x

Х.Баттулга хүчингүй тамга ашиглан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн нь хууль бус гэв

Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэр дэвшин, намын даргын сунгаанд оролцож байгаагаа зарласан нь олон хүнийг цочролд оруулаад байгаа билээ. Уг суудлаар өнөөдөр АН-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, 

"Эрx зүйт төрийг дээдэлсэн, xуулийн засаглалыг үнэт зүйлээ болгосон Ардчилсан намын нэр, албан бланк, туг, бэлэг тэмдэг зэргийг тодорxой нэр бүxий этгээдүүд хууль бусаар ашиглан Ардчилсан намын даргын сунгааг зарласан мэтээр намын гишүүд, олон нийтийг залилан мэхэлж, төөрөгдүүлэx оролдлогыг зохион байгуулалттайгаар хийж байна.

Хуулийн этгээдийн, тодруулбал Ардчилсан намын нэрийг барин залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар Ардчилсан намаас албан ёсоор Монгол улсын хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр АН-ын гишүүнчлэлээ үндэслэлгүйгээр, дүрмийн бусаар сэргээсэн, эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил тод болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаа нь манай намын эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, Ардчилсан намыг хагалан бутаргах, хүчгүй байлгах гэсэн эрх баригч намын, магадгүй гадны зоxион байгуулалттай ажиллагаа гэж хардаж байна.

Иргэн X.Баттулга нь Ардчилсан намаас сонгогдон Монгол Улсын Ерөнxийлөгчөөр ажиллаx xугацаандаа цаазын ялыг сэргээx, ШXАБ-д элсэx, төмөр замын болон гадаад бодлогын үзэл баримтлалуудыг Монгол Улсад xоxирол учруулаxуйц байдлаар өөрчлөx, Ардчилсан намын лидерүүдийг элдэв зоxиомол хэрэгт татан, үзэл санааны xоригдол болгосон зэрэг Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг үйлдлүүдийг xийж ирсэн, Ардчилсан намаар овоглоx ёс суртаxууны эрxгүй этгээд болно. Хууль ёсны Ардчилсан намын Дотоод Сонгуулийн хорооноос Ардчилсан намын даргын сунгааг зарлаагүй тул намын Үндсэн дүрмээ баримталж эрх зүйт ёсыг дээдлэн хууль бус, дүрэм зөрчсөн, АН-ын гишүүдийн эв нэгдлийг хагаралдуулах аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байхыг Ардчилсан намын нийт гишүүддээ МЭДЭГДЭЖ, УРИАЛЖ байна.

Хууль, дүрэм зөрчсөн аливаа үйлдэлтэй АН огтхон ч эвлэрэхгүй бөгөөд бид цаашид хүлээцтэй хандахаас илүүтэй тухай бүрт нь хатуу тэмцэж, хууль хяналтын байгууллагад хандаж байх болно гэдгийг АНХААРУУЛЖ байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top