x

Тагнуулын байгууллагын тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахдаа, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон ч Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн болон Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслүүдийн зөвшилцөх эсэхийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээгүй тул хоёр асуудлын хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргалаа.

Ингээд хэлэлцэх асуудлын дарааллаас Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төсөл, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг хасъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Дараа нь Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тус тус заасны дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай явуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжсэн тул хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлсэн. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын 2022 оны  хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсны дараа тус тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Байнгын хорооны тогтоолын төсөлд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн болон Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслүүд, Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай төслүүдийн хэлэлцүүлэг болон Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох зэрэг асуудлыг хэлэлцэхээр тусгасан байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top