x

Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулах төсөлд БНСУ-ын Байгаль орчны яамтай хамтран ажиллана

Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулах төслийг дэмжихэд бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ. 

Байгаль орчны салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, энэ оны 5 дугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг тэлж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан хамтарсан арга хэмжээг хэрэгжүүлэх яам хоорондын зохицуулалтыг манай хоёр яам байгуулсан.

Энэ нь талуудын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНСУ-ын Байгаль орчны яам хоорондын Бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, хамтын ажиллагааны асуудлуудыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын хувьд 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд амжилттай хэрэгжиж буй БНСУ-ын Сорагсаны тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын Хан Хэнтийн дархан цаазтай газрын эгч дүү паркын харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор Судалгаа, эрдэм шинжилгээний төв байгуулах, түүний сайн туршлагыг үргэлжлүүлэн хоёр орны бусад парк, дархан цаазат газруудыг холбож, хамтран ажиллахаар боллоо. 

Усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг бууруулахаар хамтран ажиллахад бэлэн байгааг БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин илэрхийллээ. 

Усны бохирдлыг бууруулах, ус хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн усны хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, хот суурин газар, аялал жуулчлалын бүс нутгийн хаягдал ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, шинээр байгуулах чиглэлээр хамтран ажиллах, усны шинжилгээний лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх боломжийг эрэлхийлэх хүсэлтэй байгааг мөн илэрхийллээ. 

Монгол Улс болон БНСУ байгаль орчны салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг дурдахад таатай байна. Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  БНСУ-ын “Шинэ Умардын бодлого”-той уялдуулан БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татахуйц эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын тал онцгой ач холбогдол өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 38 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top