x

"Эрдэнэт медипас" эмнэлгийн хувьчлалыг цуцалжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хөрөнгөөр Орхон аймагт байгуулсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийн хувьчлалын цуцалсан асуудлаар Шадар сайд С.Амарсайхан  мэдээлэл хийв.

С.Амарсайхан: 

-"Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд 69.5 тэрбум төгрөгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлэг болон 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагууд нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Энэ асуудлаар Засгийн газарт танилцуулж, Ерөнхий сайд үүрэг даалгавар өгсөн. Тус эмнэлгийг төрийн мэдэлд авч, "Эрдэнэт" үйлдвэрийн өмчид авч Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, бүс нутгийн эмчилгээ оношлогооны төв болгох шийдвэрийг гаргалаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тэргүүнд танилцуулсан. Эмнэлгийн барилга байгууламжийг ойрын хугацаанд хүлээж авна. Бэлтгэл ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хийж байгаа. Эмнэлгийн барилгыг үнэгүй хувьчилж аваад зогсохгүй, 2016-2020 оны хооронд "Эрдэнэт" үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг үзлэг хяналт хийх нэрээр эмнэлэг авсан байдаг. Буцаагаад 6.6 тэрбум төгрөгийг эмнэлгийн төлбөрөө гээд "Эрдэнэт" үйлдвэр рүү шилжүүлсэн. Төрийн өмчийг үнэгүй авчихаад дахин бэлэн мөнгөөр хуйвалдаж, их хэмжээний хөрөнгө авдаг асуудал гарсан байна. Өнгөрсөн хугацаанд хувьчилж авсан байгууллагад шаардлага хүргүүлэхэд 30 сая орчим ам.долларын нөхөн төлбөр өг гэдэг хариу өгсөн. "Эрдэнэт" үйлдвэрийн тухайн үеийн захирал Ц.Даваацэрэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-т шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Харин төр өмчөө авах асуудал тусдаа шийдэгдэнэ"  гэв.

Мөн тус эмнэлгийн хувьд "УИХ болон Засгийн газраас баталсан төрийн өмчийн хувьчлалын жагсаалтад ороогүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хувьчлах зөвшөөрөл гараагүй. Эмнэлэг хувьчлагдах үед "Эрдэнэт" үйлдвэр хамтарсан үйлдвэр байсан. Үйлдвэрийн өмчийг хувьчлах тухай ТУЗ-ийн шийдвэр гараагүй. Үндсэндээ хууль ёсны шийдвэргүйгээр хууль бусаар өмчилж авсан асуудал. Тийм учраас шүүхийн процесс байхгүй гэж үзэж байна. Тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг 50 айлын орон сууцтай авсан. Энэ бол луйвар" хэмээн мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 53 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 2 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 8 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 13 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 17 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 20 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 15 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 6 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 10 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 33 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 40 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 2 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 10 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 33 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top