x

Ханиаднаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан ханиад томуунаас хэрхэн  урьдчилан сэргийлэх вэ? 

Хүн жилд дунджаар хоёроос таван удаа ханиадны нянд өртдөг аж. Ханиад хүрсэн бол долоогоос есөн өдрийн хугацаанд үргэлжлэх бөгөөд бид амьдралынхаа таван жилийг ханиаж найтааж өнгөрүүлдэг байна. 

Халдварт өвчин болох грипп, ангина, хөхүүл ханиад нь голдуу халуун чанарын өвчин үүсгэдэг бөгөөд гэнэт өндөр халуурч, толгой өвдөж, дотор муухайрч, хамар битүүрэх, нус нулимс гоожих, ханиалгах, найтаалгах, хомхой долоох, хоолой өвдөж хавдах, цээж хүнд оргиж, хатгуулах, хөлрөх гэх мэт шинж тэмдгүүдээс илэрнэ.

Ханиаднаас хэрхэн сэргийлэх вэ?

• Даарч хөрөхгүй, дулаан хувцаслаж явах

• Хөлөрч яваад салхи цохиулахгүй байх

• Ханиад томуу ихтэй үед олон нийтийн газраар аль болох цөөн явах

• Гэрээ агааржуулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, утаа хиншүү хярвас, тоос шороо бужигнуулахгүй байх.

• Чанартай халуун бүлээн хоол цайгаа тогтмол цагаар идэж уух

• Ханиадтай хүнтэй хамт байгаа үед амны хаалт зүүх, жимсний халуун шүүс, халуун аарц, зөгийн балтай халуун сүү уух зэргээр дархлаагаа сайжруулах

• Хэт ядартлаа ажиллах, нойр хоол муутай явах, уурлаж бухимдах зэргээс бие суларч дархлаа муудаж, өвчлөх нөхцөл бүрддэг тул биеэ гамнаарай

• Биеийн өвчин эсэргүүцэх чадвараа алдахаас сэргийлж чадвал халдвар таныг тойрон одох болно.

Ханиад хүрсэн анхны шинж тэмдэг:

• Хамар шархирах, найтаах, битүүрэх,

• Хоолой сэрвэгнэж ганц нэг ханиалгах

• Толгой өвдөх, бие арзайх,

• Хоолой өвдөж, халуурах

 

Ханиаднаас сэргийлэх 10 арга

- Олон улсын тэргүүлэгч эмч нар хүйтэн сэрүүний улиралд ханиаднаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ -

Ханиадны вирус маш олон янз, ойролцоогоор 200 гаруй төрөл байдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ төрөл бүр нь хэлбэрээ өөрчилж, мутацад ордог учраас эмч нар тэр бүр тохирох эмийг олж бичиж чадахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлвэл хэтэвчинд ч хэмнэлттэй юм.

Харин хэрхэн сэргийлэх вэ? Европын тэргүүлэгч дархлаа судлаачид намар өвлийн улиралд ханиаднаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж гаргажээ. 

1. Хамраа дулаан байлга 

Доороосоо даарахгүй байхыг эмч нар зөвлөдөг. Харин Кардиффын их сургуулийн амьсгалын замын өвчний судалгааны төвийн профессор Рон Эклз  намар өвөл ханиад хүрэх нь хамраа дааруулсантай холбоотой хэмээжээ.

Гагцхүү энэ эрхтэн агаар дуслын замаар дамждаг вирусын халдварын гол хаалга болж өгдөг. Температур буурснаар цусны эргэлт удааширч, “таагүй зүйлээс” организмыг хамгаалдаг цусны дархлааны эд маш багаар микробтой хамт ордог. Тиймээс эмч нар зөвхөн хөлөө төдийгүй хамраа ч дулаан байлгахыг зөвлөж байна.

Тэгэхээр та хүйтний улиралд хамраа ороолтоороо хааж, өрөө тань хүйтэн бол халуун кофе, цай уух хэрэгтэй. 

2. Байнга гар барих хэрэггүй 

Хүмүүс хоорондоо мэндлэхдээ гар барилцдаг. Харин ханиадны улиралд аль болох энэ мэндчилгээнээс зайлсхийхийг эмч нар зөвлөж байна. “Гар барихдаа удаан, чанга барих тусам микроб нэг биетээс нөгөө рүү илүү дамждаг” гэж Аберистуитын их сургуулийн биохимийн профессор Дэвид Видворт сануулсан байна.

Мэдээж алганы арьсаар дамжин нян орно гэж байхгүй, харин хүмүүс гар барьсныхаа дараа гараа амандаа хүргэж, хамар, нүдээ мааждаг. Ингэснээр нян нулимсан бүрхэвчинд хүрч, халдвар дотогш тархах нөхцөл бүрддэг аж.

Гар барилцсан хүн ханиаж, найтааж байвал гараа нэн түргэн угаах хэрэгтэй. Гэхдээ ханиад хүрсэн хүнд эхний өдрүүдэд шинж тэмдэг ажиглагддаггүй гэдгээрээ аюултай байдаг. 

3. Хувцсаа халуун усанд угаа 

Заримдаа бид цахилгаанаа хэмнэх гэж угаалгын машинаа бага температур дээр тааруулж, хувцсаа хүйтэн уусанд угаадаг. Харин ханиадны улиралд хувцсаа доод тал нь 40 хэмийн халуун усанд угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Чухамхүү ийм температурд олон нийтийн газар ханиад томуу туссан хүмүүсийн дунд байсан хувцсанд наалдсан нян үхдэг гэнэ. 

4. Амттан бага ид 

Намрын сэрүүнд хоолойгоо өвтгөж, хамрын ханиад тусахгүйн тулд сэтгэл санаагаа бялуу, чихэр идэж өргөх биш харин амин дэмээр баялаг алим, усан үзэм, цитрусын төрлийн жимснүүд идэхийг зөвлөж байна.

Америкийн Калифорни мужийн Лома Линдагийн их сургуульд явуулсан судалгаанаас харахад бялуу, сүмс зэргээр дамжуулан өдөрт 100 грамм элсэн чихэр хэрэглэж байсан хүмүүсийн биеийн хамгаалах хүч нь буурчээ. Амттан илүүдвэл бидний биеийн дархлааны эд нянг саатуулж, устгах чадвараа алддаг.
Энд сануулахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 25 грамм буюу таваас дээшгүй цайны халбага элсэн чихэр хэрэглэхийг зөвлөдөг юм. 

5. Найман цагаас багагүй хугацаанд унтаж амар 

Америкийн Йелийн их сургуульд хийсэн судалгаагаар нойр дутуу бол дархлааны TLR 9 генийн ажиллагаа алдагддаг болох нь тогтоогджээ. Хоногт долоогоос бага цаг унтдаг хүмүүс наймаас дээш цаг унтдаг хүмүүстэй харьцуулвал ханиад хүрэх эрсдэл нь гурав дахин их байдаг гэнэ.

Хэдийгээр хангалттай унтсан ч шөнө тавгүйтэж хар дарвал мөн л таагүй нөлөөтэй. Тиймээс унтахын өмнө салхилж, шингэн зүйл бага уухыг эмч нар зөвлөжээ. 

6. “Хоёр суудлын дүрэм”-ийг баримтал
 

Ханиаж, найтааж байгаа хүнээс хоёр суудлын зайнаас дотогш зайнд байгаа бол халдвар авах эрсдэл өндөр болохыг Австралийн Канберрагийн их сургуулийн судлаачид тогтоосон байна.
​Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа ханиалгаж байгаа хүнээс хол суухыг эрдэмтэд зөвлөж байна.

Хэрэв та найтааж байгаа хүнтэй машинд цуг 90 минутаас дээш хугацаанд явбал ханиад хүрэх магадлал 99.9 хувьтай гэж судлаачид баталж байна. Харин энэ үеэр цонхоо онгойлговол халдвар авах эрсдэл 20 хувиар буурдаг гэнэ. 

7. Гарын цаас, гар ариутгагчийн оронд саван, ус хэрэглэ 

Хүмүүс одоо гараа ариутгахдаа чийгтэй гарын цаас, эсвэл гар ариутгагч хэрэглэн, гарын ариун цэвэр сахих болсон. Гэхдээ гар олон нийтийн газар зэрэг бохир орчинд явсан үед эдгээр хэрэгсэл нь хамгаалж чадахгүй гэж эрдэмтэд сануулж байна. “Хэдийгээр ариутгагч 80 хувь хүртэлх спиртийн агууламжтай ч ханиад, томуу үүсгэгчдийг бүрэн устган таны гарыг гүйцэд цэвэрлэж чадахгүй. 

Харин хамгийн найдвартай арга бол гараа савантай усаар угаах. Олон нийтийн газраар явж ирснийхээ дараа заавал ингэж угаах хэрэгтэй” гэж доктор Лиза Акерлей зөвлөжээ.

8. Давстай усаар хамраа угаа 

Давстай усаар хамраа угаах нь хамарны хөндийд олон тооны нян үлдэх эрсдлийг бууруулдагболохыг Пенсильваны их сургуулийн судлаачид тогтоожээ. Ийнхүү хамраа угааснаар бие махбодод нян нэвтрэх боломжгүй болно. 

9. Хэт  ачаалал өгөхгүйгээр спортоор хичээллэ 

Фитнес болон явган алхах, ажил, гэртээ их алхах нь дархлааны системийг дэмждэг. Гэхдээ эрч хүч их шаарддаг спортоор 90 минутаас дээш хугацаанд хичээллэвэл стрессийн гормон эрс нэмэгддэг болохыг Английн Лафборогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон гэнэ.

Түүний зэрэгцээ организмд дархлааны хариу үйлдлийг дардаг үрэвслийн эсрэг бодисууд үүссэнээр ханиадны нянд өртөмтгий болдог аж. Тиймээс биедээ хэт их ачаалал өгөлгүй биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд тустай. 

10. Д аминдэмээ нөх 

Колорадогийн их сургуулийн судлаачид биемахбодод Д амин дэм хангалттай түвшинд байхгүй бол дархлааны системийг дэмждэг бодисын боловсруулалт буурдаг болохыг тогтоожээ. Д аминдэм дутагдаж байгаа нь үе мөч өвдөх, их ядрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг юм байна. Энэ аминдэмийг элэг, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой. 

Ямар гам дэглэм сахих вэ?

Ханиад томууг бүрэн эдгэрсний дараа эрүүл агаарт ойр ойрхон гарах, спортоор хичээллэх, дулаан байж, ажил амралтын дэглэмээ сахиж, хэт ядартлаа ажиллах, нойр хоол муутай даарч хөрч явахаас зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа хөлстэй байж нимгэн хувцастай, малгай ороолтгүй явж жиндэх, даарах, салхи нэвт цохиулах нь бүрэн чангарч сэргэж амжаагүй, сул биеийг дахин өвчлүүлэх шалтгаан болдог.

Хоол цайгаа тодорхой цагт идэж ууж байх нь биеийн тамир тэнхээг алдахгүй байх үндсэн арга юм.

Уушгиа эрүүл байлгахын тулд эрүүл агаарт явган явах, уул өөд өгсөх, гүйх сайн. Мөн шүршүүрт орохдоо эхлээд даралттай халуун усаар цохиулж, дараа нь хүйтэн усаар цохиулж, дахин давтах маягаар усан массаж хийхэд бие чийрэгждэг.

Оройд хөлөө байнга угааж, хөлийн улны иллэг хийх, өглөөд амьсгалын дасгал, бие сэргээх дасгал хөдөлгөөн хийж хэвших нь бас өвчлөхгүй явах боломжийг нээж өгдөг. Хөлсөө гартал идэвхтэй хөдөлгөөн хийж байх нь бие эрүүл чийрэг байхад тустай.

Ханиад томуугийн дэгдэлт ихтэй үед хоолойгоо өдөрт 2-3 удаа содтой бүлээн усаар зайлах, эсвэл тамедины ам зайлах уусмалаар амны хөндий, хоолойгоо зайлж байвал халдвар авахаас сэргийлдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 20 цаг 20 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 20 цаг 22 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 20 цаг 23 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 20 цаг 24 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 20 цаг 26 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 20 цаг 27 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 20 цаг 29 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 29 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 20 цаг 31 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ Өчигдөр 13 цаг 44 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр 13 цаг 44 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа Өчигдөр 13 цаг 42 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав Өчигдөр 11 цаг 42 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна Өчигдөр 11 цаг 41 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ Өчигдөр 11 цаг 39 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа Өчигдөр 11 цаг 37 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм Өчигдөр 11 цаг 00 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ Өчигдөр 09 цаг 13 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа Өчигдөр 09 цаг 11 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд...
Top