x

“Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа улам эрчимтэй явагдаж байна. Тэдгээрийн нэг нь эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлого бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагууд үүнийг ихээхэн дэмжиж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг гэж үздэг хэмээн хууль санаачлагч танилцуулав.

Тэрбээр, энэ хүрээнд улсуудын Засгийн газраас эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоо болон эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын зорилготой уялдан эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж (англ. women-owned business), эмэгтэй эзэнтэй жижиг бизнес (англ. women-owned small business) зэрэг эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо олон улсын бизнесийн практик, эрх зүйн орчны хүрээнд бий болж байна.

Гэтэл Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрчээ.

Угтаа Монгол Улс Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /1966/-ын оролцогч улсын хувиар тус пактын 3 дугаар зүйлд “эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах ...”, мөн пактын 7 дугаар зүйлийн i дэх хэсэгт “...эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгох” гэж тус тус заасныг биелүүлэх үүрэгтэй юм.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн “Монгол Улсад Ковид-19 цар тахлын охид эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн амьдралд үзүүлж буй нөлөөллийн судалгаа”-нд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Түүнчлэн, эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг тодорхойлсон хуулийн албан ёсны тодорхойлолт байдаггүй. Хуулиар энэхүү тодорхойлолтыг баталгаажуулснаар хүйсээр ангилсан тоон мэдээллийн санг бий болгож улмаар энэхүү тоон мэдээлэлд үндэслэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно. Эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан техникийн туслалцаа, бизнесийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулах болон бизнесийн тохирсон загвар гаргах талаар дэмжлэг үзүүлэхүйц зөвлөх үйлчилгээ үгүйлэгдэж байна” гэжээ.

УИХ-аас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” (ЖЭТБХтХ)-ийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр “эдийн  засгийн  үр  ашиг  багатай,  эздийн  өмч  давамгайлдаг,  нэмэгдэл  өртөг багатай салбаруудад эмэгтэйчүүд голчлон ажиллаж байгаа бол эздийн өмч өндөртэй, мөн цалин өндөртэй салбаруудад эрэгтэйчүүд голчлон ажиллаж байна” гэжээ.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж, ахуй нэгжийн 58 хувь нь эрэгтэй захиралтай байгаа бол орлого нэмэгдэх тусам эрэгтэй захирлын эзлэх хувь 72 хувь болж өссөн байх бөгөөд 200-аас дээш ажилтантай аж ахуйн нэгжийн 71 хувь нь эрэгтэй захиралтай байна. Үүнээс бичил, жижиг түвшний аж ахуйн нэгж дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдтэй ойролцоо боловч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, ажилтны тоо нэмэгдэх тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгааг харж болно.

Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоог тодорхойлохын тулд эмэгтэйчүүдэд чиглэсэн эрх зүйн тусгайлсан зохицуулалт байгаа эсэхийг харгалзан үзэхээс гадна бизнесийн өмчлөлийн бүтэц дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувь, бизнесийн салбарт удирдах болон хяналтын түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо зэргийг хүйсээр ангилсан статистик тоогоор тодорхойлох шаардлагатай болдог.

Хэдийгээр манай улс хүйсээр ангилсан албан ёсны статистик мэдээлэл гаргах, бүртгэх асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хуульчилсан боловч бизнес эрхлэгч эмэгтэй гэдэгт юуг хамааруулах тодорхойгүй байгаатай холбоотойгоор тус хуулийн уг асуудалтай холбоотой зохицуулалт хангалттай түвшинд хэрэгжих боломжгүй байна.

Олон улсын туршлага, зөвлөмжөөс үзэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хүйсээр ангилсан бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилтийн, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх юм.

Бизнесийн салбар дахь жендэрийн ялгааг илүү нарийвчлан үнэлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн, оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг тодорохойлох зарим хууль эрх зүй, бодлогын таатай орчинг бий болгох шаардлага үүссэн. Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар нэгдсэн ойлголттой болох, мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох, оновчтой, цогц орчинг бүрдүүлэх эрх зүйн томоохон шинэтгэлийн суурь болох “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top