x

Г.Занданшатар: Эмэгтэй манлайлагчдыг төрийн системээрээ дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ

УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд болж буй уг анхдугаар чуулган нь төрийн албаны жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар институцийн орчинд өрнөж буй өөрчлөлтийн үйл явцыг дүгнэн мэдээлэх, эрчимжүүлэх, төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдад зориулан тусгайлан хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнг хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, монгол төрийн их үйлсэд зүтгэж буй олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл анх удаа хуран чуулсан чухал үйл явдал болсныг онцлоод төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид болон тэднээр уламжлан өрх гэрийн халамжит хань, үр хүүхдийнхээ өмөг түшиг, ухаан тэгш Монгол эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ. 

Мөн тэрбээр, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийг гардан хэрэгжүүлж буй байгууллага Төрийн албаны зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг жил бүр хэлэлцэн дүгнэдгийг тодотгоод өөрчлөлт шинэчлэлийн эерэг үр нөлөө төрийн албаны төлөвшил хөгжилд уусан шингэх нь улс орны хөгжлийн нэгэн гол эх ундарга.

Гэхдээ хүнийг нь өөрчилж, халж сэлгэнэ гэсэн үг биш. Гагцхүү үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг нь өөрчлөн шинэчилнэ гэсэн үг. Төрд ажиллаж байгаа албан хаагч аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш Монгол төрийн төлөө зүтгэдэг, Монгол хүн бүрд үйлчилдэг байж энэ шинэтгэлийн нэгэн том зорилго биелнэ гэдэг байр суурь нь одоо ч хэвээр байгаагаа цохон тэмдэглэв. 

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил тутам нэмэгдэж ирсэн статистик үзүүлэлт байна.

Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт аж.

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оноос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгдсэн нь төрийн албаны удирдах албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо гэдгийг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлснээр ирээдүйн эмэгтэй манлайлагчдыг төрийн системээрээ дамжуулан бэлдэх боломж бүрдэнэ.

Энэ нь жендэрийн ялгааг бууруулах үйлсэд бодит алхам болно гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,  цаашид УИХ-аас жендерийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэл, дарамтаас ангид, эдийн засгийн эрх чөлөөг нь хангах зэрэг зорилго, бодлогоос хэзээ ч ухрахгүй гэдгийг дурдаад миний бие өмнө дурдаж байсанчлан төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж байгаа цогц чадамжийг нэвтрүүлж, зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх, төрийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, хяналттайгаар үнэлэхэд өөрчлөлт гарах болно гэсэн үгээ энэ сайхан өдөр дахин давтан хэлье гэж байлаа.  

Үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкофф нар тус тус  үг хэлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч бөгөөд “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн дарга Илейн Конкиевич чуулганд оролцогчдод баяр хүргэж, цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Чуулганд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцов. 

 Анхдугаар чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эмэгтэйчүүд ба хөтөлбөр эрхлэлт”, Төрийн албаны зөвлөлийн дарга Б. Баатарзориг “Тэгш боломж-Төрийн албаны хүний нөөцийн бодлого”, Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Т. Энхбаяр “Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдал” сэдвээр  тус тус илтгэд тавилаа. 

Дараа нь хууль эрх зүйн орчинд ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, зохицуулах боломж бий эсэх, төрийн захиргааны албан хаагчид ажлын байран дээрээ өөрийн эрхийг хангаж хамгаалуулах ойлголт, мөн ажлын байран дээрээ хөгжих боломж, нөхцөлийн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Удирдлагын Академийн захирал Ч.Сүрэнчимэг, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага Ц.Бүжидмаа нар мэдээлэл хийсний дараа чуулганы төлөөлөгчид асуулт асууж, санал боддоо илэрхийлсэн. 

Төлөөлөгчдийн зүгээс “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх  шаардлагатай талаар санал хэлсний дараа чуулганыг хааж Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 4 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 15 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 9 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 13 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 36 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 43 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 5 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 13 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 36 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top