x

Гүн стрессд орсон хүнд илэрдэг 9 шинж тэмдэг

Хүмүүсийн бие стресс гэх зүйлд янз бүрийн хариу нөлөө үзүүлдэг. Зарим нь хэт идэж, дотор муухайрахыг мэдэрч байхад зарим нь юу ч идэхээ больж, унтаж чадахаа байдаг. Гэхдээ хүн болгонд их бага ямар нэгэн хэмжээгээр заавал мэдрэгддэг чухал 9 шинжийг та бүхэнд сонирхуулж байна. 

1. Биеийн өвдөлт

Та гүн стрессд орсон тохиолдолд биеийн энэ тэнд янз бүрийн өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Ихэвчлэн гэдэс хямарч, өвдөх нь гол шинж тэмдэг болдог. Мөн аман дээр шарх үүсэх, булчин чангарч зангирах, цээж өвдөх, амьсгал давхцах, толгой өвдөх зэрэг асуудлууд үүснэ. 

2. Нойр хулжих

Нойргүйдэх эсвэл хэт их унтах зэрэг нь стрессийн гаралтай зүйл. Хэт их унтаад босоход толгой өвдөж, бие нэг л таагүй мэдрэмж авна. Эсвэл огт унтаж чадахгүй ядарч, сульдана. Бас хар дарах, байн байн сэрэх зэрэг шинж тэмдэг илрэх болно.Та унтахын өмнө дасгал, йог, бясалгал хийж, байгалийн гаралтай тайвшруулах цай уугаад үзээрэй. 

3. Биеийн жин хэлбэлзэх

Гэнэт жин хаях болон огцом жин нэмэх нь стресстэй холбоотой байдаг. Стресс таны эсийн хүчил төрөгчид нөлөөлдөг ба энэ нь мөн дуршил өөрчлөгдөх шалтгаан болдог. Гэнэт идмээр санагдах эсвэл юу ч идмээргүй санагдах зэрэг нь тэр чигтээ сэтгэл зүйтэй холбоотой байдаг билээ. Та өөрийн биед өлсөж буй дохио илгээх эсвэл цатгалан байгаа мэт дохиог илгээх нь стресстэй уялдаатай.

4. Ажил, амьдралын тухай гэнэт санаа зовж эхэлнэ

Танд санаа зовох зүйлс асар их гарч ирэх болно. Өмнө нь зүгээр л өнгөрөөдөг байсан энгийн нэг бодол хүртэл таныг удаан хугацаагаар шаналгаж эхлэх болно. Ажлын уулзалт товлох, бичиг цаасны ажил гарч ирэх зэрэг нь тун хүндээр тусч, ер нь л ирээдүйн тухай асар их бодолд автаж өөрийгөө зовооход хүрдэг.

5. Ямар ч бүтээмжгүй болно

Та сэрүүн байлаа ч юу ч хийж чадахгүй, хагас нойрмог байгаа мэт сэтгэгдэл төрнө. Та хийх ажилдаа дарагдсан байлаа ч зүгээр л сууж, алийг нь эхлүүлэхээ ч мэдэхгүй болно. Ганцаараа байх, юу ч хийхгүй байх гэсэн хүсэл таныг хүндээр дарж авна. цэцэрлэгт хүрээлэнд сууж, дасгал хийж, ном уншиж, кино үз. Ямар ч байсан өөрийгөө тайван байлгах бүхнийг чадахаараа хийх хэрэгтэй.

6. Туйлын тэвчээргүй болно.

Гэр бүлийнхэн, ажлын хамт олон, найз нөхөд, үйлчилгээний ажилтан гээд ямар ч хүн байсан та хүлээцтэй харилцаж, ярилцаж чадахгүй байвал энэ бас л стресс таныг дийлж буйн шинж. Та хурдан уурлаж, аливаа үгэнд амархан эмзэглэж, таны залгасан хүн утсаа жаахан хүлээлгэж байгаад авахын хооронд л цухалдах болно. 

7. Сэтгэл санаа яг л савлуур шиг

Та амархан баярлаж, амархан уйлж, инээж, бухимдаж, уурлаж, гомдож, бүх зүйл маш хурдан өөрчлөгдөх болно. Бусадтай ярилцаж сурах хэрэгтэй. Яг энэ үед танд авсаархан, хөнгөн яриа хөөрөө тус болно. Та гэнэт л бүхнийг орхиод гараад явмаар, түүний дараа буцаж гүйж ормоор тийм л хачин зүйлийг мэдрэх нь гарцаагүй. Мөн яг энэ үед архи, тамхи, тоглоом зэрэг муу зуршилд автах эсвэл сэдрэх хандлагатай байдаг.

8. Үс унах

Каролин Жэйкоб гэх гоо сайхны салбарын эмч өдөрт дээд тал нь 100 ширхэг үс унадаг тухай ярьсан байдаг байна. Гол нь стресстэй байгаа мөчид таны үс мэдэгдэхүйц их унаж эхлэх болно. Самнах үед, үсээ угаахад, жаахан оролдоход гээд л үс тань хэр их унаж байна, тэр хэмжээгээрээ стресс их байна гэсэн үг.

9. Дотно харилцааны мэдрэмж буурна

Эрэгтэй эмэгтэй аль ч хүмүүст тохиолдох ба дотно харилцаанд орох ямар ч хүсэлгүй, бүр тийм сэдэл ч үгүй болох боломжтой байдаг байна. Сэтгэл хөдлөл дарагдаж, хүсэл, зориг гэх зүйл унтардаг тул ямар ч нөхцөлд байсан дотно харилцаанд орох мэдрэмж навс унаж, ядрах, туйлдах мэдрэмжийг авна. Ийм төрлийн асуудал улам хүндэрвэл эмчид хандах шаардлага хүртэл гардаг байна. 

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top