x

Алдаагаа засвал С.Баярцогтыг уучилна гэв

"Нэг цонх" клубын гишүүн П.Амар, Л.Ариунжолоо нар мэдээлэл хийлээ.

Тэд “Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэрээ байсныг өнгөрсөн хугацаанд ярилцсаар ирсэн. Энэ гэрээг ашиггүй гэдгийг нотлохын тулд С.Баярцогтыг буруутгасан ч, С.Баярцогт буруугүйгээ нотлох оролдлогыг удаа дараа хийж байгаа.

С.Баярцогт гэдэг хүнийг авлига авсан гэдгийг нотлохоор бид буруу аргаар тэмцээд байгаа. С.Баярцогтыг буруутайг нотлох монголчууд бидэнд ямар ашигтай вэ? “Рио тинто”-той байгуулсан гэрээ бидэнд ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй. “Рио тинто”-гийн ТУЗ-ийн дарга 2017 онд ашигтай ажилласан гээд дэлхий дахинд зарлаж байна. С.Баярцогтыг хийсэн алдаагаа засах боломжийг олгоё. С.Баярцогтыг уучилъя. С.Баярцогтод алдаагаа засах боломж байгаа” гэдгийг бид уриалж байна гэв.

П.Ариунжолоо:

-Монгол Улсын Засгийн газар Рио Тинтотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй гэрээ гэж сүүлийн 10 жилд үзэж байгаа. С.Баярцогт нь буруугүйгээ батлах гэж тайлбар тодруулга хийсэн байгаа. Тэр хүнийг буруутайг нотлох ямар шаардлага байгаа юм бэ. Тиймээс манай клубийн зүгээс уриалга гаргах гэсэн юм. С.Баярцогтыг буруугүй гэдгээ нотлох биш алдаагаа засах боломжийг олгоё. Алдаагаа засчихвал Монголчууд бид уучилна.

ЭХ ҮҮСВЭР НЬ ТОДОРХОЙГҮЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ С.БАЯРЦОГТЫН ХУВИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДСОН

П.Анар:

-Швейцарийн шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулья. 2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн "А"-н "С" компанийн дансанд нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн "А"-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан. БНХАУ-ын иргэн "А" нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан.

2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Швейцар улсын дээд шүүх хуралдаж мөнгө угаасан гэж үзэн долоон жилээр, авлигал өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар дансуудыг царцаах шийдвэр гаргасан. Давж заалдсан гомдол нь үндэслэлгүй гэж үзжээ. БНХАУ-ын иргэн А-н С компанийн дансанд 2008 оны тавдугаар сард 10 сая ам.доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам.долларын орлогын гүйлгээ хийгдсэн.

Энэ хоёр орлогын гүйлгээнд эх үүсвэрийн тайлбар хүсэхэд Банканд өгсөн тайлбартаа төмрийн хүдрийн худалдаанаас олсон мөнгө гэж тайлбарсан. Шүүхэд өгсөн тайлбартаа "D" компанийн хувьцааг "E" компанид зарсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай гэж үзсэн юм билээ. БНХАУ-ын иргэн А-н данснаас 2008 ны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын "Legend Plus Capital Limited" компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн. БНХАУ-ын иргэн "А"-н "С" компаниас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй компанийн дансаар дамжуулан С.Баярцогтын хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон.

С.Баярцогт нь тухайн үед Монгол Улсын Сангийн яамны сайд байсан бөгөөд сайд байх хугацаандаа Рио Тинто компанитай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 2011 онд Рио Тинто компани нь Африкийн Гвиней улсын төр засагт авлигал өгсан хэргээр шалгагдаж буруутай нь тогтоогдсон. Монгол Улс Рио Тинтотой хийсэн гэрээ нь харилцан ашиггүй байх үндэслэлтэй гэж Швейцарийн дээд шүүх үзэж байна. Энэхүү үйлдлүүд нь мөнгө угаалт, авлигын гэмт хэрэгт тооцогдоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 44 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цаг 19 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 2 цаг 58 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 8 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 3 цаг 15 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 4 цаг 16 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 4 цаг 19 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 4 цаг 23 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 4 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 цаг 32 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 цаг 35 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 1 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 7 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 7 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 19 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 7 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 30 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 7 цаг 35 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 7 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top