x

Бусад улсын эсэргүүцэл өнөөгийнх шиг байна гэж Путин тооцоолоогүй

Д.Баярхүү: Бусад улсын эсэргүүцэл өнөөгийнх шиг байна гэж Путин тооцоолоогүй

Хоёрдугаар сарын 24-ны өдөр ОХУ-ын цэргүүд 04:00 цагт Украины хотууд руу газраар, агаараас нэгэн зэрэг дайралт хийж, хүчтэй дэлбэрэлт болсон юм. Энэ гэнэтийн дайн хэзээ дуусах, бидэнд хэрхэн нөлөөлөх талаар салбар салбарын мэргэжилтүүд байр сууриа илэрхийлж байгаа. 

Монголын бизнесийн зөвлөл хоёрдугаар сарынхаа хурлыг өчигдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм.

Энэ үеэр Элчин сайд асан, дипломатч, судлаач Д.Баярхүү “Монголын эдийн засаг ба гадаад хүчин зүйл” хэлэлцүүлгийг удирдан явуулав. Түүний тавьсан "ОХУ-Украины дайн"-ы талаарх товч илтгэлийг хүргэе.


Даян дэлхий сүүлийн долоо хоногт огт өөр боллоо. Бид өмнөхөөс шал өөр хөрштэй болов. Өнгөрсөн мягмар гаригаас бүх дэлхийн анхаарал Москва руу чиглэлээ. Хоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Путин болон УАБЗ-ийн гишүүд илтгэл тавьсан. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Украинаас салан тусгаарласан Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрч, тус улсуудад энх тайван тогтоох үүргийг Батлан хамгаалах яамандаа өглөө. Удалгүй эдгээр улсын төрийн тэргүүн нар Москвад ирж, гурван төрийн тэргүүн гэрээнд гарын үсэг зурж, үүнээс хэдхэн цагийн дараа Украин руу ОХУ гурван замын цэргээ орууллаа.

Энэ бол цэргийн ажиллагаа биш, дайн.

Манай улс ОХУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээтэй. Ийм гэрээтэй улсууд дэлхийд их цөөн. Энэ гэрээг 104 дэх жилдээ мөрдөж байна.

ОХУ-УКРАИНЫ ДАЙН БИДЭНД ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Дайн бидэнд энэ оны турш нөлөөлөх нь гарцаагүй. Харин 2023 он уу 2025 он хүртэл үргэлжлэх үү гэдгийг одоо хэлэхэд эрт байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гишүүн орнуудаасаа санал хурааж, ОХУ-ыг түрэмгийлэн эзлэгч гэж үзэх үү гэж асуухад БНХАУ, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират түдгэлзэж, санал өгсөнгүй. 11 улс дэмжсэн санал өгчээ. НҮБ энэ санал асуулгыг бүх гишүүдийнхээ дунд явуулахад 150-170 улс дэмжсэн санал өгөх болов уу. Мөн зарим улс ОХУ-ыг Аюулгүйн зөвлөлөөс хасах санал гаргасан нь сэдвээсээ хальсан, хэтийдсэн асуудал юм.

Гэхдээ ОХУ олон улсын дэг журамд огт ойлгогдохгүй процедур оруулж ирлээ. ОХУ бол дэлхийн хамгийн том хуурай газар нутагтай, далайн гүрэн. Мөн цөмийн зэвсэгтэй. Гэвч тэд Украин руу дайрснаар бусад улсуудаас ирэх эсэргүүцлийг өнөөгийнх шиг байна гэж тооцоолоогүй. Дөрвөн өдрийн турш Киевийг эзлэх дайн үргэлжилж байна. Тэд Киевийг эзэлж, Украины 400 улс төрчийг барьж хориод өөрийн талын хүмүүсээ томилох, Украиныг дундыг баримталсан улс болгох төлөвлөгөөтэй байв. Гэтэл одоог хүртэл нийслэлийг нь эзэлж чадаагүй байна. Өнөөдөр хэлэлцээ эхэлнэ.

АНУ, Европын холбоо, Япон, Канад гэх мэт улсууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэллээ. Ингэснээр Оросын эдийн засаг сүйрэхгүй ч томоохон цохилт авна. Эдийн засаг нь хямарч, иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлнө.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “ОХУ-ын эдийн засаг бүрэн сүйрэх хүртэл тайвширч болохгүй” гэж мэдэгдэв.

"ЗХУ Афганистанд арван жил байлдахдаа 4000 цэргээ алдсан бол одоо Украинд 1000 орчим цэргээ алдсан"

Оросын олон удирдагчийн гадаад дахь дансыг хаалаа. Төв банкны 600 тэрбум ам.доллар нь гацсан. Тэд энэ мөнгийг авч ашиглаж чадахгүйд хүрлээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд Орост Путинийг огцруулах хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Бүх Оросын офицеруудын хурал болж, сэхээтнүүд энэ хөдөлгөөнд нэгджээ. Путин ард түмэндээ хэлэх үггүй болж байна. Учир нь ЗХУ Афганистанд арван жил байлдахдаа 4000 цэргээ алдсан бол одоо Украинд 1000 орчим цэргээ алдсан.

2022 он тэр чигтээ Оросын эсрэг амьсгалсан жил болох нь. Энэ дайн алт, зэсийн үнэд ч нөлөөлнө. Иймд Монголын эдийн засаг хэврэг тул өртөх нь гарцаагүй. Цаашид Оростой ямар мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх нь ч эргэлзээтэй. Дайны мананд дэлхий нийт ковидыг, Афганистан дахь Талибуудыг мартав.

Бүс нутгийн мөргөлдөөнүүдийг анхаарахаа болив. Гэвч Сирийн иргэний дайн гэх мэт мөргөлдөөнүүд үргэлжлэх нь гарцаагүй.

БЭЭЖИН ЯМАР ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭВ?

Бээжинд өвлийн олимп эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Путин айлчилсан. Тэрээр Бээжингээс Украины эсрэг дайндаа дэмжлэг хүссэн нь тодорхой. Гэвч Бээжин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал асуулгад оролцсонгүй. Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И саяхан Мюнхенд болсон хуралд Украины тусгаар тогтнолыг дэмжсэн утгатай үг хэлэв. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр БНХАУ Оросыг дэмжсэнээр Тайвань, Төвд, Шинжаан Уйгарын салан тусгаарлагчдыг өдөөнө гэж болгоомжиллоо.

Мөн Украинд дайн эхлэхэд Тайваньд сүрт жагсаал болж, Тайпэй дэх 101 давхар өндөр байшингийн дээрээс Украины төрийн далбааг мандуулав. Хятад Тайванийн дайн ч удахгүй гарах юм байна.

Эх сурвалж: GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 9 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 9 цаг 10 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 9 цаг 12 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 9 цаг 13 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 9 цаг 15 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 9 цаг 17 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 12 цаг 5 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 12 цаг 9 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 12 цаг 10 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 12 цаг 11 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 12 цаг 11 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 12 цаг 12 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 12 цаг 14 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 12 цаг 15 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 14 цаг 1 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 14 цаг 11 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 14 цаг 12 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 14 цаг 13 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 14 цаг 14 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top