x

"Иргэдийг тусгаарлаж байсан УОК-ын шийдвэр хуульд нийцэхгүй нь тогтоогдвол зардлаа нэхэмжлэх боломжтой"

Ковид цар тахал анхлан дэгдэх үед Гадаадаас ирсэн иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлах байранд тусгаарласан, мөн үргэлжлүүлэн 14 хоног гэрт гээд нийт 35 хоног тусгаарласан УОК-ын шийдвэрийг хууль бус эсэхийг шийдвэрлэх Улсын Дээд Шүүхийн шүүх хурал өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр товлогдсон байгаа билээ. 

Иргэнд учирсан хохирлыг барагдуулах шаардлага бүхий энэхүү нэхэмжлэлийн талаар Фиделитас Партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг мэдээлэл өглөө. 

Тэрээр "Хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлээд хүний зорчих эрхийг хязгаарлаж, үүний улмаас тусгаарлалтын байранд төлсөн төлбөр нь хохирол болсон байна гэдэг байдлаар маргаан өрнүүлсэн. Энэ нь хэм хэмжээний акт учраас давж заалдах шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр шүүхийн шийдвэр гаргасан.

Тухайн шийдвэрт дэлхий нийтэд цар тахлын асуудал дэгдэж, хөл хориотой байсан байхад үүний эсрэг Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээг буруутгах аргагүй. 21 хоног тусгаарлана гэж тогтоосныг шүүхээс зөв, буруу гэж шүүх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байгаа" гэлээ. 

Түүнчлэн тэрээр хөл хорионд орсон 24 мянган иргэний асуудал бий гээд "Тухайн иргэдийн тусгаарлах байранд төлсөн төлбөрийг барагдуулах ёстой талаарх Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага гарч байсан. Уг иргэд хууль ёсоор хүчин төгөлдөр болоогүй шийдвэрээр зорчих эрхээ хязгаарлуулсан. УОК-ын шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах журам, бүх шаардлагыг зөрчсөн байгаа юм. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахад захиргааны байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээ талаас нь дүгнэлт хийгээгүй. Гомдлын дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх найм дахь удаагийн хурал болох гэж байна. Хариуцагчаар УОК-оос хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон" гэсэн юм. 

Мөн тэрээр гарсан зардлын тухайд "21 хоног тусгаарлан ажиглах хугацаанд 1,075,000 төгрөг төлсөн иргэн бий. 15 удаагийн шийдвэрээр тусгаарлан ажиглах хоногийг 3, 7, 10 гэх мэт харилцан адилгүй байдлаар тогтоосон байдаг. Энэ хугацаанд иргэдийн тусгаарлалтын байранд төлж байсан мөнгө нь харилцан адилгүй. УОК-оос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус, хуульд нийцэхгүй гэдэг нь тогтоогдвол тусгаарлагдаж байсан иргэд маргах боломжтой. Ингэхдээ өөрийн баримтаар нотлогдох зардлаа нэхэмжилж болно" гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 52 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 4 цаг 9 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 цаг 13 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 4 цаг 18 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 22 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 4 цаг 36 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 4 цаг 42 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 6 цаг 26 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 6 цаг 45 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 4 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 7 цаг 6 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top