x

"Коронавирусийн халдварын үед өдөрт 4-6 удаа гүйлгэвэл шууд эмчид хандаарай"

"Ковид 19”-ийн халдварын үеийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн талаар зөвлөгөө, мэдээллийг УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, АУ-ны доктор Б.Болормаа өглөө.

Тэрээр "Коронавирусийн халдварын дельта хувилбарын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гэмтэл түлхүү илэрдэг. Уг хувилбар нь коронавирусийн халдварын үед хоол боловсруулах эрхтэн тогтолцооны бие даасан эмгэг үүсгэх, халдварын эмийн эмчилгээний эмгэг, халдварын шалтгаант хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэг сэдрэх зэрэг гурван үндсэн гэмтлийг түлхүү үүсгэж байна.

Халдварт өртсөн иргэдийн 16-48 хувьд хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны шинж тэмдэг хавсарч илэрч байна.

Коронавирусийн халдварын үед хоол боловсруулах замын салст бүрхүүлийн нэвчимхий чанар ихсэж, мэдрэл шингэний зохицуулга алдагдсаны улмаас эрхтэн тогтолцооны үрэвсэл, бичил цус эргэлтийн хямралд хүргэж байна. Иймд хэрэв та коронавирусийн халдвараар өвдөж, улмаар хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зовуурь илэрч байвал эмчид хандаарай. Мөн энэ үед зөв зохистой хооллож, эмийн зохистой хэрэглээг эрхэмлээрэй. Түүнчлэн амьсгалын дасгал хийж хэвших нь энэ өвчнийг хөнгөн хэлбэрээр давж туулах боломжийг олгох юм.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо коронавирусийн үед гэмтсэнтэй холбоотой гарч ирэх хамгийн ноцтой зовуурь бол гүйлгэлт суулгалт байдаг. Хэрвээ та халдварын үед өдөрт 4-6 болон түүнээс олон удаа гүйлгэж байвал нэн түрүүнд эмчид хандах хэрэгтэй.

Мөн энэ үед хамгийн энгийн авах арга хэмжээ бол антибиотик хэрэглээгүй үед шингэнээ сайн нөхөөрэй. Үүнд ургамлын цай, ногоон цай, жимсний шүүс, эрдэсжүүлсэн усаар ч нөхөж болно.

Гүйлгэлтийн үед цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг 14 хоног хэрэглэх. Ганц анхаарах зүйл нь халдварын үед дур мэдэн гүйлгэлт, суулгалтын эсрэг эм бэлдмэл хэрэглэж болохгүй. Хэрэв антибиотик хэрэглэсэнтэй холбоотой гүйлгэх шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчилгээ хийлгэхгүй мэргэжлийн эмчид хандаарай.

Мэдээллийн дараа асуултад хариуллаа.

-Ходоодны хүчил амаар дамжин коронавирусийг устгадаг гэж үнэн үү. Тэгвэл яагаад ходоод, гэдсийг энэ вирус гэмтээгээд байна вэ?

-Хоол боловсруулах замд хамгаалах тогтолцоо бий. Амны хөндийгөөр вирус, бактери зэрэг ямар нэгэн гэмтээгч хүчин зүйл ороход үүнийг амны хөндийн шүлсэнд агуулагдах уураг устгаж байдаг. Харин ходоод руу ороход ходоодны хүчил хэр баргийн нян бактер устгах үйлчилгээ байдаг. Гэтэл уг хүн дархлаа суларсан, зохисгүй хооллодог, стресстэй, архаг суурь өвчтэй байвал ходоод гэдэсний замын хамгаалах тогтолцоо алдагдаж улмаар вирус амархан нэвтрэх боломж бүрдсэн байдаг. Иймд цоо эрүүл, ходоодны хүчил хэвийн байгаа хүнд энэ халдвар бохир гарын замаар дамжих нь бага.

-Халдварын үед зөвлөх хоол хүнсний зөвлөмжийн талаар та танилцуулна уу?

-Хоолны бүтэц зөв байх ёстой. Уураг, нүүрс ус, өөх тосыг зохистой хэмжээгээр агуулсан шим тэжээл сайтай мөн тухайн хүний өдрийн илчлэгийг хангах, хөнгөн, чанах жигнэх аргаар боловсруулсан хоолыг хэрэглэх хэрэгтэй. Үүнд жимс ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, уургийн бүтээгдэхүүн, эсгэх аргаар боловсруулсан сүү сүүн бүтээгдэхүүн агуулагдаж байх ёстой. Ерөнхийдөө коронавирусийн халдварын энэ үед өдөрт хэрэглэх өөх тосны хэмжээг 30 хувиар багасгаарай гэж зөвлөсөн байдаг.

-Коронавирус эдгэсэн ч хоолойн дээр юм торж, горойгоод байх юм. Энэ юутай холбоотой вэ?

-Коронавирус халдварын дараа төрөл бүрийн зовуурь илэрч байна. Энэ доторх хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зүгээс илрэх нэг шинж тэмдэг нь хоолой горойх хам шинж. Иймд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.

-Ходоодны дээд тал болон улаан хоолой өвдөх шинж байна. Үүнээс яаж сэргийлэх вэ?

-Коронавирустай холбоотой эсэхийг мэдэх хэрэгтэй. Цээжний хөндийн хойно олон эрхтэн байна. Заавал улаан хоолой өвдөх албагүй. Өөр зүйл байж болно. Иймд дуран хийлгэн оношлуулаарай гэж зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 7 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 7 цаг 59 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 7 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 8 цаг 1 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 10 цаг 32 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 10 цаг 33 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 10 цаг 34 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 10 цаг 36 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 10 цаг 36 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 10 цаг 39 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 12 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 12 цаг 48 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 12 цаг 52 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 12 цаг 53 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 15 цаг 1 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 15 цаг 2 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 15 цаг 2 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 15 цаг 4 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 15 цаг 5 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 15 цаг 6 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top