x

УИХ-ын дарга Г.Занданшатар "Орлогын шаталсан татварын тогтолцоо"-ны талаар санал бодлоо хуваалцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ. Өчигдөр дөрөв дэх сургалтыг Монголбанктай хамтран сэтгүүлчдийн эдийн засаг, банк санхүүгийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн зохион байгууллаа.

Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй цуврал сургалтын эхнийхийг Монголбанктай хамтран макро эдийн засгийн сэдвээрхоёр дахь сургалтыг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хүний эрхийн сэдвээр гурав дахь сургалтыг Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран тухайн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан юм.

Өнөөдрийн сургалтыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ, тус банк Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран парламентын болон эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буйг онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар сургалтад оролцож, “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр мэдээлэл өгсөн. Тэрбээр нийгэм, эдийн засгийн гол тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн саналыг сонсон, харилцан яриагаар мэдээллээ эхлүүллээ. Энэ үеэрээ өнгөрсөн 30 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл эдийн засаг дагаж өсдөг, харин үнэ нь буурвал эдийн засаг дагаж унадаг чөтгөрийн тойрогт эргэлдэж ирсэн талаар эдийн засгийн бодит тоон үзүүлэлт, мэдээлэл дээр үндэслэсэн жишээ татаж хөндөхийн зэрэгцээ энэхүү чөтгөрийн тойргоос өөрчлөлтийн цочир бодлого хэрэгжүүлж байж гарах талаар санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, Монголын нөхцөлд тохирсон үйлдвэржилтийн бодлого болон орлогын шаталсан татварын тогтолцоо байж болох талаар мэдээлэл, саналаа хуваалцав. Орон нутагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ орлогын шаталсан татварын талаар санал бодлоо хэлсэн нь нийгэмд янз бүрийн маргаан өрнүүлж буйг тэрбээр тэмдэглэж, энэ нь Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй асуудал бус хувь хүний итгэл үнэмшил нь гэдгийг тодотгосон. 

Орлогын шаталсан татвар гэдэгт татварын асуудлыг бүхэлд нь хамааруулан ойлгох боломжгүй. Хөдөлмөрлөж олсон орлого бус мөнгө хүүлэлт буюу шударга бусаар олсон орлогын татвар, тансаг хэрэглээний татвар, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй бүтээгдэхүүнд бий болгох татвар зэрэг тогтолцоо байж болохыг тэмдэглэхийн зэрэгцээ орлогын шаталсан татварын тогтолцоотой улс орнууд харьцангуй тэгш нийгэмтэй байдгийг тэрбээр мэдээлэлдээ онцолж байсан юм. Улсын Их Хурлын даргын илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, хариулт авахдаа орлогын шаталсан татварын тогтолцооны талаар түлхүү тодруулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалтад бодлогын шийдвэр гаргагчдаас гадна хөндлөнгийн судлаач, эдийн засагчид оролцож, мөн л орлогын шаталсан татварын тогтолцооны талаар санал, байр сууриа хуваалцлаа.  Судлаач, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Д.Ангар нар татварт баригддаггүй орлогуудыг нээн илрүүлэх, шударга бус зарчмаар олсон орлогыг хамруулах, орлого, хуримтлалын эрс ялгааг арилгахад чиглэсэн татвар зэрэг орлогын шаталсан татварын тогтолцоог хэрхэн зөв нэвтрүүлж болох талаар мэдээллээ хуваалцсан.

Төгсгөлд нь Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засаг дахь гадаад валютын нөөц, валютын ханшийн үүрэг” сэдвээр мэдээлэл өгөв. Тэрбээр валютын нөөц, нөөц бүрдүүлэлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллийг хуваалцсанаар сэтгүүлчид валютын ханшийн өсөлт хийгээд орлогын шаталсан татварын тогтолцоо ямар байвал зөв болох талаар мэргэжлийн хүмүүсээс тодруулж хариулт авсан. Сэтгүүлчдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар хариулт өгч, харилцан ярилцсанаар ээлжит сургалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top