x

Хятадын хөгжлийн жор: Зөв дүгнэ, Зорилгоо тодорхойл, Төлөвлө, Хий

Монгол, Хятадын найрамдлын өдрүүдэд зориулав

Монголчууд бидний мөнхийн хөрш Хятад гүрний хөгжлийн түүх өнөөдөр олон улсын судлаач, шинжээчдийн анхаарлыг машид татаж байна. Богино хугацаанд буурай эдийн засгийг дэлхийн хоёр дахь эдийн засаг болгосон Хятадын нууц юунд байна вэ гэдгийг дэлхий даяараа судалж байна. Нэг намын хүчтэй засаглалтай, асар уудам газар нутагтай, тэрбум илүү хүн амтай, Европ, АНУ-тай харьцуулбал капитализмын суурь болсон аж үйлдвэр хөгжөөгүй байсан, хавтгайрсан ядууралтай байсан гээд орчин цагийн эдийн засгийн хөгжлийн онолоор үсрэнгүй хөгжих урьдач нөхцөл багатай байсан Хятад яаж ингэж үсрэнгүй хөгжиж чадсан нууцыг олохыг хичээж байна. Чөлөөт зах зээл, эдийн засгийн либерал бодлого, ардчилсан тогтолцоо эдгээр нь хөгжлийн үндэс гэсэн онол лав Хятадад нотлогдсонгүй. Зах зээлийг төр зохицуулах ёстой гэсэн Кэйнсийн, чөлөөт зах зээл өөрөө өөрийгөө зохицуулах ёстой гэсэн Хаекийн онол нь дэлхийн улс орнуудын сүүлийн 70-80 жилийн эдийн засгийг хөгжлийг тодорхойлж, үүнийгээ тойрон мэтгэлцэж ирсэн. Харин өмнөд хөршид яг юу болов? Өнөөдөр “Хятадын онцлогтой хөгжил” гэсэн нэр томъёо нэгэнт бий болжээ. Дэлхийн хоёр дахь эдийн засаг гэсэн бардам тодорхойлолт аль хэдийнэ Хятадын танигдахуй боллоо. Энэ хөгжил цаашид эрчээ авна гэж шинжээчид дүгнэж байгаа. Тийм ч учраас дэлхийд ноёлох дараагийн валют нь Хятадын юань байх болно гэсэн таамгыг судалгааны хүрээлэнгүүд хийж эхэллээ.  

Хувь заяагаар холбогдсон монголчууд бидэнд ч гэсэн хөрш айлын минь хөгжин дэвжсэн нууц нь юунд байгаа нь сонин. Хятад улс нийтдээ 14 улстай хил залгаа оршдогын нэг нь л бид, Монгол Улс. Бусад хөрш орон ч бас энэ нууцыг мэдэхийн хүсч, авах зүйл байвал авч, хаях зүйл байвал хаяхыг хүсч байгаа нь мэдээж. Хятадтай хил залгаа орнуудад нэг ижил айдас байдаг нь хятадууд олуулаа учраас хэт найрсаг хандаж, гараа дэлгэн угтвал олуулаа орж ирээд нутаг дэвсгэр дээр минь суурьшина гэсэн айдас. Ялангуяа хуучин социалист лагерьт бидэнтэй хамт байгаад одоо туурга тусгаар улс болсон Дундад Азийн стан орнуудад ийм “хятад айдас” байдаг, тэр нь хэвлэл мэдээллээр нь цухалзаж, олон нийтийн дунд хэвшмэл ойлголт болон бат бөх байдаг нь яг Монголтой ижил. Гэвч энэ айдас үндэслэлгүй гэдгийг мэддэг хүмүүсийн тоо олширч байгаа нь олзуурхууштай. Бид бүгд Хятад гэдэг том далайн эрэгт амьдарч байна, энэ далайд живэхгүй сэлж сурах нь бидэнд хувь заяагаар олгогдсон сорилт юм. Сэлж сурахаас гадна далайн баялгаас хамтдаа хүртэх боломж байна.

Энд нэг сонирхолтой статитикийг эш татахад 1914 онд Оросын эзэнт улсын нэг хүнд ногдох ДНБ Хятадынхаас 3 дахин, 1970 онд 6 дахин их байжээ. Тэгэхэд Хятад туйлын ядуу хэвээр байсан. Харин өнөөдөр Хятадын ДНБ Оросынхоос 10 дахин их болж өөрчлөгджээ.

Хөгжлийн бэлэн жор байхгүй

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага (UNCTAD)-ын энэ 2022 оны нэгдүгээр сард Женев хотноо болсон бага хурлын үеэр нэгэн сонирхолтой судалгаа тайлан танилцуулагдсан байна. “Хятад дахь бүтцийн өөрчлөлт. Хөгжиж буй орнууд юуг нь суралцаж болох вэ?” нэртэй энэ тайлангаас (https://unctad.org/webflyer/chinas-structural-transformation-what-can-developing-countries-learn) монголчууд бидэнд суралцах зүйл их байна.

Энэ тайланд Хятад улс макро эдийн засаг, санхүү, аж үйлдвэр, өрийн шийдэл, худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаар ямар өөрчлөлтийг яаж хийсэн, эдгээр өөрчлөлт ямар үр дүнд хүрснийг задлан тайлбарлажээ. Гэхдээ тайланг уншаад хөгжлийн бэлэн жор байхгүйг ойлгоно. Суга өсгөдөг эмийн жор гаргаад түүнийгээ хэрэглээд хөгжчихсөн юм биш ямар ч өөрчлөлт шинэчлэлт бүтцийн бэлтгэл ажилгүйгээр үр дүнд хүрэхгүй, Хятадын хувьд нийгэм нь бүтцийн өөрчлөлтөд бэлэн, шинэчлэлтийг шингээн авахад бэлэн байсан гэдгийг онцолсон байна.

Тэд яаж ийм бэлэн байдалд хүрсэн бэ?

Өдөр болгон Хятадаас ололт амжилтын мэдээ хөвөрч байна гэж хэлэхэд болно. Жишээ татахад, энэ оны наймдугаар сарын 24-ны мэдээгээр Хятад улс энергийн шинэ эх үүсвэрээр ажилладаг автомашины тоогоор дэлхийн машины зах зээлд тэргүүлж эхэллээ, наймдугаар сарын 25-нд Интернетийн хөгжлийн VI хурал дээр Хятадын 35 хотын төмөр замын нэгдсэн сүлжээг зохицуулах сүлжээг ашиглалтад оруулсанаа зарласан, наймдугаар сарын 26-нд олон удаа ашиглах сансрын пуужингийн хоёр дахь туршилтаа хийлээ гэж мэдээлжээ. Энэ жагсаалтыг хязгааргүй үргэлжлүүлж болохоор байна, өдөр болгон шинэ амжилт, өдөр болгон шинэ үр дүн.

Уг илтгэлд Хятадын амжилтын олон шалтгааныг дурдсаны нэг нь макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогыг онцолжээ. Мөнгө, зээл, санхүүгийн уян хатан бодлогыг хөрөнгийн либеральчлалтай болгоомжтой хослуулж чадсан нь өнөө үед олонтаа тохиолдож байгаа санхүү, мөнгөний савлагаа доргилтыг эрсдэл багатайгаар давахад нэмэр болсон гэж дүгнэсэн нь анхаарал татаж байна. Үнэхээр Хятадын туршлагаас харахад төрийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийнх гол хэрэгсэл болсон. “Төрийн хөрөнгө оруулалт нь дотоодын зах зээлийн эрэлт сул, дэлхийн зах зээлд худалдааны өсөлт дутагдаж байх үед хувийн хөрөнгө оруулалтыг шахаж болно. Түүнчлэн хэтийн хөгжилд шаардлагатай нийгэм, экологийн зардлыг төрийн хөрөнгө оруулалтаар нөхөх нь чухал” гэдгийг тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, социализмын давуу талыг зах зээлийн эдийн засагтай хослуулсан хэрэг. Энэ нь пост социалист орнуудад хэрэгжсэн богино хугацааны шокийн эмчилгээнээс эрс өөр байсныг эдүгээ олон судлаач онцолж байна. Хятадын хувьд хөгжлийн банкууд нь төрийн болоод хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд, хот болоод хөдөө нутгийн бизнесүүдийг дэмжихэд, мөн шинээр гарч ирсэн бизнесийн салбарын хөгжилд, бас ногоон хөгжилд чухал үүрэгтэй байсан.

Аж үйлдвэрийн салбарт төр амин чухал үүрэгтэй гэдгийг Хятадын удирдагчид ойлгож байсан нь бусад пост социалист орноос ялгаатай байжээ. Тэд зах зээлийг тэр чигт нь задгай тавиагүй. Төр зорилгоо тодорхойлж, зорилтын хүрээнд бодлогоо гаргаж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ энэ зорилгыг хэрэгжүүлэхэд татан оролцуулж чадсан. Төр тэргүүлэх салбарыг тодорхойлж, бүх нөөц боломж, оролцоог тийшээгээ чиглүүлсэн. Ялангуяа өндөр технологийн салбарыг тэргүүлэх зэрэгт тооцсон нь Хятадын удирдагчдын маш зөв алхам байсан гэдгийг илтгэлд онцолсон. Хөгжлийн явцыг нь харвал эхлээд боловсруулах үйлдвэрүүдэд анхаарсан, дараа нь инновацид анхаарсан, дараа нь үйлдвэрлэлд анхаарсан, тэгээд дэлхийн зах зээлийн нийлүүлэгч болсон гэсэн дараалал ажиглагдана. Гэхдээ энэ бүхий л явцад судалгаа, шинжилгээг хамт авч явсан.

ДХБ-д элссэнээс хойш Хятад тарифаа тогтмол бууруулж, хөрөнгө оруулалтад таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ төрийн удирдлагын шинэчлэлээ хийсэн. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалтын орох гарах урсгалыг чөлөөтэй байлгасан. Дотоодын хөрөнгө оруулалтыг хөнгөн аж үйлдвэрээс өндөр технологийн салбар хүртэл ангилан тодорхойлж салбарт бүрт тохируулан өөгшүүлж ирсэн.

Хятадын хөгжлийн нууцын нэг нь ажиллах хүчний хангалттай нөөц байсан гэдэг бас үнэн. Дэд бүтцэд маш их хөрөнгө оруулсан. Хятад дэлхийн бусад улс орны нэгэн адил гадаад өртэй, гэхдээ зээлийг зөвхөн тодорхой том төслүүдэд, ялангуяа дэд бүтцийн төслүүдэд ашигласан. Дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр дайчлахад анхаарснаас биш тэд гадаадын зээлд найдаагүй.

Хятад барууны хөгжлийг судалж, алдаанаас нь суралцсан, гэхдээ шууд хуулбарлаагүй. Ялангуяа мэдээллийн технологийг хөгжүүлэхдээ өөрийн онцлогт тохируулж хөгжүүлсэн нь анхаарал татдаг. Эхлээд найдвартай сүлжээг бий болгоход хүч хаяж, үүгээрээ дамжуулан хүн амаа шинэ дадалд сургаад, энэ суурин дээр үндэслэн дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлсэн, эцэст нь энэ салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн нь харагддаг. Бие даасан салбар болсны дараа төрийн зүгээс зохицуулалтуудаа хийж эхэлсэн, дата мэдээлэл хадгалах, хамгаалах гэх мэт. Дижитал ертөнцийн хөгжлийн загварын өрсөлдөөн дэлхий ид явагдаж байна гэж хэлж болно, аль загвар ялах нь хараахан тодорхой болоогүй байна.

Энэ мэтчилэн өмнөд хөршийн эдийн засгаа хөтөлсөн бодлого, арга барил, шийдвэрийг уг тайлангаас харж болно. Өөрчлөлтийг системээр нь, тогтолцоогоор бодож төлөвлөж хийх хэрэгтэйг онцлон сануулжээ. Хятадаас зөвхөн хөгжиж байгаа орнууд суралцах биш хөгжиж байгаа орнууд ч суралцахад илүүдэхгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Том зургаар нь харах гэж бид сүүлийн үед ихэд ярьж байгааг л өмнөд хөрш маань хийж чаджээ.

Өмнө өгүүлсэнчлэн Хятадын хөгжлийн нууц гэж тусдаа жор байхгүй. Бодит нөхцөл байдлыг зөв дүгнэн тодорхой зорилго тавьж, тэр зорилтдоо хүрэхийн тулд байгаа боломж, нөөцөө зөв уялдуулан зохицуулж, хүн бүр хийх ажлаа хийсэн. Мэдээж бүх зүйл компанд өгсөн шиг зохицуулагдчихаагүй. Хөгжлийг дагаж хөрөнгө бялхаж, хөрөнгийг дагаж эрх мэдэл, албан тушаалаа ашиглах, авлига, хахууль авах зэрэг сөрөг үзэгдэл бий болсон, гэхдээ энэ сөрөг үзэгдэлтэйгээ эрчимтэй тэмцэж буйг дэлхий нийт харж байна.

Д.НАРАНТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 1 цаг 4 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 8 цаг 26 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 8 цаг 32 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 8 цаг 41 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 8 цаг 47 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 10 цаг 26 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 10 цаг 29 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 10 цаг 33 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 10 цаг 38 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 10 цаг 45 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 10 цаг 50 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 11 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 11 цаг 19 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Өчигдөр 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Өчигдөр 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Пакс Глобалика (Pax Globalica) Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top