x

У.Хүрэлсүх: Казах түмний маань ахуй амьдрал аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилтаар цалгиж, Алтайн бүргэд мэт хийморьтой байг!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр "Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амар тайван аж төрж байгаа ажилч хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах түмэндээ Нарны баяр-Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өдөр шөнө тэнцэж, наран наашилж, өргөн дэлхийд урин хавар айлчилсныг өнө эртнээс тэмдэглэж заншсан “Наурыз” бол зөвхөн казах түмний төдийгүй, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаас “Олон улсын баяр” хэмээн албан ёсоор баталсан, ЮНЕСКО-гийн “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэгдсэн, нийт хүн төрөлхтний баяр юм.

Хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтах Наурызыг өнөөдөр дэлхийн олон орны 300 гаруй сая хүн ёслон тэмдэглэж, “амьтай бүхэн хөдөлж, шимтэй бүхэн ивлэх дэлгэр цаг ирлээ” хэмээн баярлаж байна.

Манай казах түмэн Нарны баяраараа “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхнээс эхтэй” хэмээн бэлгэшээж, азай буурлуудаа хүндэтгэн залж, гэр бүл, ахан дүүс, ураг төрөл, хотол олноороо учран золгож, улиран одож байгаа жилийнхээ алдаа оноог дүгнэн, ирж байгаа жилийнхээ өнгө төлөвийг хэлэлцэж, өтгөс буурлууд нь идэр залуустаа мэргэн сургаалаа айлдаж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг бэлгэдэж, эдийн дээдийг өмсөж, идээнийхээ дээжийг хүртдэг бахдам сайхан уламжлалтай.

Хүж дэлхийтэйгээ хүйн холбоотой Наурызаа угтаж казах түмэн маань булаг шандынхаа эхийг сэргээдэг, ургах нарыг угтан тосож, сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг.

Байгаль эхээ хүндлэн дээдэлдэг казах түмний олонх нь амьдран суудаг Баян-Өлгий аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 20 сая мод тарьж ургуулах ажлаа эхэлснийг өлзий ерөөлтэй Наурыз тохиож байгаа өдөр дурдахад таатай байна.

Хоёр хөрштэй хил залгаа, казах, урианхай, дөрвөд, тува үндэстэн ястан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий нутагт хөгжлийн гэрэлт ирээдүй бий.

Төв Азийн нүүдэлчдийн дунд хэдэн мянган жилийн тэртээ үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг “Бүргэдийн баяр” нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татаж, Монгол орныг дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулж байгаа нэгэн чухал өв соёл билээ.

Бүргэдийг гаршуулан дасгах, сургах, ан авлах уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэснийг бахархан тэмдэглэж байна.

Манай казах түмэн хэл соёл, ёс заншлаа унаган төрхөөр нь хадгалан үлдэж, Наурызын баяраа архи дарсгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг үлгэр жишээ уламжлалтай.

Казах түмэн хэл, соёлоо хадгалахын зэрэгцээ монгол хэл, ёс заншил, бичиг үсгээ сайтар суралцаж, Үндсэн хуулиар олгосон эрх, үүргээ бүрэн дүүрэн эдлэх учиртай.

Казах дуу хөгжим, бүжиг наадам, ширмэл хатгамал урлал зэрэг өв их уламжлалаа улам хөгжүүлж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй.

Өрнүүн хөдөлмөрч казах түмнээс маань хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан, үр бүтээлтэй ажилласан шилдгүүд үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлж олон гавьяат, алдартан төрсөнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Ажилч, хичээнгүй казах түмний маань ахуй амьдрал аз жаргалаар бялхаж, ажил үйлс нь амжилт бүтээлээр цалгиж, Алтайн бүргэд мэт хийморьтой байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!” хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 57 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 6 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 13 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 17 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 22 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 25 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 20 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 11 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 15 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 38 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 45 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 7 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 15 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 38 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top