x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс эхэлье

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Ээлжит бусаар яаравчлан хэлэлцэх ёстой асуудал нь мэдээж өнгөрөгч долоо хоногт /2022.08.16/ Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр. Цэцийн их суудлын шийдвэр гарсан учраас УИХ өнгөрөгч 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийнхөө зарим хэсгийг хүчингүй болгоно. Дараа нь мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал яригдана. Баахан УИХ-ын гишүүн сайд нар гарч ирэх юм биз дээ. Бүр Цэцийн шийдвэр гарахаас ч өмнө хувь хувийнхаа пиарыг явуулаад эхэлчихсэн нөхөд ч олон бий.

Цэцийн шийдвэр гарснаас хойш хуульч, судлаачдын дунд “Үндсэн хуулийн цэцийн сүүлийн шийдвэр урьд өмнө байгаагүй муу жишиг болов. Үндсэн хуулийг хулгайлах дараа дараачийн хулгайн үүдийг нээлээ” хэмээн ярьж, бичиж байгаа. Урьд өмнө байгаагүй муу жишиг болсон уу гэвэл болсон. Цэц хэдийгээр улс төрийн бохир захиалга гүйцэлдүүлэх нь хэвийн үзэгдэл болчихоод байсан ч гэлээ арай ч саяных шиг “Үндсэн хуулийн зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг эргүү шийдвэрийг урьд өмнө хэзээ ч гаргаж байсангүй. Харин Үндсэн хуулийг хулгайлдаг байсан уу гэвэл байсан. Үндсэн хуулийн үзэл санаа, утга, үр дагаврыг бүр маш олон удаагийн үйлдлээр хулгайлж, хумсалж ирсэн. Тэр нь ужиг өвчин болоод өнөөдөр ийм байдалд хүрч байна.

Тэгэхээр өнөөдөр эрх барьж байгаа нам, улс төрийн хүчин үнэхээр л Үндсэн хуулийг сайжруулья, засч залруулья гэж байгаа бол түүнийгээ Үндсэн хуулийн цэцээс эхлэх ёстой болсныг өнгөрсөн удаагийн Цэцийн дүгнэлт харууллаа. Цэцийг улс төрөөс ангид байдлаар яаж ажиллуулах вэ, ямар арга зам, хуулийн механизм хэрэгтэй вэ гэдгийг бодож тунгаах цаг болж. Тэгэхгүйгээр цааш явбал Үндсэн хуульд ямар ч сайн, саар өөрчлөлт хийсэн ялгаагүй, хэдхэн хүний гарын үзүүрээр унаж, нурах, тэр нь явсаар Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх мэдлийг парламентаас булааж авах нөхцөл байдал бий болчихоод байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь зөвхөн ард түмнээс сонгогдсон парламентад бий, Цэцэд ийм эрх мэдэл байхгүй, байх ч ёсгүй гэдгийг санах ёстой.  

Эрх баригч намын хоёр дахь удаагаа зарлаад явж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд парламентын чадавхийг нэмэгдүүлэх (гишүүдийг тоог нэмэх), сонгуулийн тогтолцоог сайжруулах (пропорциональ элементийг хуульд оруулж ирэх), Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болж, УИХ-ыг тараах эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөх зэрэг асуудлууд багтаж байгаа. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр (хамгийн багадаа 100-150 болгох) одоо яригдаад байгаа “давхар дээлний” асуудал алга болж, парламент нь Засгийн газартаа бүрэн дүүрэн хяналт тавьдаг болно, Засгийн газраасаа хараат байхаа болино. Парламент хууль тогтоох, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх чадамжтай болно. Парламентын гаргаж байгаа шийдвэрт хувь улстөрчийн, хэсэг бүлгийн нөлөө, авилга, сонирхлын зөрчил үйлчлэхээ болино. Бүрмөсөн алга болохгүй л байх л даа, ядаж л багасна. Нэг хэсэг нь авилгад автаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэлээ гэхэд нөгөө хэсэг нь эсэргүүцээд босдог, дараад авдаг тийм чадавхитай болно гэсэн үг. Хуулийг хууль зөрчимтгий хэсэгт нь зориулж хийдэг энгийн дүрмийг санах ёстой. Нэг хэсэг нь нийтийнхээ эрх ашиг, зарчим, үнэт зүйлийг битгий дэвслээсэй гэсэндээ.

Хоёрдугаарт, сонгуулийн пропорциональ системийг оруулж ирэх нь сонгогч нэг бүрийн санал гээгдэхгүй байх, цөөнхийн саналаар олонхийг дарангуйлдаггүй болох (нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан нэг нам сүүлийн хоёр сонгууль дараалан эрх барьж байгаа), парламентад олон намын төлөөлөл орж ирэх, ингэснээр аливаа асуудлыг олон урьгальч үзлээр олон талаас нь шүүн хэлэлцэж, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Дээр нь сонгуулийн зардлыг бууруулж, улс төрийн эрүүл өрсөлдөөнийг бий болгох, улс төрийн нам бодлогоороо өрсөлдөж, сонгогчийн итгэлийг олох, шалгуурыг давах, сонгогдсон хугацаандаа бодлого нь тогтвортой байх, хувь улстөрчдийн тоглолтод хөтлөгдөхгүй байх, хамгийн гол нь сонгуулиар байгуулсан Засгийн газар нь бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх боломжийг олгодог.

2012-2016 онд ажилласан АН-ын хоёр Засгийн газраас хамгийн сайн ажилласан (хуулийн шинэчлэл, боловсролын шинэчлэл гэх мэт) нь Н.Алтанхуягийн Засгийн газар гэж үнэлэгддэг. Учир нь 2012 оны сонгуульд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн системийг ашигласан. УИХ-ын 76 мандатын 28 нь намын жагсаалтаар нэр дэвшиж гарч ирдэг болсноор УИХ-ын болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа тогтвортой явж ирсэнд байдаг. Түүнээс биш Н.Алтанхуяг сайндаа биш юм. Н.Алтанхуягийн хувьд “Манай нам засгийн эрх авсан тохиолдолд Сангийн сайд нь энэ, Хууль зүйн сайд, Боловсролын сайд нь тэр, тэр байх юмаа. Тийм тийм бодлогыг энэ, энэ хүмүүс хэрэгжүүлнэ” гэдгээ ил зарлаад сонгуульд оролцсон. Сонгогчид түүнд нь итгэж санал өгсөн.

Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Үндсэн хуульд “давхар дээлний” асуудал орж ирсэн бол Н.Алтанхуяг УИХ-аас томилсон сайд нараа гишүүнээс нь чөлөөлөөд жагсаалтын ард бичигдсэн нэр дэвшигчдийг УИХ-д оруулж ирээд явахад УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт, саад бэрхшээл гарч ирэхгүй байлаа. Нөхөн сонгууль явуулахгүй, илүү зардал, цаг хугацаа үрэхгүй. Пропорциональ тогтолцооны бас нэг давуу тал энэ.

Гэтэл өмнөх дөрвөн жилд яасан бэ? Парламентын 76 гишүүний тал нь сайд болох хүсэлтэй. Талын талыг нь сайд болгоод оруулаад ирсэн чинь үлдсэн тал нь бослого гаргаад Засгийн газраа огцруулаад явсан. Нөгөө Н.Алтанхуягийг элдэвлээд давхар дээл нөмрөөд гудамжинд гарсан нөхөд бүгдээрээ давхар дээл нөмрөөд Засгийн газарт орсон. Аргаа бараад Үндсэн хуульд өөрчлөлт хийж, давхар дээлийг хориглоод сонгуульд орсон чинь өнөөдөр эргээд Цэцэд гомдол гаргаад, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргуулаад давхар дээлээ нөмрөх гэж байна.

Нэгдүгээрт энэ бол сонгуулийн тогтолцоонд асуудал байгаа, хоёрт парламент чадамжгүй байгаагийн шинж. Сайд болно гэж итгэсэн хорин хүн бослого гаргаад парламентын баталсан Үндсэн хуулийг уландаа гишгэж байна. Хэрэв парламент 100, 150 гишүүнтэй байсан бол тэр хорин хүний шунал, хүсэл юу юм.

Тийм болохоор парламентын чадамжийг нэмэгдүүлэх буюу гишүүдийн тоог өсгөх, сонгуулийг тогтолцоог өөрчлөх буюу хувь тэнцүүлсэн системийг оруулж ирэх асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол амин сүнс нь. Дээр нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох. Хэрэв тэгэхгүй бол үе үеийн Ерөнхийлөгч нар “Ард түмнээс сонгогдсон” гэдэг нэрийн дор парламент, Засгийн газрыг дотроос нь идээд дууслаа.

Гэвч эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд эхлээд Үндсэн хуулийг хулгайлж байгаа Үндсэн хуулийн цэцийг өөрчлөх ёстой болж байна. Хэрэв тэгэхгүй бол ямар ч сайн өөрчлөлт хийгээд Үндсэн хуулийн цэц дээр очоод унаж тусдаг, Үндсэн хуулийн цэц нь өөрөө Үндсэн хуулийнхаа дээр гарч суудаг, Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох эрх мэдлийг Цэц хэрэгжүүлдэг байдал жишиг болж тогтлоо. Үүнээс илүү яаж дордох вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 4 цаг 17 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 26 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 30 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 34 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 5 цаг 8 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 43 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top