x

Дэлгэцийн хамаарал хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ?

Сүүлийн үед хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид хүртэл дэлгэцийн хамааралтай болсон байна. Мэдээлэл авах, бусадтай харилцах, ажлаа хийхийн тулд гэх мэтчилэн дэлгэцтэй ойр байх олон шалтгаан байна. Бидний хайртай хүүхдүүд хүртэл эцэг эхээ харж өсөхдөө бодит зүйлээс илүү дэлгэцээс аливаа зүйлсийг хүртэж, хүлээн авч, мэддэг болж байна. Хүүхэддээ огт зурагт компьютер үзүүлэхгүй, утас бариулахгүй байна гэдэг ихэнх эцэг эхчүүдэд  боломжгүй мэт. Гэвч эцэг эхчүүд бидний заавал мэдэх ёстой зүйлс байна. 

Дэлгэцтэй хэт ойр байх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү дэлгэцийн синдром нь electronic screen syndrome (ESS) нойргүйдэл, нийгмийн тусгаарлалт, зан үйлийн асуудлууд,  мөн мэдрэлийн системд хэт ачааллыг үүсгэдэг.  Энэ бүгдээс сэргийлэхийн тулд дэлгэцтэй ойр байх цагийг багасгах нь хамгийн хялбар арга билээ.  Эцэг эхчүүд төдийгүй багш нар дэлгэцийг ихээр ашиглаж хэрэглэж байгаа нь хүүхдүүдийг ууртай, уйтгартай болох мөн дэлгэцийн хамаарлаас үүдэх ядаргаанд  ороход нөлөөлж байна. Энэ бол бидний нүдэнд харагдаж байгаа ил шинж тэмдэг. Тэгвэл хүүхдүүдийн маань тархинд юу болдог бол?

Дэлгэцтэй цагийг их өнгөрүүлэх үед тархины бүрхүүлийн духны хэсгийн үйл ажиллагаа доголддог. Энэ хэсэг нь  анхаарал төвлөрөх, сэтгэл хөдлөлийг удирдах, бусдыг ойлгох ур чадварыг хариуцсан хэсэг юм. Өөрөөр хэлбэл таны хүүхэд бодит амьдралаас тусгаарлагдаж байна гэсэн үг юм. 

Дэлгэцтэй цагийг өнгөрүүлэх нь таны хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлж байгааг хамтдаа харцгаая. 

Дэлгэцэд зарцуулж буй цаг нь тархины хөгжилд саад учруулдаг. 

Хүүхдийн  тархины хөгжил 1 нас хүртэл 300% өсч, хөгждөг. Хүүхэддээ дэлгэцээр бөмбөг харуулъя гэж бодъё. Хавтгай дэлгэцээр харж байгаа тул 2 хэмжээст дүрсийг хүүхэд харж хүртэх болно. Харин жинхэнэ бөмбөг хүүхдэд харуулвал 3 хэмжээст дүрсийг хүүхэд харж хүртэх ба барьж болно, амандаа хийх гэж хүртэл оролдоно. Харин дэлгэцэн дээр байгаа бөмбгийг барьж болохгүй, өнхрүүлж хөдөлгөж ч болохгүй. 

Дэлгэцэд зарцуулж буй цаг нь хэл ярианы хөгжилд хоцрогдол бий болгодог. 

Хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлөх хамгийн шилдэг арга бол түүнтэй харилцан ярилцах юм. Ингэх явцад хүүхэд сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, инээмсэглэл, дуу хоолойны өнгө,  биеийн хэлэмжийг анзаарч, өөрөө туршиж үздэг. Эдгээр нь хэл ярианы хөгжилд шаардлагатай цогц үйл явц юм. Хүмүүс хоорондын харилцаанаас суралцах баяр хөөрийг дэлгэц, видео, тоглоом орлож чадахгүй. 

Дэлгэцэд өнгөрүүлэх цаг нь хүүхдийн үгсийн санг багасгадаг. 

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа 1 цагт 940 үг ашигладгийг та мэдэх үү? Телевиз асаах үед юу болдог гээч. Эцэг эхийн хэрэглэдэг үгсийн тоо 770 болж буурдаг. Энэ нь хүүхэд төдий чинээ бага үг сурч байна гэсэн үг юм. 

Дэлгэцэд өнгөрүүлэх цаг нь хүүхдийн бие болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг. 

Дэлгэцээс үүдэн амьдралын буруу хэв маягтай болох нь хүүхэд, өсвөр насныхны бие физиологийн хөгжилд сөрөг нөлөөтэй байгааг олон судлаачид гаргасан байдаг. 

Нэгэн судалгаагаар өдөрт 2 цагаас илүү телевиз үзэж буй хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орж, өөрийгөө үнэлэх үнэлэмж болон сурлагын амжилт буурсан гэсэн дүгнэлт гарсан байна. 

Та хүүхдийнхээ дэлгэцтэй өнгөрүүлэх цагийг нь багасгаж, харилцан ярилцаж, бодит зүйлсийг хүртэж хүлээхэд нь анхаарч цаг гаргаарай. 

Сэтгэл судлаач Н. Рэнжмаа

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 26 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top