x

М.Чулуунцэцэг: Долларын ханш надад нөлөөлөөд сүйд болохгүй гэж боддог байлаа. Гэтэл...

Долларын ханш иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжиллаа. Өдрийн 14:00 цагийн үед ‘’Бөмбөгөр’’ худалдааны төвийг зорив. Тэнд хүмүүсийн хөл хөдөлгөөн сийрэг худалдан авалт хийх иргэд багасчээ. Монголбанкны есдүгээр сарын 21-ний өдрийн валютын ханшаар ам.доллар 3265.77 төгрөгийн үнэтэй байна. Харин валют арилжааны Найман шарга төвд 3415 төгрөг хүрчээ. Энэ нь Монголбанкнаас зарласан ханшнаас 200 төгрөгөөр илүү үзүүлэлттэй байгаа юм. Ингээд “Бөмбөгөр” худалдааны төвд ахуйн бараа худалдаалагч О.Эрдэнэтуултай ярилцлаа.

-Долларын ханш өссөн нь таны худалдаанд нөлөөлж байна уу?

-Долларын ханш өссөн нь амьдралд маш их нөлөөлж байна. Урдаас бараагаа татахад хэцүү болж байгаа. Үнэ нь 20-30 хувиар өссөн тул хүмүүс худалдан авалт хийхэд хэцүү байна. Ирэх сараас мөн өснө гэсэн сураг дуулдаж байна шүү.

-Иргэдийн худалдан авалт буурсан уу?

-Урьд жилүүдийнхийг бодвол хамаагүй буурсан. Хичээлийн шинэ жилийн үеэр зах битүү хүнтэй байдаг бол энэ жил тэгсэнгүй, мэр сэр хүмүүс л цөөн үйлчлүүлэх боллоо.

-Та хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ. Ашиг олж чадаж байна уу?

-Бараа татан авалтаа ч хийж чадахгүй мөнгөгүй болоод байна. Иргэд ч ахуйн бараа барагтаа авахаа больчихлоо. Арай л гэж түрээсээ төлж байна. Лизингээ ч төлж чадахгүйд хүрээд амьдрал улам доошилсоор байна шүү.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Ар гэрээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Нөхөр төрийн албан хаагч. Урьд нь хоёр хүний цалингаар хангалттай болгодог л байлаа. Гэтэл өдөр ирэх тусам л юмны үнэ нэмэгдэж, бараа ирэх тоолонд нэмсээр байгаад өөрсдөө ч зарж байгаа барааныхаа үнийг мэдэхээ байхад хүрээд байна. Манайх ам бүл дөрвүүлээ. Бид хоёр хүний цалингаар арай гэж хүргэж байна. Хүргэж ч гэж хүрэхээ ч байлаа. Гэтэл ганц бие өрх толгойлсон ээж, аавууд хэрхэн болгож байгаа бол. Үнэндээ ханшийн зөрүү бараа материал бүрт тусч байна гэв.

Хуучин “Бөмбөгөр” худалдааны төвөөс гараад “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөр оров. Бас л худалдан авагчгүй, хөл хөдөлгөөн бага, худалдагчид хийх зүйлгүй утсаа оролдон сууцгаах аж.

Тус худалдааны төвийн бичиг хэргийн худалдагч Ц.Хэрлэн ярихдаа “Бараагаа татахад хүндрэлтэй байна. Барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хичээлийн шинэ жилийн үе өнгөрсөн болохоор худалдан авалт бага байна. Есдүгээр сарын 1-нээс өмнөх хэд хоногт овоо орлого ороод түрээсээ өгөөд боломжийн байсан. Одоо бол бичиг хэрэг худалдан авалт багассан. Ер нь хүмүүсийн худалдан авах чадвар бага болжээ. Гар дээр бэлэн мөнгөтэй хүмүүс ховор байна. Өрнөөс өр, зээлнээс зээлний хооронд л амьдарч байна. Энэ хэцүү байдлаас хэзээ гарах юм бол доо” гэв.

Ингээд тус төвөөр үйлчлүүлж байсан иргэн М.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Та юу худалдаж авав. Үнэ нь өөрчлөгдөж үү?

-Ахуйн бараа худалдан авч байна. Нойлын цаас, угаалгын нунтаг, саван зэрэг ахуйн барааны үнэ хоёр дахин нэмэгджээ. 1000 төгрөгөөр авдаг зүйлээ 1200 төгрөгөөр авлаа. Удирдлаганы жижиг батерей 2-3 сарын өмнө 1000 төгрөгөөр авч байсан юм, гэтэл одоо 1500 төгрөг гэж байх шив дээ.

-Та ямар ажил хийдэг вэ. Долларын өсөлт танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би бага ангийн багш мэргэжилтэй. Цалингаараа л амьдардаг. Доллар надад нөлөөлөөд сүйд болохгүй байх гэж боддог л байлаа. Гэтэл өдөр бүр худалдан авдаг талх, сүүний үнэ нь нэмэгдээд байх юм байна шүү дээ. Тэгэхээр тэр долларын өсөлт, үнийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал гээч нь юм болов уу л гэж бодох боллоо.

-Хэдэн жил багшилж байгаа вэ. Цалин нь амьдралд тань хүрэлцэж байна уу?

-Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Үнэндээ ганц хүний цалин гурван биед хүрэлцэхгүй байна шүү дээ. 11 жил багшиллаа. Энэ маягаар байвал ажил хийгээд ч хүүхдүүдээ тэжээж хүчрэхгүй модоо барих нь. Ингэж удаан тэсэхгүйгээс хойш хүүхдүүдээ ээждээ үлдээгээд Солонгос явж ажилладаг юм уу гэж бодох болсон доо гэв.

“Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөс гараад “Тэди” гар утас худалдааны төвийг зорив. Тэнд утас зардаг лангуунуудаар хүнгүй боловч засвар үйлчилгээнийх нь төвөөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Тэди” гар утас худалдааны төвийн лангуу түрээслэгч ярихдаа “Утасны үнэ өсөөгүй ч худалдан авалт бага байна. Долларын ханш өссөн нөлөөлөл нь одоохондоо мэдэгдэж буй юм алга. Гэхдээ хүмүүс утас авахаасаа илүү засуулахаар их ирдэг болсон. Өөрөө харсан биз дээ, утас зардаг лангуугаар хүнгүй хэрнээ засварын давхарт дүүрэн хүн байгаа биз дээ. Тэгэхээр утас авах чадваргүй нь шууд харагдаж байна л гэж бодоод байна” хэмээв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 8 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 12 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 26 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 32 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 2 цаг 16 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 2 цаг 35 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 2 цаг 56 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 43 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 20 цаг 8 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 20 цаг 22 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 25 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 20 цаг 27 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 20 цаг 46 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 22 цаг 31 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 22 цаг 32 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 22 цаг 43 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 12 цаг 17 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top