x

"Хөгжлийн банк Сансарын хөлөг барих мөнгөөр шүдний чигчлүүр хийсэн"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай бүлгийн дарга Д.Ганбатын санаачилгатай холбогдуулан, тус банкийг шалгасан 2012-2021 оны хяналт шалгалтын дүгнэлтүүд болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонслоо.

УИХ-ыг хэрэгждэггүй хууль үйлдвэрлэдэг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ нь ч оргүй биш. Учир нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхзүйн боломж өмнө нь байгаагүй. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталснаар УИХ баталсан хуулиуддаа хяналт тавих бүрэн боломж үүссэн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат мэдээлэлдээ онцоллоо.

Дэлхийн улс орнуудын парламент долоон аргаар хуулийн хэрэгжилтээ хянадаг бөгөөд үүний нэг нь хяналт шалгалтын түр хороо байгуулах явдал юм. Энэ нь парламентаас өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраа хянах хүчтэй арга хэрэгсэл нь болдог. Түр хороог УИХ-ын нийт гишүүдийн дөвөвний нэг буюу 19 гишүүн санал гаргаснаар 5-19 гишүүнтэйгээр байгуулж болно. Түр хорооны гуравны нэг нь заавал цөөнхийн төлөөлөл байна гэх мэт парламент дахь цөөнхийн оролцоог хангах заалтуудыг УИХ-ын хяналт шалгалтын тухай шинэ хуульд оруулсан байна.

Энэ үеэр Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын талаар бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж "Хөгжлийн банк ирэх онд хоёр их наядын гадаад төлбөр төлөх ёстой. Гэтэл 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй. Монгол Улсын хэмжээнд нийт хоёр их наядын чанаргүй зээл байгаагийн 1.7 нь төрийн оролцоотой Хөгжлийн банкинд байна. Энэ нь хэдхэн зээлдэгчийн асуудал биш, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүссэн" гэдгийг онцлов.

Мэдээлэлтэй холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд байр сууриа илэрхийллээ.

Бүлгийн дарга Д.Ганбат Хөгжлийн банкыг сансарын хөлөг бүтээх хэмжээний мөнгөөр шүдний чигчлүүр дайтай ажил хийсэн гэж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, эрх баригчид хоёр яам шинээр байгуулсан бөгөөд сайд нарыг нь яаралтай томилох хэрэгтэй. Мөн ковидын хуулиа яаралтай цуцалж Гамшгийн хуулиар цаашид зохицуулж явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцсон бөгөөд тэрээр Ардчилсан намын нэр барьж даргын сунгаа зохион байгуулан орон нутгаар явж иргэдийг хууран мэхэлж, худал мэдээлэл тарааж яваа Ардчилсан намын дотоод сонгуулийн хороон дарга гэж өөрсдийгөө танилцуулж яваа И.Мөнхжаргал, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир нарыг Сүхбаатар дүүргийн Цагдаа болон АТГ-д шалгуулахаар өгөхөө мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 2 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 9 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 13 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 18 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 21 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 16 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 7 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 11 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 34 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 41 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 11 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 34 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top