x

“Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Төсвийн байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн удирдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед төсвийн бодлогын шинэчлэлийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хэлэлцүүлгийн ил тод байдлыг хангахад Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Эдийн засгийн реформын бодлогын чухал асуудал бол төвлөрлийг сааруулах асуудал юм. Үндсэн хуулийн 58.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.” гэж заасан. Иймд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулиар татварын болон орон нутгийн эрх хэмжээг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон нь төсвийн бодлогын шинэчлэлийг хийхэд чиглэгдсэн. Төсвөө бүрдүүлдэг, өөрсдөө захиран зарцуулах эрх хэмжээг илүү болгосноор татвар, төсвийн орлого болон зардлын шинэчлэлийг хийх нь илүү үр дүнтэй гэж бид үзсэн. Үндсэн хуулийн үзэл санаа ч ийм байсан.

Монгол Улсын Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрснээс 28.7 их наяд төгрөг буюу 88.6 хувь нь Засгийн газрын гадаад өр, үлдсэн 3.7 их наяд төгрөг буюу 11.4 хувь нь Засгийн газрын дотоод өр, Засгийн газрын баталгаа, концессын өр, орон нутгийн зээллэг байна.

Ийм байдлаар цааш явж болохгүй нь нэгэнт тодорхой байгаа. Тиймээс юу хийх, ямар бодлого баримтлах, төсвийн сахилгыг хэрхэн хэрэгжүүлэхээ нэг мөр шийдэж, түүнийгээ урт хугацаанд тогтвортой мөрдөх нь чухал байгаа юм.

Дэлхий нийтэд хил гаалийн хязгаарлалт, хөл хорио, геополитикийн зөрчилдөөнтэй асуудлууд байгаа хэдий ч 2023 оноос эхлэн манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх, Оюутолгойн далд уурхайн олборлолтоос олох орлого нэмэгдэх зэрэг эерэг дүр зураг харагдаж байна. Гэхдээ өөдрөг ирээдүй байна хэмээн тайвширч, урьдын хэвээр өрийн дарамтад амьдарч болохгүй.

Тиймээс төсвийн бодлогын хувьд ойрын хугацаанд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.

1. Төсвийн орлогыг боломжтой бүх түвшинд нэмэгдүүлэх;

Үүний тулд:

  • Экспортлогч орон болох зорилтоо бодитоор хэрэгжүүлэх;

  • Гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит өгөөж өгөх төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг болох;

  • НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах

  • Тансаг хэрэглээнд татвар ногдуулах;

  • Инфляцыг бууруулахад дэмжлэг болох, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх, эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх;

  • Нэмүү өртөг өндөртэй салбаруудын хөгжлийг дэмжих;

  • Хөрөнгийн зах зээл, түүний дотор дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх нь чухал байна.

2. Зардлыг бууруулах нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөн.

Үүний тулд:

  • Халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах;

  • Хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох;

  • Хэмнэлтийн хуулийг бүх түвшинд хэрэгжүүлэх;

  • Хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.

зураг

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдвээр үргэлжлүүлэв. Тэрээр, өнөөдрийн хэлэлцүүлгээр эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид төсвийн бодлогын шинэчлэл хийх чиглэлээр оновчтой санал санаачилга, үр дүнтэй шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд Макро эдийн засгийн нөхцөл байдал, тулгарч байгаа зарим эрсдлүүд; Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, төсвийг сайжруулах шаардлага; 2023 оны төсвийн хуулийн хүрээнд анхаарах зарим асуудлууд; Төсвийн бодлогын болон засаглалын эрх зүйн шинэчлэлийн санал сэдвийн хүрээнд итгэл тавилаа.

зураг

зурагзураг

зурагзураг

зурагзураг

Үргэлжлүүлэн Дэлхийн банкны суурийн төлөөлөгч Андрей Михнев “Төсвийн нэн тэргүүн реформууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр итгэлдээ, Дэлхийн банк нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк болоод бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг хуваалцах боломжийг олгохоор хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Төсвийн шинэчлэл хийх нь цаг хугацааны хувьд нэн чухал асуудал болоод байна. Иймд гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалах бус цаг хугацаатай уралдах шаардлага бий болж байна. Мөн төсвийн бодлогын шинэчлэлийг хууль эрх зүйн актуудтай нягт уялдуулж, тууштай, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэв.

зураг

Дараа нь Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдалд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг сэдвээр итгэл тавьсан юм. Тэрбээр төсвийн бодлогод тохиргоо хийх зайлшгүй шаардлага болон бүтцийн реформ хийх шаардлагыг итгэлдээ онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Төсвийн хувиарлалтыг Норвег улсаас жишээ авч хэрэгжүүлэх
    2022 оны 09 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 12 цаг 38 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 12 цаг 45 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top