x

Д.Оюунхорол: Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд казино байгуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тус тогтоолын төсөлд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, чөлөөт бүсийн газрын хэмжээг 1,000 га-аар тогтоох тухай тусгасан юм.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн жилүүдэд чөлөөт бүсийг тойрсон төрийн бодлого алдагдсан. Тиймээс 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны бүтцийг хэлэлцэн баталж, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудалд яамны хэмжээнд ач холбогдол өгч анхаарах ёстой гэж үзсэн.

Өмнө нь байгуулагдсан эдийн засгийн чөлөөт бүсүүдээс олон улсын ойлголтод дөхөж очиж байгаа нь Замын-Үүдийн чөлөөт бүс. Харин Алтанбулагийн чөлөөт бүсийн тухайд зөвхөн манай тал л газраа шийдсэн. Тэр дотор хэдхэн татваргүй барааны дэлгүүр ажилладаг бөгөөд тэнд архи, согтууруулах ундаа голчлон худалдаалдаг.

Тиймээс чөлөөт бүсүүдийг сэргээх асуудалд Засгийн газар онцгой анхаарч байгаа.

Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн, дагуул хот байгуулах бодлоготой нийцүүлэхийг зорьж байгаа.

Эдийн засаг, хөгжлийн яаманд энэ асуудал шилжиж ирснээр шийдэгдсэн нэг том асуудал нь газрын асуудал юм. Ингэсний үндсэн дээр одоо УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна.

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад төсвөөс хөрөнгө оруулах ажил маш бага. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлбэрээр шийдэгдэнэ. Харин дэд бүтцийн асуудалд Засгийн газар оролцоод явна.

Ирэх жилээс төсөв дааж чадах хэмжээгээр дэд бүтцийн асуудалд оролцоно. Түүнээс биш хот төлөвлөлтийн асуудалд аль болох төр оролцохгүйг бизнесийн зарчимд тулгуурлаж явах болно" хэмээлээ.

Харин Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол "Хөшигийн хөндийд байгуулагдах эдийн засгийн чөлөөт бүс нь онгоцны буудлыг дагасан аялал жуулчлалын бүс байж, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, мэдээллийн технологид суурилсан технологи, санхүүгийн кластер төвүүдийг байгуулснаар амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.

Одоогийн байдлаар Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаагаас өнөөдөр зөвхөн 1,000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг хэлэлцүүлж байна.

Хоёрдугаарт, чөлөөт бүсэд аялал жуулчлал хөгжүүлж, хүний урсгалыг татахын тулд казино байгуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдэг төсөөлөл бий. Энэ дээр ажлын хэсэг нэлээн сайн ажиллаж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top