууллагын эрсдэлийн удирдлагыг сайжруулах эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 21 цаг 59 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 22 цаг 6 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top