x

С.Бямбацогт: Шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүд хамтран Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг нээж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн үг хэллээ.

Тэрээр, Төрөөс үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөр технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай баримт бичгүүдэд тодорхой бүс нутгуудад үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, хөгжүүлэх талаар заасан байдаг.

Тухайлбал уул, уурхайн ордыг ашиглалтад оруулж өндөр технологийн хүнд үйлдвэрийн парк байгуулах,  малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр технологийн парк байгуулах, дагуул хотуудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэр технологийн парк байгуулж ажлын байрыг нэмэгдүүлэхээр тус тус тусгасан. Гэвч 2009 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав. Анх 2003 онд Төрийн бодлого гарч “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан.

Ингээд Улсын Их Хурлаас “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2009 онд баталсан байдаг. Хууль хэрэгжиж эхлээд 10 гаруй жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийсэн. Үнэлгээнд Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, татварын дэмжлэг таатай орчин бүрдээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа хэт богино байгаа нь хөрөнгө оруулах боломжийг удаашруулж байна гэж дүгнэлтээр тодорхой гарсан. Өнөөдрийн байдлаар 11 хуулийн этгээд үйлдвэр, технологийн паркийн тусгай зөвшөөрөл авсан боловч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нэг ч парк байхгүй. Иймээс хуулийн төслийг шинэчлэх шаардлага үүссэн гэв.

Шинээр боловсруулж буй шинэчилсэн найруулгын хуулийн төслөөр үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго болон төрлийг тогтоох, паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, түүнд төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахаар ажлын хэсэг ярилцаж, боловсруулж байна гэв. Тухайлбал шинээр үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас  чөлөөлж, эрчим хүч, дулаан газар инженерийн шугам сүлжээ зэргийг төрөөс бүрэн шийдэх,  хямд түүхий эдээ боловсруулан нэмүү өртөг шингээж өндөр үнэтэй экспортлох боломж бүрдүүлэх юм хэмээв.

Үүний дараа Хүнд үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлууд сэдвээр ХХААХҮ-ийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл тулгамдаж буй асуудлууд сэдвээр ХХААХҮ-ийн З.Мэндсайхан, Барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлууд сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Илтгэлтэй холбоотойгоор оролцогчид асуулт асууж, санал хэлэв. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр тулгуурлаад бүсүүдийн төвүүд дээр парк байгуулах бодлогоор явж буй энэ үзэл баримтлалд хэвээрээ эсэх, ашигт малтмалын хуультай хэрхэн нийцүүлсэн, хувийн хэвшлийн санаачилгаар байгуулах паркуудыг хэрхэн дэмжих, гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн бодлогоор татах, хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдэхээр хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар асууж, тодруулав. 

Хүний нөөц дээр тулгуурласан бодлогыг барьж боловсон хүчнийг тасралтгүй болгох, паркийн санхүүжилт, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, хөрөнгө оруулалт түүний хэлбэрийг тодорхой болгох, паркийн менежментийн асуудал,паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой заах зэрэг асуудлаар санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 52 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 7 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 12 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 19 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 14 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 5 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 9 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 32 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 39 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 1 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 9 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 32 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top