x

"Экспресс автобусны төсөл нь түгжрэлийг 2 хувиар бууруулах байсан тул дэмжээгүй"

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Хотын сайд Ж.Сүхбаатар ойрын хугацаанд түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Сайд гэдэг албан тушаал гараагүй байх үед түгжрэлийн асуудал шийдэгдээгүй явсаар ирсэн. Яармагийн түгжрэл харьцангуй ойлголт, гинжин холбоотой тул шийднэ гэдэг ойлголт бас харьцангуй. Замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд наашаа орж ирээд гацчихна. Байгаа зам нь адилхан нэг л сүлжээ. Замын түгжрэлийг бууруулах богино хугацааны олон шийдэл бий. Үүнээс Яармаг болон Энхтайваны өргөн чөлөө хэсэгт тусгайлсан эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явах биш BRT-г явуулах асуудал байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Наадамчдын болон Энхтайваны өргөн чөлөөгөөр BRT-г явуулах асуудлыг Азийн Хөгжлийн Банкны зээлд хамруулахыг судалж үзэхийг Хүрэлбаатар сайдад даалгасан.

Түгжрэлийг бууруулах шийдвэр яагаад хурдан гарахгүй байна гэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэж бий. Бодит байдал дээр Нийслэлийн нийтийн тээврийн газраас тодорхой санал гаргаж үзүүлсэн юм байхгүй. Экспресс автобус гэж төсөл танилцуулсан. Үүний үр дүн нь түгжрэлийг 2 хувиар бууруулах байсан тул дэмжээгүй.

Хоёрдугаарт, нийтийн тээврийн автобусны богино эргэлтийн чиглэлүүдийг ярьсан. Үүнд үүрэг өгсөн ч урагш муутай явна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв тооцоолол хийдэг. Тооцоолол хийгээд тусгай эгнээг гаргачихаар хажуугийн эгнээний түгжрэл улам нэмэгдэнэ. Тэгэхээр үүнээс үүдэн гарах үр дагавар, нэгдүгээр эгнээг чөлөөлөх асуудалд хяналт тавих хэрэгтэй байгаа юм.

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулан чөлөөлсөн ч бусад нь зөрчдөг. Үүнд торгууль тавьдаг. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний зөрчил гарган давхацсан тоогоор 1.1 сая хүн торгуулсан гэхэд 78 хувь нь төлөөгүй байна. Торгуулийг албадан төлүүлдэг тогтолцоо байхгүй. Иймд дүрэм журам үүргүүдийг өгсөн. Үүнд хугацаа орж байна. 

Нэг асуудал дээр гурваас дээш байгууллага холбогдож байна. Нэг нэгийгээ хүлээдэг. Одоогийн байдлаар түгжрэлийн эсрэг яг шийдэгдчихсэн зүйл алга" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 15 цаг 52 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 17 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 31 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 34 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 37 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 16 цаг 55 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 40 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 41 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 18 цаг 52 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 20 цаг 48 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 21 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top